Монгол Улсыг хичнээн баян гэдэг билээ. Ганц Оюу толгой, Таван толгой бус, түүнээс ч дутахгүй их баялгийг Монголын ард түмний ганц хувьд хүрэхгүй иргэн, гэр бүл, компани эзэмшдэг гэж бодохоор тун харамсмаар.
Тэгвэл энэ удаа бид З.Номундарь гэгч эмэгтэй Монгол Улсын байгалийн баялгийн нэлээд хэсгийг ганцаар эзэмшиж, хагартлаа баяжиж байгаа талаарх материалыг баримтаар өгүүлэхээр зэхлээ.
Өөрөөр хэлбэл З.Номундарь гэх бүсгүй Төв, Сүхбаатар, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай, Увс, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Дундговь гэх аймгуудад алт, зэс, жонш, цайр, цагаан тугалга, нүүрсний орд газрын зуу зуун лицензийг эзэмшилдээ авч, ихэнхийг нь зарж борлуулсаар өнөөдрийг хүрсэн байна.
Хэр баргийн аавын хүү, ээжийн охины хийж чадахгүй их ажлыг амжуулж, зуу зуугаар нь ашигт малтмал, уул уурхайн ашиглах, эрж хайх лиценз эзэмшдэг энэ эмэгтэйн хэн болохыг хүн бүр л сонирхож байгаа болов уу. Харамсалтай нь З.Номундарь гэх эмэгтэй өөрийгөө ихэд нууцалдаг төдийгүй япон нөхөртэй гэхээс өөр мэдээлэл бидэнд олдсонгүй.
Тэгэхдээ бид өнөөдөр З.Номундарь гэгч эмэгтэй Монгол Улсын аль нутаг дэвсгэрт, ямар нэртэй талбайг эзэмшиж ирсэн талаарх мэдээллийг хүснэгтээр нийтэлж буй учраас уншигч та энэ эрхмийн хэн болохыг төвөггүйхэн ойлгох биз ээ.
2005-2007 он буюу лицензийг борооны дараах мөөг шиг олноор нь олгож байсан гэх он жилүүдэд манай сонины хуудаст ч багталцахааргүй их лицензийг эзэмшилдээ авсан З.Номундарь өдгөө ихэнхийг нь зарж борлуулсан гэх юм билээ. Сураг сонсох нь ээ, ганцхан ширхэг лицензийг 1-10 сая ам.доллараар зарсан байна.
Монголчуудын хувьд нэг сая доллар ч дэндүү их мөнгө учраас З.Номундарийн мэдлийн /үнэндээ эх орон, ард түмний маань баялаг/ лицензийг гадныхан хуу хамсан гэх муу мэдээ сонсогдоно лээ. Тиймээс миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн өвөг дээдсийнхээ захиасыг уландаа гишгэлсэн З.Номундариас хэн гэдэг гадаад ноёд хичнээн лиценз худалдан авав гэх асуудал хэвлэлийнхэн бидний анхаарлыг ихэд татаж эхэллээ.
Ашигт малтмалын лицензийн наймаачин гэдгээрээ алдаршсан З.Номундарь нь “Адамасмайнинг” компаниа 2002 оны нэгдүгээр сарын 17-нд байгуулж байжээ.
Уул уурхай, барилга угсралт, аялал жуулчлал, авто тээвэр, тээвэр зууч, агаарын тээвэр, орчуулгын товчоо, үнэт цаас зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Адамасмайнинг” компани Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрэмжит шилдэг 100 аж ахуйн нэгжийн шагналыг ч хүртэж явсан байна.
Гэхдээ түүний бизнесийн гол ажил уул уурхай, барилгын салбарт төвлөрч ирсэн нь ойлгомжтой. АМГ-аас яаж ийгээд авсан лицензүүдээ өөрөө ашиглахаасаа гадна гадныханд зарж, борлуулж, дундаас нь ашиг олдог тэрбээр элс, хайрга зэрэг байгалийн гаралтай барилгын материалыг шахаж, боломжийн хэмжээнд ашиг олдог гэх нь бий.
Мэдээж З.Номундарь гэх хэний ч үл таних энэ бүсгүй хичнээн төгрөгийн ашигтай, ямар бизнес эрхэлж байгаа нь бидэнд сонин биш боловч Монгол Улсын газар нутаг, байгалийн баялгийн ихэнхийг нийгмийн нэгхэн хувьд хүрэхгүй эдгээр хүмүүс ганцаар, аминчлан хүртэж болж байна уу гэдэг асуудлыг хөндөх нь чухал байв. Ганцаар идэж, баяжих мөрөөрөө баяжихгүй, эх орноо гадныханд их мөнгөөр худалдаж байгаа нь бас л анхаарал татахуйц харамсалтай сэдэв билээ.
Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөөдөр Монголын газар нутаг Монгол Улсын иргэнийх байж болно, маргааш харахад гадны иргэдийнх болчих вий дээ. Тэгвэл Монгол Улс хэлэлцээрийн ширээний ард суухдаа өөрийнхөө өмчийг гуйсан маягаар асуудалд ханддаг болно шүү дээ” гэж байв.
Ирээдүйд биш өнөөдөр ч гэсэн Монгол Улсын Засгийн газар өөрийн өмчөө гуйсан маягаар хэлэлцээрийн ширээний ард сууж буйг нуух аргагүй. Энэ бүхэнд З.Номундарь нарын эх орноо гэх сэтгэлгүй, цөөнх бүлэг ихэд нөлөөлж байгааг ард түмэн анзаарч л яваа биз ээ.
Бид дараа дараагийн дугаартаа Монголын байгалийн баялгийг хэдхэн тооны хүмүүс, хэрхэн эзэмшдэг талаар баримттайгаар хөндөх болно.
УИХ-ын гишүүдээс авахуулаад аймгийн Засаг даргаа хүртэл баялгийн эзнээр суусан тухай ичгүүргүй түүхүүдийг “Өглөөний сонин” л өгүүлэх болно.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 07, 2012 11:25:20 am )
muuxai xyyxen
-
Anonymous (February 07, 2012 11:35:20 am )
PIDA BOOJ UHEHNEE YMAR ZEVUUN YM BE.
-
Anonymous (February 07, 2012 11:44:31 am )
zurag ene teriig ni tavihgui yasan yum be
-
Anonymous (February 07, 2012 11:55:40 am )
Adamas Mining is equally owned by two individuals, Mr. Yujiro Koyanagi, a Japanese CEO, and Mr Nomundari Zorigtbaata
-
Anonymous (February 07, 2012 11:58:22 am )
Adamas has acquired about 300 exploration licenses in Mongolia, according to the company’s Web site.
-
Anonymous (February 07, 2012 12:22:09 pm )
ene huuhniig avilgatsai temtseh gazr shalgaachee
-
Anonymous (February 07, 2012 12:22:52 pm )
avilgatai temtseh gazar shalgaachee
-
Anonymous (February 07, 2012 12:23:25 pm )
yamar zevuun huuhen be ene odoo
-
Anonymous (February 07, 2012 4:43:07 pm )
nomuundari bishee ter chin teneg umaa ene ulsuud ard tymen tsagaan tsaas gedeg ynen umdaa
-
Anonymous (February 07, 2012 5:49:11 pm )
yooy ene huuhend eh ornoo gesen setgel lav bgui bololtoi gadaad hunii mungund bj suugaad hurunguur ni eh oronoo hudaldaj bgaa ni todorhoi ba shuu dee er ni manai uls hyanalt shalgalt gej ba uu arai ch dee gadniihan davarch ba eh oronoo udirdan zalj bgaa humuus mini iimerhuu humuustei temtseh tsag ni bolson yum bish uu
-
Anonymous (February 07, 2012 6:33:06 pm )
tatvar ene ter gej ym abdag ymuu .huuliin tcoorhoi yu.herev huuliin tcoorhoi bol ,avilgachdiin l ideh argashuu.
-
Anonymous (February 07, 2012 8:37:04 pm )
Darhanii garaltai huuhen shal hogshin Japan ovgonoos 2 huuhdiig ni gargasan ter ovgon ni end barag baidaggui bolohoor ailiin nohor mongoor avch utdag gsn hoorhii
-
Anonymous (February 07, 2012 10:01:06 pm )
Nogoo deer ued 8888 gd mashin undag bsan huuhen monuu ter bol aimar bayjisan genele
-
Anonymous (February 07, 2012 10:20:41 pm )
uhej baisan muu amisgaa chi odoo udahgui dee ali muugaar uhne dee
-
Anonymous (February 08, 2012 9:11:04 am )
enhbayariin ued iim l yum bolj bsan
-
Anonymous (February 08, 2012 9:44:12 am )
yamar zawaan huuhen be ter uhliin muugaar uheh bolno. deer suuj baigaa uls turiin humuus ch mun adil tegej uheh bolno
-
Anonymous (February 08, 2012 3:53:27 pm )
naad xuuxend chini Licens ogch bsan xumuusig ATGazraar shalguulaach
-
Anonymous (February 08, 2012 5:32:42 pm )
“Adamas Mining LLC is an Ulaanbaatar-based robust mining exploration company which has a solid and proven record of performance. Adamas Mining is a specialist in geology exploration. Our aim and vision is to build a successful partnership with Mongolia. We are doing this by applying the world’s best environmental and perfomance practices in an ethical, cost effective and transparent manner. Adamas Mining is equally owned by two individuals, Mr. Yujiro Koyanagi, a Japanese CEO, and Mr Nomundari Zorigtbaatar, our Mongolian General Director. Adamas is one of Mongolia’s first mining companies established by a Mongolian. Adamas Mining company has a proven record of success in the Mongolian market. Our experience and performance coupled with an advance Japanese management system, make us one of the select mining companies in Mongolia.”
-
Anonymous (February 13, 2012 1:56:36 am )
ter japan nokhoriin khorongoo ter khvvkhend yubaidag ym be tern olon ulsin khamtarsan kompantai bsan ted narin khorongo ymaa ta nar yuch medekhgvi bna ter ooroo khooson vldsen ydarsan khvndee 2 jookhon okhintoi odoo byuni baiguulagatai khvmvvsd tusalaal ybdag khvndee
-
Anonymous (February 13, 2012 2:00:02 am )
a medehgvi ymdaa tsagdaagin haraand baigaa gej tom hvnees sonsoj bailaa
-
Anonymous (January 25, 2013 10:22:51 am )
balair muuhai huuhen shde yamar muuhai aashtaigiin yanaa. muuhai aashinaasaa bolood humuustei ch taardaggyui ter yopon nuhuruu hulihdaad huurhii muu uvgun yu ch ugui hotsorson gesen. mongoliin gazar shoroog bugdiig ni ene muu avgai l hudaldsan daa.
ajilchid ni bur ene avgaig orood ireheer sonin bolchihii har enerytei gj
yaridgiin bnlee. -
Anonymous (January 25, 2013 10:25:36 am )
horin hedhen nasandaa 60 garsan hugsun yopontoi suusan huuhewndee
22 Comments