
Энэ талаар УБЦТС ТӨХК-өөс тодруулахад, “Цахилгааны шөнийн тарифыг өчигдрөөс эхлээд тэглэсэн. Ирэх дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл 21.00-06.00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний өргүй, шөнийн тарифтай электрон тоолууртай гэр хорооллын айл өрхүүдийн ахуйн хэрэглээний цахилгааны тарифыг тэглэнэ” гэв.
Дашрамд сонирхуулахад, өнөөдрийн байдлаар гэр хорооллын 146 мянга гаруй өрхийн 120 мянга нь өдөр шөнийн тоолууртай юм байна. Харин үлдсэн 20 гаруй мянган айл өрх нь Стандарт хэмжилзүйн үндэсний төвөөс баталгаажсан бичигтэй өдөр шөнийн тарифт тоолуурыг эрх бүхий худалдааны байгууллагаас авч шөнийн тарифаа тэглүүлэх боломжтой юм байна.
Өдөр шөнийн тарифт тоолуур ойролцоогоор 80 гаруй мянган төгрөгөөр худалдаалагддаг юм байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 02, 2017 9:30:13 pm )
Иим нэрийндор жижиг том үйлдвэрүүд шөнө ажиллаж улсын төсвөөс цахилгааны мөнгөө гаргуулжбна даа иим л юм хиих юм даа ард түмнии нэрийн дор мөнгө угаанаа гэж
-
Zochin (January 02, 2017 11:03:08 pm )
sariin dara harae shun teglehgvi baahan ur garah bii hulgaich nar yu sedee boloo
-
Anonymous (January 03, 2017 9:08:07 am )
huduu oron nutagt vilchlehgvi ymu sonin ym be
3 Comments