Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аравдугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Тавантолгойд гологдсон компаниудад нааштай хариу өгсөн билээ. Юу гэхээр Монголын “Энержи ресурс” компани Японы “Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Тэгснээр Тавантолгойн нүүрс зөвхөн урд хөрш рүү хүрэхгүй, Японы зах зээл рүү нэвтрэх нь гэгдсэн. Гэхдээ хэрэг дээрээ бол гуравдагч хөрш рүү нүүрсээ гаргах тухай сэдэв мөнхийн болтлоо яригдаж ирсэн гэдгийг тодотгоё. Гол нь тэгээд хамтран ажиллахаар болсон “Энержи ресурс”, “Сүмитомо” нь өмнөх засгийн үед зарласан Тавантолгойн тендерт ялагчаар шалгарч байсан юм. “Энержи ресурс”-ийн тухайд өрөө төлж чадахгүй хүндхэн байдалд орлоо гэгдэж байсан ч, нөгөө талтайгаа тохироо хийж асуудлаа шийдсэн гэгдэж байгаа. Ер нь бол Энержи ресурсын тухайд аль ч засгийн үед тал алддаггүй нэг тийм онцлогтой. Тэр жишиг энэ цаг үед ч давтагдах нь тодорхой байгааг тухайн үед тодотгон бичиж байсан билээ. Түүнчлэн тавантолгойг эргэлтэд оруулах хөрөнгө оруулагч талуудтай холбоотой анхаарал татсан байр суурийг илэрхийлж байгаа эрхмүүд байна. Тэдгээрийн нэг болох Тавантолгойн ажилчдын “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн хэлж ярьсанд анхаарал хандуулъя.
Тэрбээр “MCS”, “Сумитомо”, “Шинхуа” компанийн хувилбарыг З.Энхболд УИХ-ын дарга байхдаа асар их хууль зөрчсөн, Монгол Улсад ашиггүй гэж томъёолоод нам нь засаг барьж байхад унагаасан. Тийм байхад түүнээс илүүг даваад хийчихнэ гэдэгт итгэхгүй байна. “Шинхуа” аваад хөрөнгө оруулалт хийгээд, төмөр зам тавья гэж байгаа бол “Монголын төмөр зам”-тай ярих ёстой. Төмөр замын ашиг олох эсэхийг хэлэлцэх “Монголын төмөр зам” хэмээх субъект байгаа. “Сумитомо”-ийн хувьд тухайн үед тийм компани байсан ч юм уу үгүй ч юм уу. Нэг л нэр яваад байгаа. Японы Засгийн газар өөр бодолтой л байх. Япон нэртэй компани гэнэт сайхан болгочихно гэдэгт итгэхэд бэрх. Харин “MCS’’-ийн хувьд үйлдвэрлэлийн алдагдалд орчихсон, цаанаа өртэй байгаа компани. Тэдний энд байгуулсан бүтээн байгуулалт нь Монголын гэхээс гадны хөрөнгө оруулагч нарын хөрөнгө шүү дээ. Миний харж байгаагаар “MCS” олборлолтын ашиг нь өндөр Тавантолгойг аваад эрх мэдлээрээ далимдуулаад гэрээ хийгээд өөрийнхөө алдагдлыг нөхөх бодлого барьж байгаа болов уу. Түүнээс бол өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байж гэнэт ард түмний төлөө, төрдөө хайртай болоод явчихна гэдэг эргэлзээтэй. Тиймээс шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс олон талаас нь харах нь зүйтэй. “MCS” Тавантолгой дээр ирээд ажилчдын асуудлыг шийдээд явна гэхэд би итгэхгүй байгаа. Гэдний өөрсдийнх нь хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн харилцаа маш муу. Миний бодож байгаа зүйл бол Монгол Улс өөрийн гэсэн хөдөлмөрийн соёлтой, хөдөлмөрийн туршлагатай, зохион байгуулалт хийж чаддаг Үүнийгээ өөрийн болгох стандарт тогтоохгүй бол Европынх тийм, Оросынх тийм, Хятадынх ийм гээд хуулаад яваад байж болохгүй. Хөдөлмөрийн сахилга баттай ард түмэн нийгмийн сахилга баттай, эв нэгдэлтэй байдаг. Өөрсдийихөө хөдөлмөрийг өрөөлөөр зөв үнэлүүлэх шударга тогтолцоог бий болгол чадаж байж ниигэм эв нэгдэлтэй, шударга зүйлийн төлөө тэмцдэг болно. “хэмээн ярьжээ.
Тэгвэл АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ “MCS сүүлийн хоёр жилийн турш энэ хувьцааг үнэгүй цаас гэдэг суртал ухуулгыг хийсэн. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг нотолсон. 100 жил Монголыг тэжээх баялаг. 4 жилийн дотор Улаанбаатарын утааг Таван толгойн орлогоор шийдэж чадах орлого. Ийм үнэ цэнэтэй байгаа зүйлийг зарж, үрэх гэж байгаа бол ард түмэн биднээс санал аваарай. Учир мэдэх УИХ-ын гишүүд эсэргүүцээд эхэлсэн нь сайн байна” гэсэн. За мөн “Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын тухайн үед оруулсан ирж байсан хувилбар бол бантан байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирж буй хувилбар Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн хувилбараас дээрдэх бус дордсон байгаа нь өнөөдрийн хийх гэж байгаа гэрээ ямар вэ гэдгийг харуулж байна… Манай нам дотор ард түмний өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн “МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан боловч МАН-д ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.” гэсэн юм.
Тэгэхээр “МSC” нэгэнтээ Тавантолгойд орж ирэх л гэж байгаа бол энэ мэт мэдээллүүдэд хариу байр сууриа илэрхийлэх ёстой. Монгол Улсын хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж байгаа орд газрыг өөрийн менежмэнтээр зөөх гэж байгаа бол тэд өөрсдийгөө муу санаа агуулаагүй гэдгийг тайлбарлах нь зүй ёсны болов уу, Ж.Оджаргал захирал аа!
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ИХ ЦАГ АЛДСАН (January 05, 2017 12:17:11 pm )
МОНГОЛ ХЯТАД ЯПОНЫ ХАМТАРСАН КОМПАНИ ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСИЙГ АШИГЛААД ЭХЭЛСЭН БОЛ ТАТВАРААР ОЛОН ЗУУН САЯ ДОЛЛАР ТӨСӨВТ ТӨЛӨӨД ОДОО ДАЖГҮЙ Л БАЙЖ БАЙХ БАЙСАН ХУВИЙН НҮҮРСЧИДИЙН ХЭДЭН ТӨГРӨГ НЬ БАЙХГҮЙ БОЛОХ ГЭЭД З ЭНХБОЛД ЖЕНКО БАТТУЛГА НАРЫГ САНДАРГАЖ ТЭД Ч ХУВИЙН ЭРХ АШГАА УЛСЫН ЭРХ АШГИЙН ӨМНӨ ТАВЬСНААР ИХ Ч ЦАГ АЛДАЖ МОНГОЛ УЛС ХОХИРСОН ДОО ОДЖАРГАЛЫН УДИРДАЖ БАЙГАА MCS ГРУПП МОНГОЛДОО ГАНЦ АЖЛАА ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА БОДИТООР ЮМ БҮТЭЭЖ БАЙГАА КОМПАНИУДЫН НЭГ ШҮҮ
-
Zochin (January 06, 2017 9:03:39 am )
Uuruu ugaakh nyyrsgyi bsan yum bol teriigee tootsokhgyi yamar yumaa khiij khereggyi byteen baiguulalt khiisiin. Naadakhiig chin’ businessiin buruu tuluvlult l gekh baikhdaa. Khereggyi baakhan ykhmel khurungu bosgochikhood tgd baakhan khudlaa byteen baiguulalt khiisen ch gekh shig. Buruu shiidver gargasan bol khariutslagaa khyleekh l kheregtei sh dee. Tgd turiin umchtei companias nyyrsee zakh zeeliin yneer av gekheer avakhgyi zaaval deerem khiine geed bgaa n’ zuv yum baikh daa.
-
-
Зочин (January 05, 2017 12:42:38 pm )
MCS-ИЙН ХОРИОНД БАЙДАГ ЭНЕРЖИ РЕСУРС КОМПАНИЙН ТЭРБУМ ГАРУЙ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ТӨЛӨХИЙН ТӨЛӨӨ ТАВАНТОЛГОЙГОО ЗОЛИХ ГЭЖ БАЙНА.
-
зочин (January 05, 2017 1:36:52 pm )
Төр хяналтын багцтай бйж байж л эзэн шиг байж чадна. Үүнийгээ хууль эрх зүйн хуьд нь баталгаатай болгочих. Заавал том багц хэрэггүй. Ганц ширхэг алтан хувьцааг л төр эзэмш.
-
Салбар (January 05, 2017 2:28:10 pm )
МCS д улс тор саад хиихгуй бол ч чадна аа? Сайн баг бурдуулэж ажиллаж чаддаг л даа
-
Зочин (January 05, 2017 4:56:29 pm )
МОНГОЛ ДЭЛХИЙД БАЯЛАГААРАА АРВАН ТАВД ЖАГСАХ 1,3 ТРИЛЛИОН ДОЛЛАРТОЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ БАЙГАЛИЙН НӨӨЦ БАЯЛАГТАЙ УЛС ЮМ. ЭНЭ НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮРТ 450 МЯНГАН АМ.ДОЛЛАР БУЮУ ОДООГИЙН ХАНШААР НЭГ ТЭРБУМ НЭГ ЗУУН ХОРИН ТАВАН САЯ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ БАЯЛАГ ОНОГДДОГ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ. ДӨРӨВХӨН ЖИЛИЙН ӨМНӨ ЭДИЙН ЗАСГИЙН ОГЦОМ ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ГАЙХАГДАЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХУНГИЙН ЦУВАА МЭТ ЧУУЛЖ БАЙСАН УЛС МААНЬ ЯАГААД ӨСӨЛТӨӨ БАРЬЖ ЧАДАХГҮЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨДРӨӨС ӨДӨРТ НЭМЭГДЭЖ ЭДИЙН ЗАСГИЙН ТААГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ УЛАМ ДААМЖИРЧ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРСААР АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 1300 ТӨГРӨГӨӨС 2500 ТӨГРӨГ ХҮРТЛЭЭ ӨССӨӨР БАЙГАА ВЭ? ЭНЭ БҮХНИЙ ЦААНА УЛС ТӨРИЙН БУРУУ БОДЛОГО ХАРАЛГАН ШИЙДВЭРҮҮД НУУГДАЖ БАЙНА. УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГУУР БОЛСОН УУЛ УУРХАЙ БОЛОН ДЭД БҮТЭЦИЙН САЛБАРЫГ УЛСТӨРЖИХГҮЙГЭЭР АЛС ИРЭЭДҮЙГ ХАРСАН ЗӨВ ТОГТВОРТОЙ БОДЛОГООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ҮҮНИЙ ХҮРЭЭНД ХАМГИЙН ТҮРҮҮНД ОЮУТОЛГОЙТОЙ ХИЙЖ БУЙ ХЭЛЦЛИЙГ ШИЙДВЭРЛЭЖ ДАЛД УУРХАЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛСНЭЭР ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АЖЛЫН БАЙР БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ САЛБАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАВАНТОЛГОЙГ ҮР АШИГТАЙ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛАХ МӨН УУЛ УУРХАЙГ ҮР АШИГТАЙ ХӨГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТӨМӨР ЗАМЫН ЗӨВ ДЭД БҮТЭЦИЙГ ТӨРӨӨС БҮХ ТАЛААР ДЭМЖИХ ШААРДЛАГУУДТАЙ НҮҮР ТУЛААД БАЙНА. МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ БОЛЖ ДАНГААРАА ЭКСПОРТЫН 82%-ИЙГ БҮРДҮҮЛЭГЧ ГОЛ САЛБАР ЯАХИЙН АРГАГҮЙ УУЛ УУРХАЙН САЛБАР ЮМ. ҮҮН ДОТРОО УУЛ УУРХАЙН ЭКСПОРТЫН ТАВЬ ОРЧИМ ХУВИЙГ НҮҮРС ЗЭС ХОЁР БҮРДҮҮЛДЭГ. ЖИШЭЭ НЬ ТАВАНТОЛГОЙ МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 22,2 ТЭРБУМ ТОНН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙГИЙН 7,5 ТЭРБУМ ТОННЫГ ТАВАНТОЛГОЙ ЭЗЭЛДЭГ. ТАВАНТОЛГОЙН ДЭЛХИЙД АШИГЛАГДААГҮЙ НҮҮРСНИЙ НӨӨЦӨӨРӨӨ НЭГТ ОРДОГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ. ТЭГВЭЛ ЭНЭ ИХ БАЯЛГИЙГ АГУУЛСАН ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ ҮР ӨГӨӨЖТЭЙ АШИГЛАХ ХАМГИЙН ЭХНИЙ ГАРЦ ЮУ ВЭ? ЭНЭ БОЛ ЯАХИЙН АРГАГҮЙ ТӨМӨР ЗАМ. ЯГ ОДООГИЙН БАЙДЛААР ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ ГАШУУНСУХАЙТЫН ХИЛИЙН БООМТ РУУ ЗӨВХӨН АЧААНЫ МАШИНААР ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА. ЭНЭ НЬ ЗАРДЛЫН ХУВЬД ТӨМӨР ЗАМААС ХОЁР ДАХИН ИЛҮҮТЭЙГЭЭР ЗОГСОХГҮЙ БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ХОР ХӨНӨӨЛИЙН ХУВЬД ЯРИХ Ч ЗҮЙЛ БАЙХГҮЙ. ЭНЭ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ УЛСЫН ИХ ХУРЛААС 2010 ОНД ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ БАТАЛЖ БОДЛОГОД ТУСГАГДСАН НЭГ БОЛОН ХОЁРДУГААР ҮЕ ШАТНЫ 1800 КМ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХААР БОЛСОН. ҮҮНД ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 225 КМ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ. ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН БУЮУ ТАВАНТОЛГОЙГООС САЙНШАНДААР ДАМЖИН ХӨӨТ ХҮРЭХ 918 КМ. ХӨӨТӨӨС ЧОЙБАЛСАН ЧИГЛЭЛИЙН 155 КМ БОЛОН ХӨӨТӨӨС БИЧИГТ ХҮРЭХ 200 КМ УРТ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХ АЖИЛ БАГТАЖ БАЙНА. ТАВАНТОЛГОЙН ОРДООС ОЛБОРЛОГЧИД БОЛОХ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БОЛОН ЭНЕРЖИ РЕСУРС НАР НИЙТ ХҮЧИН ЧАДЛААРАА ДООД ТАЛ НЬ ЖИЛИЙН 50 САЯ ТОНН НҮҮРС ОЛБОРЛОХ БОЛОМЖТОЙ БОЛ УРД ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ ЖИЛИЙН 30 САЯ ТОНН ЮМ. ТИЙМЭЭС ҮЛДСЭН 20 ОРЧИМ САЯ ТОННЫГ НЬ ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗАЙЛШГҮЙ ТЭЭВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ. ЭХ ОРНЫ МААНЬ ТУСГААР ТОГТНОЛ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЛС ИРЭЭДҮЙГ ХАРСАН ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН 1500 КМ ОРЧИМ ТӨМӨР ЗАМЫГ БАРЬСНААР НЭГ ХУДАЛДАН АВАГЧИЙН МОНОПОЛООС СЭРГИЙЛЖ ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НИЙЛҮҮЛЭН ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦЭХҮЙЦ ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР БАЙГАЛИЙН БАЯЛАГАА ҮНЭЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙГАА ЮМ. 2013 ОНЫ БАЙДЛААР НИЙТ ЭКСПОРТЫН 82% НЬ ЗӨВХӨНӨМНӨД ХӨРШ РҮҮ ЧИГЛЭСЭН НЬ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ НЭГ ОРНООС ХАРААТ БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА. МӨН ЧАЛКОГИЙН ГЭРЭЭ МОНГОЛД ЮУ АВЧИРСНЫГ БИД БҮГД САЙН МЭДНЭ. ЭНГИЙНЭЭР ЖИШЭЭ АВАХАД ТА ҮХЭРИЙН СҮҮ ЗАРДАГ ЖИРИЙН ИРГЭН БАЙЛАА ГЭЖ БОДЬЁ. СҮҮГЭЭ ЗӨВХӨН НЭГ Л ЗАМААР НЭГ Л ХҮНД ХЯМД ЗАРААД БАЙХ НЬ АШИГТАЙ ЮУ ЭСВЭЛ ХОЁР ГУРАВ ДӨРӨВ ТАВ ДАХЬ ГАРЦУУДЫГ ГАРГАЖ ИЛҮҮ ОЛОН ХҮНД ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР ХУДАЛДААЛАХ НЬ ДЭЭР ҮҮ? ТИЙМЭЭС ХЯТАДААС ГАДНА ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ДАМЖИН БИЧИГТИЙН ХИЛИЙН БООМТ ХҮРЧ УЛМААР НҮҮРСНИЙ ХАМГИЙН ТОМ ХЭРЭГЛЭГЧ МУЖУУД ХЭБЭЙ, ЛЯОНИН МУЖУУД ЦААШЛААД УСАН БООМТУУДААР ДАМЖИН ЯПОН, СОЛОНГОС ЗЭРЭГ ОРНУУД РУУ ӨРСӨЛДӨХҮЙЦ ҮНЭЭР НҮҮРСЭЭ ХУДАЛДАХ БОЛОМЖТОЙ. ТАВАНТОЛГОЙН НҮҮРС ЯГ ОДОО НЭГ ТОНН ТАВИН ДОЛЛАРООР УЛСЫН УРД ХИЛ ДЭЭР ЗАРАГДАЖ БАЙГАА БОЛ ТӨМӨР ЗАМААР ХЯМД ТЭЭВЭРЛЭН УЛСЫН ЗҮҮН ХЭСГИЙН ХИЛИЙН БООМТ РУУ ХҮРГЭСНЭЭР НЭГ ТОННЫГ НЬ 140 ДОЛЛАРООС 160 ДОЛЛАР ХҮРТЭЛ ҮНЭЭР БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ ТАЛТАЙ. АШИГТ МАЛТМАЛЫН УРСГАЛЫГ ШУУД УЛСААСАА ГАРГАХГҮЙГЭЭР ДОТООДДОО БОЛОВСРУУЛАН НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭХЭД ЭНЭХҮҮ ЗҮҮН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ЧУХАЛ АЧ ХОЛӨОГДОЛТОЙ. УЛС ОРНОО УРТ ХУГАЦААНД ЭЕСРЭГ ҮЗҮҮЛЭЛТЭЭР БАЙЛГАХ ДАРААХ НЭГ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ БУЮУ ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ ЮМ. НҮҮРС ХҮДЭР ГЭХ МЭТ БАЙГАЛИЙН НӨӨЦӨӨ ДАХИН БОЛОВСРУУЛАН НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙЖ ЧАДВАЛ ЁСТОЙ АТГАСАН ШОРОО БҮРИЙГ ЧУЛУУ БОЛГОНО ГЭСЭН ҮГ. ЖИШЭЭ НЬ БИД НООЛУУРАА ТҮҮХИЙГЭЭР НЬ НЭГ КГ-ИЙГ 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР УРД ХӨРШДӨӨ ХУДАЛДААЛАХЫН ОРОНД ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БУЮУ ЦАМЦ ПАЛЬТО БОЛГОН НЭГ ШИРХЭГИЙГ НЬ 200 МЯНГААС 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ ДӨРВӨӨС ТАВ ДАХИН ӨСГӨН НЭМҮҮ ӨРТӨГ БҮТЭЭЖ ЧАДАЖ БАЙГАА. ЯГ ҮҮНТЭЙ АДИЛ БИД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ Ч ЭНЭ МЭТ ХУВЬСЛЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИРЭЭДҮЙН ЭХ ОРНОО КАНАД АВСТРАЛИЙН АДИЛ УУЛ УУРХАЙ ДЭЭРЭЭ АМЖИЛТТАЙ ХӨГЖҮҮЛЖ ЧАДСАН УЛС БОЛГОХЫГ ХҮСЧ БАЙНА.
-
zochin (January 05, 2017 10:40:00 pm )
Hudalaa chalchij amia hoohiolj, uych buteehgui baij buteej yavaa negnees heel hahuuli, avilgal nehej, shimegchilj amidardag hugiin uls turchidiig bodvol MCS hiisen buteesen zuiltei, olon ch ard irgediig tejeej, olon ch businessmanuuded ulger jishee bolj, ajil olgogch ni baij chadaj baina. iim humuus Mongold bitgii hel Hytad, Japan bur Delhiid ch heregtei hun gej helmeer baina. Ungursun hugtsaand ene baylagiig ashiglana hiine buteene gej uchnuun yarisan zasgiin gazriin bulegleluud uursdiinhuu unetei heregleegee hangah gej eldev yanziin heregtei hereggui material hug nuvsh, ter bitgii hel ogt ashiglagdahgui dugui hurtel shahaj haychihaad gadaad ruu zugtaagaad alga bolson shuu dee. Tegeed ch tur ulsad tiim ikh orlogo ch hereggui. buun tur luu zutgelj, tiim ch tusuv iim ch mungu bidend heregtei baina dutaad baina. iim ch tusul tiim ch hutulburiig heregjuulj hiimeer, guitsetgemeer baina gesen neriidleer tusuviin mungiig idmeer baina, uumaar baina gesen humuuseer turiin baiguullaguud ni duurchihsen. Neg turiin baiguullagad orohoor buun hamaatan sadan, naiz nuhud, bie bienee shagnasan, uramshuulsan, tomiloltoor yavuulsan, tetguulsen umnuud l baih um. iim balai togtoltsoog uurchluhgui bol eroolgui sav shig uy l ugnu uy ch ugui l baih biz. tegsen dor bol yadaj buteedeg negend ni uguud bariulj buteelgeed barisan umand ajil turuluu hiij, amidaral ahuigaa uudluuldeg baisan ni sain bizee.
-
зочин (January 06, 2017 7:53:36 am )
MCS Ухаа худаг хамгийн сайн ордыг авч угаах уйлдвэр барьж ашиглалтанд оруулаад одоо болтол олигтой ажиллаж улс оронд татвар толж орлого байхгуй зогссон тавьсан замаа маш ондор унэтэй зарсан гэтэл орон нутгий таван толгой хичнээн жил ооррийнхоо эрчээр технологиоор орон нутаг улсын тосовт орлого оруулаж ажлын байртай яваад байдаг
Таван тологойн ордыг авч хамгаалаж зараагуй гээд бараг тор засаг шагнаж Ухаахудгийг огсон. туунийгээ ажилуулаж чадаагуй дээр бух ордыг огч яаавч болохгуй харин уйлдвэр ордыг нь буцааж улс авсан дээр -
Zochin (January 06, 2017 9:04:23 am )
MCS ulsiin khamag l tom tender, ajluudiig avch bsan. Tur ternees ilyy yaj kharj khamgaalakh baisiin. Gadniikhan tom consortiumuudaa tegj l demjdeg bolokhoos buruu tootsoolol, buruu shiidveriin ulmaas damouurch bgaa khuviin companiin uriig tulj demdeggyi yumaa. Tegeed ch ter khurungu umchlul n’ MGL khymyysiikh bsan bol yakhav. Tser chigeeree gadniikhan ezemshij bgaa gadniikhnii khurungiig khamgaalakh gej turiin umchuur uriig n’ darj bolokhgyi ee.
-
Zochin (January 06, 2017 9:04:48 am )
Ikh khurliin 39 dygeer togtoold tusliig kheregjyylekh ETT companiig baiguul geed zaachikhsan baidag. Uuruur khelbel tusul kheregjyylekh company n’ ETT. KHerev khurungu oruulalt khiikh gd bgaa bol ene companyd l khurungu oruulakh tukhai yarigdakh yostoi. Getel odoo dakhiad tusul kheregjyylekh company baiguulna ch gekh shig. Tegvel ETT-g yakh gej baiguulsan bolokh gd bgaan. Zygeer neg Erdenes OT shig license ezemshij, urunduu daragdaj suudag tsaasnii company bolgokh geed bgaa yumuu khaashaa yum. Ene mundag gishyyd, darga said nar tsagaan deer kharaar bich’chikhsen togtool shiidveree ch unshaad oilgodoggyi khymyys bdg yumuu. Esvel sanaatai meden budilaad bdg yumuu.
-
tom (January 06, 2017 10:30:10 am )
MCS zailj tor sain menejer hiij bj l uls oron ard tymen yaduurlaas garna MCS tiim mundag um bol ard tymnii omch bayalagat shunalgyi mongoliig hogjyyleh oor know how shine tehnik tehnologi hogjyyleech eee!!!!!
-
гаадан (January 06, 2017 10:55:53 am )
сумитомо онцын нөлөөгүи дагалдангаар авсан тодорхоигүи хөрөнгө оруулаагүи компани юм баих
-
ИРГЭН (January 06, 2017 1:55:32 pm )
ӨР БӨӨСӨНДӨӨ БАРИГДАЖ ДАМПУУРАХДАА ТУЛЧИХСАН MCS КОМПАНИ ӨРНӨӨСӨӨ ЯАЖ ГАРАХАА БОДОХООС БИШ ЮУН АРД ТҮМНИЙГ БОДОХ ВЭ.ЁСТОЙ ХУЦВАА БАЙЛГҮЙ.МОНГОЛД ЭНЭ НӨХРӨӨС ӨӨР ОЛИГТОЙ ТОЛГОЙ БАЙХГҮЙ БОЛЧИХООД ЭНЭ НӨХРИЙГ Л ДОДОМДООД БАЙГААГ НЬ ХАРАХААР ОЙЛГОХГҮЙ ЮМ.ЭСВЭЛ ТОМ ХЭЭЛ ХАХУУЛЬ ЯВАГДАЖ БАЙГААГААС ЗАЙЛАХГҮЙ ДЭЭ.
13 Comments