antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2017 Comments are off

 “Төрийн машиныг гацаахгүй ажиллуулахын тулд эдгээр заалт хэрэг болсон байж магадгүй”

нийтлэсэн Admin

9fe6c19f42541ee540290bdd3f01789big

Монгол улс засаглалын хямралд нэрвэгдсэн талаар сүүлийн хэдэн жил ярьж байна. Өнөөгийн эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал улстөрийн хямралтай шууд холбоотой гэдгийг шулуухан хэлэгсэд ч цөөнгүй бий. Тэгвэл бид яагаад засаглалын хямралд нэрвэгдэв. Хаанаа болохгүй байж ирэв гээд хараад үзэхээр Үндсэн хууль руу учиг нь чиглэж байгаа талаар хэлж яригсад ч цөөнгүй. Үндсэн хуульдаа 1999 онд оруулсан долоон өөрчлөлт нь явж явж засаглалын хямралыг өдөөх суурь болсон гэгддэг. Тэгвэл туршлагатай парламентч Д.Лүндээжанцан news.mn сайтад өгсөн ярилцлагадаа энэ тал дээр өөрийн санаа оноогоо хэлснийг ишлэн хүргэж байна. Тэр хэлэхдээ  “-Хүн бүр дордуулсан долоон заалтыг өөрчилж хэвийн байдалд нь оруулах ёстой гэж үздэг. Үүнд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдаа томилж чадахгүй 45 хоновол УИХ-ыг тараах зарлиг гаргах эрх нь Ерөнхийлөгчид бий. Гишүүдийн ирцийн асуудлаар зохицуулсан заалт бий. Энэ бүхнийг эргэж хараад бодох ёстой. Би тэрхүү долоон өөрчлөлтөөр бие даасан анализ хийгээд эерэг ба сөрөг талыг нь гаргасан. Тухайн үед миний бие тэдгээр долоон өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж байсан учраас миний баланк дээр хүчээр хийсэн юм. Гэхдээ Үндсэн хуульд оруулсан долоон заалтыг батлахад оролцсон учраас уучлалт хүсч байгаагаа УИХ-ын тахимд хоёр удаа мэдэгдсэн. Яах вэ төрийн машиныг гацаахгүй ажиллуулахын тулд эдгээр заалт хэрэг болсон байж магадгүй. Гэхдээ давхар дээлийг тайлах ёстой гэдэг дээр бол хатуу байр суурьтай байна. УИХ-ын гишүүнд Засгийн газрын гишүүн болох эрхийг нээж өгсөн учир УИХ, Засгийн газар хоорондоо холилдсон. Үүнээс үүдэж хяналт шалгалт, тэнцвэрийн тогтолцоо байхгүй болчихож байгаа юм. Анх 1992 онд энэ асуудлыг хэлэлцээд гацаанд орсон байхад нь дан ганц Ерөнхий сайд давхар УИХ-ын гишүүн байх зохицуулалтыг оруулж гацаанаас гаргаж байсан. Тэгвэл одоо тодорхой хэмжээнд хязгаарлаж өгөх ёстой юм байна гэдэг дээр олон хүн санал нэгдэх байх. Үүнийг Үндсэн хуулиар хязгаарлалт хийх саналыг би дэвшүүлнэ. Яагаад гэхээр Засгийн газрын хуулиар болгох гэж олон жил оролдсон. Ёстой болдоггүй юм байна. Үүнд гэнэн байдлаар итгэж нэлээд хэсэг явсан. Дараа нь болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс Үндсэн хуулиар зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг бүр мөсөн хязгаарлахгүй байх. Өнөөдөр модернизац гээд шинэ онолоор бол Герман, Япон, Их Британи гэх мэт парламентын засаглалтай улсад давхар Засгийн газрын гишүүн хийгээд явдаг. Гэхдээ Англи бол Лордын танхимаа оруулаад 2 мянган гишүүнтэй. Япон 460 гэх мэт. Энэ олон гишүүн дунд 5,10 хүн давхар алба хашиж байхад болохгүй гэх зүйлгүй. Манай 76 гишүүн болохгүй байгаа юм. Тиймээс хязгаарлаж өгөх зайлшгүй шаардлага байна. Органик хууль буюу Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуулиар зохицуулах ямар ч аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ мэтчилэн ганц нэг өөрчлөх сайжруулах зүйл байж болно. Гэхдээ би бол Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Монголчууд бүгд хамгаалах ёстой. Яаж вэ гэвэл Монголчууд боловсронгуй болгож, насыг нь уртасгах хэрэгтэй. Ингэснээр эх хуулийн үйлчлэл дахиад 25-50 жил явна.” хэмээн хэлж ярьж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car