antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2012 Comments are off

Г.Баярсайхан гишүүн “Infiniti QX56” хөлөглөдөг

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Инфинити”-гийн хамгийн том, люкс ангилалд багтах QX цувралын “Infiniti QX56” машин хөлөглөдөг. Түүний 95-65 УНР улсын дугаартай SUV хүчтэй, асар том их биетэй хэрнээ шатахуун харьцангуй бага зарцуулдаг онцлогтой. Мөн уг төмөр хөлгийн зохион бүтээгчид зорчигчийн аюулгүй байдал болон тав тухтай байдалд ихээхэн анхаарал тавьжээ. Шинэ QX56-г Японы “Ниссан Патрол” автомашины бааз дээр суурилж үйлдвэрлэсэн бөгөөд өмнөх загвараас илүү томсгож, зорчигчийн ая тухыг дээшлүүлсэн төдийгүй олон төрлийн нэмэлт тоноглол суури луулжээ.

Эднээс хамгийн сонирхол татах нь Hydraulic body motion control system буюу Гидравлик их биеийн хөдөлгөөнийг удирдах систем юм. Энэхүү систем нь огцом эргэлт болон ямар нэгэн хөдөлгөөний өөрчлөлтийн үед их биеийн тэнц вэрийг нэгэн жигд байлгахын тулд ажилладаг юм байна. 400 морины хүчтэй 5.6 литрийн V8 хөдөлгүүртэй, долоон шатлалт автомат хурдны хайрцагтай уг машин өмнөх загвараасаа 14 хувь бага шатахуун зарцуулдаг. QX56 хотод 16 л, хурдны замд 11 л шатахуун зарцуулах бөгөөд энэ нь ийм төрлийн бусад машинтай харьцуулахад шатахуун хэмнэлтээр онц дүн тавьж болох үзүүлэлт юм.

QX56 нийт 3825 кг ачаа чирэх чадалтай бөгөөд хурдны хайрцаг нь ачаа чирэх болон цастай нөхцөлд явах горимтой, хойд амор тизаторыг автоматаар тохируулах боломжтой юм байна. Машины нийт жин 2700 кг ба 100 км/ц хүртэлх хурдыг 6-8 секундэд авах чадалтай. Бүхээгт нь хамгийн сүүлийн үеийн тоноглол суурилуулсан нь дээд зэргийн люкс автомашин гэдгийг улам бататгажээ.

Энэ машинд нэгэн зэрэг гурван дэлгэцэнд DVD үзэх боломжтой бөгөөд гурван эгнээ суудлын халаалтын тохиргоо, гэрлийн гялбааг багасгах “шидтэй” хойд талыг харах толь, камер, урд болон хойд зогсоолын мэдрэгч, Bluetooth холболттой аудио систем, 10 янзын тохируулгатай жолоочийн халдаг суудал, жолооны халдаг хүрд, савхин бүрээс, 13 ширхэг Bose-ийн спикертэй, CD, MP3 тоглуулагч, USB оролт, сансрын радио болон нэ мэлт аудио, видео оролттой дууны систем суурилуулжээ.

Хэрвээ Deluxe Touring багцыг нэмэлтээр авбал хоёрдугаар эгнээний суудлыг автоматаар буулгаж, дэлгэх удирдлагатай болох юм байна.

Б.УЯНГА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car