УИХ-ын Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд 78.6 хувийн саналаар дэмжжээ.Уг хуулийн төсөлд 0-4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжийг cap бүр олгох, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан байна.Манай улсын 0-16 насны хүүхэдтэй нийт өрхийн 16 хувийг өрх толгойлсон ганц бие эцэг, эх эзэлдэг гэсэн судалгаа бий. Гэвч олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ бага, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй хэмээн үзсэн байна. Олон хүүхэдтэй ганц бие эх, эцгийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй тул хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй байдаг аж.Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхтэй хүүхдэд дүрэмт хувцас, сурах бичиг, хичээлийн хэрэглэл олгох, өрх толгойлсон эцэг, эхийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нь өдрийн үйлчилгээнд хамруулах асуудлыг тусгажээ. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд нийт 72.4 тэрбум төгрөг жилд нэмж зарцуулагдахаар тооцсон бөгөөд энэ жилийн төсөвт тусгах боломжгүй тул тус хууль 2018 оноос эхлэн хэрэгжих аж.
Холбоотой мэдээ
-
Zochin (February 09, 2017 2:04:43 pm )
2 huuhedtei urh tolgoilson eh, etseg yah yum boloo.
-
Anonymous (February 09, 2017 2:38:19 pm )
Nobshiin MAN uls ornoo hogjuulj chadahgui yum bna. Tosob hund bna gechiheed tetgemj, halamj yrihaas oor ajil hiij chadahgui yum bna.
-
ххххх (February 09, 2017 5:05:57 pm )
ХАЛАМЖИЙГ ХАВТГАЙРУУЛАХ ХЭРЭГГҮЙ ХАНЬ ИЖИЛ НЬ НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ӨРХ ТОЛГОЙЛЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ӨХ НЬ ЗӨВ БАЙХ ТҮҮНЭЭС БИШ САЛЖ САРНИСАН ЭЦЭГ ЭХҮҮД ХУУЛИАР ҮР ХҮҮХДЭЭ АСРАН ТЭТГЭХ ЁСТОЙ БАЙТАЛ ТЭДЭНД МӨНГӨ ӨХ ГЭЖ БАЙГАА НЬ БУРУУ ХҮҮХДЭЭ ТЭТГЭЖ ЧАДАХГҮЙ ХҮНД ӨВЧТЭЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭХ МЭТИЙН ШАЛТГААНЫ УЛМААС ХҮҮХЭДДЭЭ ТЭТГЭВЭР ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА ТОХИОЛДОЛД ӨРХ ТОЛГОЙЛСОН ХҮМҮҮСТ МӨНГӨ ӨГВӨЛ ЗӨВ БОЛОВУУ
-
Nam bus (February 09, 2017 10:31:00 pm )
Eme xxxxx g demjij bn
4 Comments