“Вашингтон Кэпиталс”-ийн ахлагч Александр Овечкин “Торонто Мэйпл Ливс” багтай хийсэн тоглолтын нэмэлт цагт хожлын шайбыг айлын хаалганд оруулсан байна.
Ингэснээр, нэмэлт цагт оруулсан гоолынхоо тоогоор “Флорида Пантерс”-ын Яромир Ягртай эн зэрэгцжээ. Нэмэлт цагт оруулсан 19 шайбаараа тэд Үндэсний хоккейн холбооны шилдэг амжилтыг хамтдаа эзэмшиж байгаа юм.
Мөн 94 хожлын гоол оруулсан Алекс домогт Стив Айзермантай ийм амжилтын жагсаалтын 12-р байрыг хуваан эзэмшиж байна.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.