Дөрвөн хүний амь насанд хүрсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Эрдэнэбилэг, түүний хамтрагч гэх Ш.Гантулга нарт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30- нд Баянзүрх дүүргийн шүүхээс ялын дээд хэмжээ оноосон билээ.
Гэсэн ч тэд эл ялыг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм.Тэдний гомдлыг Нийслэлийн шүүхээс авч хэлэлцээд ялыг нь хэвээр баталжээ. Хуралд илтгэгч шүүгчээр Л.Даваасүрэн, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг, М.Намжилжав, П.Одонтунгалаг, Б.Ганбаатар, хохирогчийн өмгөөлөгчөөр Ц.Энхбаатар нар оролцсон байна.
Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгаж, ялласан юм. Хэргийн талаар сануулахад, Б.Эрдэнэбилэг нь 2009 онд гурван найзын хамт архи уун, хоорондоо маргалдаж, зодолдсон учир Б.Эрдэнэбилэг найз залуусаа хүлж орхисон юм.
Гэтэл тэдний нэг болох М нас барсан бөгөөд тэрбээр найз нараа хүлж орхиод гэрт нь очиж, дүүг нь зодож танхайран, ээжийг нь хүчирхийлсэн хэрэг үйлдсэн билээ. Уг хэрэгт нь Баянгол дүүргийн шүүхээс түүнд 23 жилийн ял оноосон ч тэрбээр давж заалджээ. Түүнийг хүний амь насыг санаатайгаар эсвэл санамсаргүйгээр хөнөөсөн үү гэдгийг шат, шатны шүүхээр шийдэх гэж цаг алдах хугацаанд тэрбээр дахин гурван хүний аминд хүрсэн байна.
Учир нь уг хэргийн шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд болох байсан ч өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон юм. Харин тухайн өдөр Б.Эрдэнэбилэг нь Баянзүрх дүүрэгт оршин суух өөрийн найз бүсгүй болох Д-г аав ээжийнх нь хамт хөнөөсөн билээ.
М.ӨНӨРӨӨ
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 07, 2012 12:33:51 pm )
muu lalart halhiin shorond naar oldohuu.tsaazal novshiig…
-
Anonymous (February 07, 2012 1:10:43 pm )
end bodood baih yum baihgui.gyndand byh nasaar ni hataah heregtei.Tendee amidaaraa tamd ochno doo.Haraal idmer.Ter muu omgoologchiig ch bas haraal ideesei bilee.AMID VHEERVVD.
-
Anonymous (February 07, 2012 2:55:25 pm )
shyyd tsaazaar avchxaar chini ogt zovoxgui tam ryy yavchixna sh dee.Iim myycain uymnyydiig nileen zovooj tarchlaaj baij tam ryy yavyylax xeregtei.Xarin chyxam yaj zovoox ve
-
Anonymous (February 07, 2012 5:07:55 pm )
Oboo olon hun alsan mundag zaluu bolhoor eronhiilogch orshoono gedegt murii tabih hun baina uu? ue ueiin eronhiilogchid yunaa ch aidagui mundag erchuudiig orshooson olon tohioldol baigaa
4 Comments