Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл улстөрчдийн ярианы гол сэдэв болоод байгаа билээ. Л.Болд гишүүн хэлэхдээ “Хүчин төгөлдөр хууль байгаа юм чинь ядаж энэ сонгуулиа энэ хуулиараа хийчихье. Энэ сонгуулийн дараа сонгуулийн хуулийнхаа тогтолцоог бүтэн өөрчилье, тэр эрх нь парламентад байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг ийм эргэлзээнд оруулах ямар бодлого, шаардлага байна вэ гэдгийг асуух ёстой. Энэ бол ноцтой асуудал. Яагаад гэвэл Монгол төрийн баталгаа бол Ерөнхийлөгч. Ерөнхийлөгчийн институц бол эв нэгдлийг хангадаг том үүрэгтэй. Түүнийг эргэлзээнд оруулж байгаа нь маш том ухралт болж байна гэж харж байгаа.” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд мөн уг асуудлаар хэвлэлийнхэнд хандацгаав. О.Баасанхүү гишүүн “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль боловсруулах ажлын хэсэгт миний бие орохыг санал болгосон ч оруулаагүй. Энэ хуульд заасан хэд хэдэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж МАХН үзэж байгаа. Энэ хууль зөвхөн хоёрхон намд ашигтай хувилбар болсон. Тиймээс МАХН эсэргүүцэж байна” гэсэн юм. Тэрбээр сошиал хуудаснаа “Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өргөн баригдсан байна. Энэ хууль батлагдвал МАН –аас өөр нам ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх боломжгүй юм байна” гэж бичсэн байсан. Тэгсэн түүний бичсэний араас Н.Оюундарь гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад хамтдаа өргөн мэдүүлсэн бус уу?” хэмээсэн нь анхаарал татаад авсан. О.Баасанхүү гишүүн олны өмнө гарахаараа шоуны чанартай юм хэлж яриад байна уу гэдэг асуулт дагаж буй.
Гэхдээ тэгээд хуулийн төсөлтэй холбоотойгоор яригдаж байгаа мэдээллүүдэд анхаарал хандуулахад гэмгүй байх. О.Баасанхүү нар хэлэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэх заалтын тухайд 6.3-т “Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдоно” гэсэн заалт нь Үндсэн хуульд заасан Монгол Улсын уугуул иргэн нь хаана ч амьдрах, чөлөөтэй зорчих, амьдрах бүрэн эрхтэй гэж заасан байдаг. Монгол Улсад амьдардаг байх ёстой гэж хуульд тусгаад, түүнийг нь Хил хамгаалах ерөнхий газраас баталгаажуулсан лавлагаагаар гэж заасан хууль зөрчиж байгаа гэв. Мөн 31.1.1.Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа оролцоно. Монгол Улсад 21 нам байгаа. Намаар харьяалж байгаа нь нэр дэвшигчдэд саад хийсэн үйлдэл гэж МАХН үзэж байна. Заавал намын гишүүн байхаар хуульчилсан нь сонгогдох эрхээ эдэлж байгаа хүнийг аль нэг намд элсүүлэх шаардлага тавьж байгаа аж. Түүнчлэн 31.1.2.Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд хамтран гэж заасан нь хууль зөрчиж байна. Ганцхан суудалтай МАХН-ыг аль нэг намтай хүчээр хамтарч оруулах гэсэн санаатай байна гэсэн юм.
За мөн 30.6 “Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна” гэж заасан ч энэ хууль өөрөө нэгдүгээр сарын дундуур батлагдах учраас мөрдөх боломжгүй гэлээ. Харин 30.4.Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно. Энэ заалт нь сонгуульд оролцохгүй байж болно гэсэн санаа байна. Улстөрийн намууд бусад намын нэр дэвшигчийг дэмжихээс өөрөөр хамтрах боломжгүй гэж заасан нь хууль зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Тэгэхээр О.Баасанхүү гишүүний тухайд хуулийн төсөлд зөндөө но байгааг мэдэж байсан хэрнээ, хамтдаа өргөн барилцсан уу. Н.Оюундарь нь түүнийг гүтгээд байна уу гэдгийг тодотгоод тайлбарлачихад гэмгүй байх.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (January 05, 2017 1:10:27 pm )
balai avgai hor nairuulagch holion bantang ene hutgaj baigaa
-
төмөо (January 05, 2017 1:46:16 pm )
балай авгай шааж байгаа.юу ч хиырээс сийхгүй авгай.
-
Зочин (January 05, 2017 3:18:03 pm )
Сэтгэгдэл үзэл бодлоо илэрхийлэхдээ хүнийг маш муухайгаар доромжлох хэрэг байна уу? Ийм зүйл бичиж байгааг чинь бодохоор та ч тийм сайн биш бололтой
-
Anonymous (January 05, 2017 3:42:31 pm )
teneg awgai haana ywaagaa ch medehgui hentei hamt huuli urgun barisanaach medehgui er ni hen yu gene dagaad garaa urguud suuj baisan nuhuruu ene chin
-
Зочин (January 05, 2017 4:51:55 pm )
Энд чинь нэг их буруу юм юу байгаа юм бэ? Угаасаа л УИХ-д суудалтай нам нэр дэвшүүлэх эрхтэй шүү дээ. МАХН-ыг болохгүй гээгүй л байна даа. Баасанхүү гишүүн сайн ушаад үзээч. УИХ-д суудалгүй намууд эвсэж болохгүй нь тодорхой шүү дээ.
-
Irgen (January 05, 2017 8:13:58 pm )
Setgegdel bichij busd namiihniig doromjilj bui hunenceruud s.erdene lu.bold batuul naruudi gar hul buunii nohduud engeed bh shig
-
Батаар (January 06, 2017 10:14:01 am )
Монгол коммет хөтлөгч 2 нөхөр төр ард түмний хооронд яс хаяж өөрийнхөө үзэл бодлоор тайлбар хийдгээ болимоор байна шүү хоёр мал минь.
-
Ìýíäýý (January 08, 2017 10:11:08 am )
Ìîíãîë êîììåòûí 2-ûã õàðàõààð õîâ÷ 2 àâãàé äàíõ ¸ðîîëäîí õîâ áàçàæ ñóóãàà ìýò õàðàãääàã ø¿¿ õà õà õà. ýíä òýíäýõèéí ñàéòóóäûí õóäëàà íü òîäîðõîé ìýäýýí¿¿äèéã á¿ð ¿íýìøèëòýé áîëãîõ ãýæ ç¿òãýýä ë… ä¿ðäýý á¿ð èòãý÷èõñýí
8 Comments