antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2012 Comments are off

Цахим үнэмлэхээ хэрхэн авах вэ?

нийтлэсэн Admin

Цахим иргэний үнэмлэхээ авах гэж байгаа бол дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд, 16 нас хүрч шинээр иргэний үнэмлэх авах, улаан паспортаа иргэний үнэмлэхээр солиулаагүй иргэдийн төрсний гэрчилгээ, улаан паспорт болон бусад холбогдох материалыг зохих ёсоор бүрдүүлж ХААТР22 маягтыг  /шилжилт хөдөлгөөний/ бичүүлэн уг мэдээллийг иргэний үнэмлэхийн санд шивүүлж, иргэний гар дээр хэвлэмэл иргэний үнэмлэх программд оруулж улмаар зурагтай лавлагаа хэвлэн түүнийг үндэслэн иргэний  шинэчилсэн бүтгэлд бүртгүүлэх юм байна. Эл материалыг бүрдүүлэхдээ иргэний үнэмлэхийн үнэ болон тэмдэгтийн хураамжийн үнэ 3300 төгрөгийг дансанд төлөхгүйгээр бэлнээр 5000 төгрөгтэй очих юм байна. Мөн хөдөө, орон нутгаас шилжин ирж байгаад иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн шилжилтийн ХААТР бичиг нь өөрт яваа иргэдийн авч яваа материалыг нь үндэслэн сүлжээнд иргэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет, нийслэлд оршин суух өргөдөл анкетыг тухайн оршин суух хороогоор нь цохолт хийлгүүлэн Нийслэлийн бүртгэлийн газрын 102 тоот өрөөнд дахин олголтын өргөдөл анкет дээр нийслэлд оршин суух хаягийг хийлгэн тус газрын 5 тоот цонхноос зурагтай лавлагаа авахуулан иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлнэ. Жич, хөдөө, орон нутгаас шилжин ирсэн бичиг ХААТРАА үрэгдүүлсэн иргэд Нийслэлийн бүртгэлийн газрын архиваас хувийн хэрэг ирсэн эсэхийг шүүлгээд хувийн хэрэг нь ирсэн бол 11 тоот цонхны мэргэжилтнээр цохолт хийлгэн бусад процесс дээрхийн адил байна. Хэрэв хувийн хэрэг нь ирээгүй бол тухайн аймгаас хасалт хийлгэж ирэх эсвэл Нийслэлийн бүртгэлийн газарт хандаж шийдүүлэх боломжтой юм байна.

Э.Мөнх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car