
Энэ тухай тэрбээр Twitter хуудсандаа бичжээ.
Өдгөө 38 настай Филиппиний боксчин 2017 онд дөрвөн тулаан хийнэ гэж түүний менежер мэдэгдэж байсан билээ. Мөн Пакьяо ээлжит нэгэн тулаанаа Австралид Жефф Хорнтой хийх гэж байгаагаас гадна Орост очиж рингэнд гарч магадгүй аж.
“АНЭУ-д болох миний дараагийн тулаан дээр уулзацгаая” хэмээн Пакьяо бичжээ. Харин алдарт боксчны өрсөлдөгч нь хэн болох, чухам хаана тулаан хийхийг тодорхой дурдсангүй.
Өнгөрсөн жил Пакьяо Филиппиний Сенатад сонгогдсоныхоо дараа тамирчны замналаа дахин сэргээхээр шийдсэн байна. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6-нд Америкийн боксчин Жесси Варгастай тулаан хийж, шүүгчдийн 100 хувийн саналаар ялалт байгуулан WBO-гийн аваргын бүсийг зүүсэн юм.
Пакьяо мэргэжлийн боксын рингэнд 67 удаа тулаан хийснээс 59-д нь нокаутаар цэвэр ялж, зургаа ялагдаж, хоёр тулаанд тэнцжээ.
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.