Дорнод аймгийн нутагт орших “Баянхошуу” боомтыг БНХАУ-ын талаас хаасан байна. Тус боомтыг цаашид тогтмол ажиллуулах уу, эсвэл түр горимоор ажиллуулах уу гэдэг асуудлаар манай талаас хятадын талтай тохиролцохоор санал, хүсэлтээ өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр БНХАУ-ын тал руу илгээсэн ч, хариу ирүүлээгүй байгаа юм байна. Баянхошуу боомтоор Дорнод аймгийн Матад сумын нутаг тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компани олборлосон газрын тосоо гаргадаг ажээ.
Эргэн сануулахад, Өмнөд хөрш БНХАУ манай улсаас авах уул уурхайн бүтээгдэхүүний татвараа нэмэх шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр гаргасан байгаа. Тус шийдвэр нь Ганц мод боомтод хамааралтай ч, Монгол Улс жилд 20 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолж байгаагийн тэн хагас нь буюу 10 сая тонн нь тус боомтоор дамжин Хятад улс руу гардаг тул, татварын нэмэгдэл манай тухайд чамгүй алдагдал дагуулахаар байгаа.
За мөн Хятад улс манай улсаас мах экспортоор авахаа түр зогсоогоод байгаа.Тодотгоход, манай улс энэ оны хоёрдугаар сараас эхлэн Бургастайн боомтоор БНХАУ руу мах экспортолж эхлээд байгаа юм. Ер нь бол тэгш тоотой сар бүрд БНХАУ руу мах экспортолно гэж байсан ч малын өвчин гарч байгаатай холбоотойгоор Хятадын талаас түр зогсоосон гэх мэдээлэл өнгөрсөн сарын эхээр бидэн ирсэн билээ.Махны экспорт тодорхой хугацаанд зогссон ба ойрын хугацаанд экспортод мах нийлүүлэх ажил хэвийн үргэлжилнэ гэх мэдээллийг албаныхан өгч байсан. Сануулахад, өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг Монголд ирж ажиллаад, баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарлаж, Бургастайн боомтоор экспорт хийхээр тохирч байдаг. Түүнчлэн Увс аймгийн “Мон Тува” ХХК өнгөрсөн хоёрдугаар сард эхний нийлүүлэлт болох 16 тонн мах экспортолсон мэдээ бий.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
далай хятад 2 хоёуулаа зайлаа (January 05, 2017 4:40:03 pm )
ХААГЭЭ ХААГ ,МОНГОЛ ЗАЛУУС ХҮСВЭЛ ӨӨРСДӨӨ БИНЗИН БАЙТУГАЙ ЮМЫГ ХИЙНЭ ДЭЭЬ ЧАДНА ЧАДНА.НЭГ ХААЛГА ХААГДАХАД НӨГӨӨ НЬ НЭЭГДДЭГ ГЭДЭГ ДЭЭ
-
Anonymous (January 05, 2017 5:53:30 pm )
Авах хүн бөрхийж Өгөх хүн гэдийдэг байхад Бид бөхийж татбар төлөөд байх уу
-
Ачу (January 05, 2017 6:44:37 pm )
Хаажил байг айх юу байна.Харин хамгийн айж жигшмээр нь хулгайч хуйвалдагч урвагч улс төрч нэрээр халхавчилсан дотоодын дайснуудаас салж АН гээчийг бүүр мартахсан хүмүүсээ! Тэр цаг ирвээс манай залуус юугч хийчих чадалтай.Өөрчилөн байгуулалт их цэврэлгээ улс төрд хийж ерөнхийлөгчөө зөв шудрага зарчимч хуйвалдаж худлаа хэлдэггүй хүнээр сонгоод авчихвалч боллоо.Цаашдаа бөөс хуурс мэт хужаануудаас ухаан зарж үтэр түргэн салах!!Бүх үйлдвэрүүдээ улс өөрөө авч улс шиг улс болноо хараарай!
-
Irgen (January 05, 2017 7:34:13 pm )
Odoo ereen myraangui bugdiig n haa hytaduud guigaad irene bu oruul!!!
-
Zochin (January 06, 2017 7:54:03 am )
ardchilaliin guilgachind neptee ugchuud yu gd bn Soys niigmiin ved hujaagvi busad orontoi bolood bsan
-
зочин нь байнаа (January 06, 2017 1:04:57 pm )
haana l biz.hytduud hohi ni bolno biz
6 Comments