Далай ламын айлчлал болоод манай улсын гадаад бодлогын асуудалд олон улсын хэвлэлүүд анхаарлаа ихээр хандуулж байна. Тухайлбал, “The New York Times” сонин шинэ оны анхны дугаартаа бидэнтэй холбоотой анхаарал татсан материалыг нийтлэжээ. Нийтлэлд өгүүлснээр “Олон зууны тэртээ удирдагчид нь Далай ламын тогтолцоог үүсгэн байгуулахад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улс түүнийг дахин урьж залахгүй гэв. Тус улсын Гадаад хэргийн сайдын хэлсэн үг Түвдийн шашны тэргүүн Далай ламын амаргүй асуудлаас үүдэн дахин нэг улс Хятадын дарамт шахалтад өртсөнийг харууллаа.Ц.Мөнх-Оргил сайд ярихдаа тус улсын Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард Далай ламд Монголд айлчлах боломж олгосонд уучлал хүсч, тус Засгийн газрын үед түүнийг дахиж айлчлахгүй гэсэн тухай “The Associated Press” уламжилжээ. Монголын хариу үйлдэл зарим судлаачдыг гайхшруулсны учир гэвэл тус улс 1500-аад оноос Далай ламтай маш нягт холбоо харилцаатай байсаар ирсэн билээ. Далай лам гэдэг хүртэл монгол үг аж. Хятадын Засгийн газар хэдий эсэргүүцсэн ч Монголын Засгийн газрын урилгаар бус, дан ганц шашны шинж чанартай хэмээгдсэн Далай ламын айлчлал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-нд эхлэн дөрвөн хоног үргэлжилжээ. Үүний хариуд Хятадын тал Монголын дээгүүр албан тушаалтнуудтай хийх уулзалтуудаа цуцалсан юм.Хятад Энэтхэгт дүрвэн амьдарч буй Далай ламын айлчлалуудыг цуцлахыг шаардан дэлхийн бүх улс, үүний дотор өрнөдийн орнуудад ч дарамт шахалт үзүүлсээр иржээ. Хятадын коммунист намын удирдагчид түүнийг Хятадаас Түвдийг салан тусгаарлахыг санаашрагч дайсан гэж тодорхойлдог ч Далай лам өөрөө Түвдэд илүү өргөн цар хүрээтэй автономит эрхийг л хүсдэг гэдгээ хэлсээр ирсэн юм.Монгол Улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хөрш Хятадад буулт хийсэнд гайхах зүйлгүй. Санхүүгийн хүндрэлтэй Монгол Улс Бээжингээс их хэмжээний зээл эрэлхийлж байгаа. Уг нь сүүлийн уналтын өмнө Монголын эдийн засаг уул уурхайн олборлолтын ачаар хурдан өсч байсан билээ. Үүний сацуу тус улс Хятад, Оросоос ямар нэг хэмжээгээр зай барихыг оролдсон төдийгүй АНУ-ын цэргийн түнш болжээ.Уламжлалт буддын шашинтай, Түвдийн буддизм болон Далай ламын түүхтэй эртний холбоотой тус улсын Гадаад хэргийн сайдын мэдэгдэл түүхчид болон Түвдийг өмгөөлөгчдийг түгшээсэн байна.Колумбийн их сургуулийн орчин үеийн Түвдийг судалдаг түүхч Роберт Барнетт, “Энэ үйл явдал Хятадын зүгээс үзүүлэх тодорхой дарамт шахалтыг дипломат аргаар барин тогтоох боломж дэлхий даяар улам бүр хумигдаж буй үйл явцын нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Мэдээж, томоохон гүрнүүдийг бодвол жижигхэн, далайд гарцгүй Хятадын хөршүүдэд энэ нь бүр ч амаргүй” хэмээн өгүүлсэн талаар болон өөр сонирхолтой асуудлуудыг хөнджээ.
Холбоотой мэдээ
-
Zochin (January 05, 2017 12:09:44 pm )
dandaa hel amand orj baih tegeed bas alban tusaald durtai baidag mon sonin ym aa
-
trtr (January 05, 2017 12:47:38 pm )
susegten olon ni sanal gargaj dalai lamaa urimaar yum.
-
Данзан (January 05, 2017 2:43:33 pm )
Энэ тэнэгийг зайлуулаач МАН ын усан толгойтуудаа ???
-
зочиняг (January 05, 2017 2:53:26 pm )
ёстой яг үнэн МАН боловсролтой хүн байхгүй нэгд, 2 энэ хулгайч мөнгө өгчөөд нэг нуглаж авахаас наашгүй? хархаас хүйтэн царайтай мал,,,,
-
bandan (January 05, 2017 2:57:58 pm )
ugaasaa uls tord taarahgui hun
-
ZOCHIN (January 05, 2017 3:58:58 pm )
TER GXYam JINKHENE DIPLOMAT CH HKUMUUSEER SAID DED SAID TNB busad ylangya GADAADAD suukh ELCHIN SAIDUUDAA sain shalguuraar gargaj baigaachee, MENHKORGILIIN OROND TSOGTBAATARIIG TOMILOOD , ter BAASAN GEDEG MUNDAG DIPLOMAT CH EMEGTEIGEES MASH IKH SURGAMJ ABAACHEE, / orchuulagchdaa , diplomatuudaa/ 83 ond minii khani enetkhegt dadlaga khiikhed ene mundag emegtei elchind bsn geed mundag khun geed l bainga yridag bsn. Echigder MNB eer garch bna dakhin uzekhiig khuch bna OUYNCHIMGEE
-
Anonymous (January 05, 2017 4:23:05 pm )
Ийм монголын нэрийг гутаагч хумуусээ хурдан солих хэрэгтэй хэдэн тегрегнеес болж дэлхийд нэр хундгуй болж дууслаа
-
далай хятад 2 хоёуулаа зайлаа (January 05, 2017 4:24:39 pm )
далайгаа шүтдэг нь гандангаараа урьж зал.
-
далай хятад 2 хоёуулаа зайлаа (January 05, 2017 4:27:34 pm )
түвд хятад 2 хоёуулаа бидэнд хамаагүй . Монгол монголоороо байя. Хятад Түвдийг хэт хайрлагсад нь тийшээгээ далд ор
-
далай хятад 2 хоёуулаа зайлаа (January 05, 2017 4:33:08 pm )
Түвд, Хятадын гар хөл болж талцаад элэг нэгтээ монголоо амьдаар нь зулгааж идэхээ боль. ХЯтад Түвд 2 -оо дагаад нэгмөр зайлцгаа
-
далай хятад 2 хоёуулаа зайлаа (January 05, 2017 4:36:19 pm )
түвдийг өмгөөлөгчид түвдррүгээ зайлдаа.МОНГОЛЧУУД НЬ МОНГОЛООРРО БАЙЯ
-
Гана (January 05, 2017 5:23:26 pm )
Энэ пиздагын ардын нам газрын хөрснөөс арчигдаасай лаларын нам лаларын сайданцар
-
mongol (January 05, 2017 5:47:26 pm )
tuvd lamiin shashin ogt xereggui. shariin shashin bol uxeents doroi shashin ba xugjil devshild saad boldog. Esteg uvgud maani dalai lamd murgusun urvagchdiig tsaazaldag blaa.
-
Anonymous (January 05, 2017 11:10:57 pm )
МОНГОЛ ТУСГААР ТОГТОНСОН УЛС УУ
-
Дорж (January 06, 2017 12:54:25 am )
Хөөрхий тэнэмэл түвд бадарчингаа ашиглаад богдоо тодруулсан .Одоо тэрний хэрэггүй гэж байна.Хэрэглээд хаядаг гондом шиг найз нөхөдтэйгээ хөрш улс оронтойгоо нөхөрлөдөг МАНы үнэн төрх л энэ шдээ.Яг үнэндээ эхнээсээ лэмийл авчирсан юм түвл өвгөнийг.Үхэхдээ үхэр буугаа тавьсан л даа.
-
unshigch (January 06, 2017 7:32:52 am )
Danda bodlogogui zuil jarih juma.
-
Бариунаа (January 06, 2017 8:13:41 am )
Монголын төрд төрийн хар хүн байхгүй байгааг тодорхой харууллаа .Мөнгө хятад 2 т чөлөөтөй тоглолт хиих газар нь болчихоод байгааг мэдэж байгаа ч яах ч учираа олохгүй тэнэг байдалд байна. Олон ард иим төртэй ахиад 10 жил байвал сүйрнэ гэдгийг 100 гаруй жилийн өмнөөс их эрдэмт дээдэс минь бошиго үзүүлсэн Харин олон зуун жилээр амь нас цэцэн ухаанаараа авч ирсэн энэ төрт улсыг ингэж мөнгө хятад 2т гутаалгаж гундуулсан этгээдүүд энэ насандаа ахан дүүс айл хотлоороо баян ч дараа төрөл хэцүү
-
Tanid (January 06, 2017 6:19:42 pm )
Monkh orgil gartsaar l garsan oor songolt bhgui
18 Comments