antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2017 6 comments

Судлаач, профессор Д.Чулуунжав: Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй

нийтлэсэн Admin
14833367315869ec1b034cbТүүхийн философич, судлаач, профессор Д.Чулуунжавын одоогоор хэвлэгдэж буй нэгэн өгүүллийг уншигчдад хүргэж байна. Маш хурц атлаа ихээхэн үндэслэлтэй бичсэн энэ өгүүлэл нэлээд маргаан дагуулах нь эргэлзээгүй. Ямар ч гэсэн шашны шинэчлэлийн суурь асуудлуудыг хөндөж байгаа нь нэн чухал юм. Монголчууд бид шашны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон нь маргашгүй үнэн юм. Монголчууд бид энэ асуудлыг шийдвэрлэх бүхэн бололцоо ч бас байгаа. Хэрэв тэнэгтэхгүй бол тэр шүү дээ…
Үүнтэй холбогдуулан миний 2014.03.30-нд бичсэн “Уламжлалт шашны тухай эрэгцүүлэл” өгүүллийг уншихыг хүсч байна…   
Судлаач Д.Ганхуяг
Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй
Өөрийн дотоод сэтгэлээ хянан үзэж өсөх үеэсээ “наалдуулан” авсан хир буртгаас нь салгаж, зөв зам мөрөөр цаашид хөтлөн явж, зовлон хийгээд түүний шалтгааныг мэдлэг, ухаанаар ямагт арилгаж “Эх болсон зургаан зүйл бодис болоод энэ хорвоод амилсан хамаг амьтныг энэрч, тэр бүхний тусын тулд бие, сэтгэл, үг үйлдлээ зориулж, нүгэл үл үйлдэхийг ямагт хичээж явахын зохистой”-г хүмүүн төрөлхтөнд сургамжлан гэгээрүүлсэн Жагарын Их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, энэрэнгүй үзэлтэн Буддагийн сургаал, номлолыг анхдагч цэвэр ариун утга, санаагаар нь эдүгээ дахин сэргээж, шинжлэх ухаанч мэдлэг болохын нь хувьд дэлхий даяарт түгээн сурталчлах хэрэгтэй байна. Буддагийн сургаал, номлолыг шашинжуулах бусармаг үйлс 2500 орчим жил үргэлжилжээ. Эхэндээ Жагар, Энэтхэгт, хожуу нь Төвд, Хятад, Монголд, мөн Солонгос, Японд гэхчилэн мөнхүү сургаал, номлол элдэв өнгө, аясаар хиртэж бохирдсоор эцэс сүүлдээ мухар сүсгийг төрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл, барьц авах залилан, луйвар болж төрөл арилжжээ.
Хүмүүс эцсийн дүндээ дотоод сэтгэлдээ л захирагдаж байдгийг судалж таниад, чухамхүү түүнтэй (дотоод сэтгэлтэй нь) ажиллахын учир шалтгааныг сургамжлан ухуулж, биеэрээ үлгэрлэн үзүүлсээр итгэл, хүндлэлийг олсон Будда бол үнэхээрийн их сэтгэгч, ариун явдалтан, энэрэнгүй үзэлтэн, зөв үйлстэн байв. Буддаг магтах, алдаршуулах, хүндлэх нь зүй ёсны үзэгдэл болно. Гэвч тэр цагийн өнгө аяс, жишгийг даган ухаантан мэргэд, ариун явдалтныг бурханчлан шүтэх, ид шидтэйд тооцох, тэнгэрээс илгээгдсэн гэгээнтэн, увдистан хэмээн гишгэсэн газрын нь шороог хүртэл сахиус болгон авдаг тэр зан үйлүүд Буддаг амьдад нь эхэлж, дорхноо л тэрээр бурханы зиндаанд хүрэн өргөмжлөгджээ. Будда өөрөө харин энэ бүхний эсрэг байж, өөрийг нь биш үзэл, онолыг нь дээдэлж, бүтээлчээр эзэмшиж, өөрөө гэгээрэхийн зэрэгцээ орчноо мөн гэгээрүүлж байхыг шавь нараасаа, талархагчдаасаа хүсэж байдаг гэдэг…
Буддаг нас барсны дараа түүний үзэл, сургаалыг шашинжуулж, бурханы зарлиг, айлдвар болгон гуйвуулж, судалж гэгээрсэн гэгдэх том лам нарыг мөн амьд бурханы зэрэг, зиндаанд үзэж, Бурхан Буддагийн олон дүрийг мод, шавар, гуулиар бүтээж, олон янз хөргийг нь цаас, даавуун дээр зурж, шүтээн болгон аравнайлж, хаад жанждыг хүртэл аль нэгэн бурханы хувилгаан дүр болгон өргөмжлөөд цэрэг-улс төрийн зорилгоор алдаршуулж байх болжээ. Товчхондоо бол Буддагийн шинжлэх ухаанч үзэл, сургаал шашин болж хувираад өөрийн гэсэн биежсэн тогтолцоотой болсон байна. Шашныг заадаг, сургадаг сүм хийдүүд, багш нар, ном судар, сурагч банди нар, сүсэгтэн олон түмэн, ивээн тэтгэдэг өглөгийн эзэд зэргээс бүрдсэн улс үндэстэнг нийтэд нь хамарсан тогтолцоо олон улсад буй болжээ. Хаад, ноёд өглөгийн эзэд гэгдэж нэр хүнд олж, элдэв цол, хэргэм ч хүртэх болов…
Ихэд шашинжсан хэлбэрээрээ Төвдөд тархсан мөнхүү үзэл, сургаал энэ ард түмний боловсрол, соёлын доройгоос үүдэлтэйгээр хиртэлт, гажуудалд автаад бүр мухар сүсгийг төрүүлэгч хүчин зүйл болж хувирчээ. Буддагийн сургаал, номлолыг өөр өөрөөр ойлгох, элдвээр тайлбарлах, Христосын болон лалын шашнаас элдэв зан үйлийг хуулбарлан авах, дууриах, бурхдын айдас төрүүлэм дүрүүдийг бүтээх, сүм дуганы хана, таазыг хурц тод өнгө, элдэв хээгээр чимэх, хурал номын уншлагыг хөгжмийн эгшгээр сүр хүч оруулах зэргээр театрчилсан үзмэр, сүсэгтнүүдийг урхидсан наадам, шоу болгож завхруулах хэрэгт Төвдийн том лам нар их үүрэг гүйцэтгэжээ. Нийтийн тооллын VI зууны үеэс XVI зууны үе хүртэлх мянгаад жилийн дотор Төвдөд нутагшсан Бурханы шашин дотроо олон урсгалтай болж тэдгээр нь хоорондоо тэмцэлдэж бүр зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайнд хүрч байжээ…
Бурханы шашин маш өргөн фронтоор шинээр тархан орж ирсэн жижиг улс орон энэний хөлд талхлагдаж бүх талаар уруудах замд орж байв. Засаг захиргааны нэгж бүрд сүм хийд, хашаа хороо барих, шашны эд зүйлсээр дүүргэх, хутагт, гэгээнтнүүдэд том том өргөл барьц өгөх, олон тооны лам нарыг тэжээх, хувцаслах, хурал номын зардал, хонх дамар, бүрээ бишгүүр, арц хүж, хадаг самбай, ном судар зэргийг худалдан авах зэрэгт буурай эдийн засагтай жижиг орон бүх хуримтлал, үнэт зүйлсээ гөвж дуусдаг байлаа. Сүсэгтэн олон түмэн ч гэсэн өргөл, барьц, хадаг самбай, сахиус, эрих зэрэгт өрхийн орлогынхоо 20-30 хувийг зарцуулдаг болжээ. Гуулин, модон, шавар бурхад, зурмал шүтээнүүд, сангийн бойпор, арц, рашаан, шидэт үрэл, бурхдын аравнай, тарни шившлэг уншиж увдистай болгосон гэх элс, үр тариа, чулуу зэргийг айл бүр худалдан авдаг байв. Цаасан дээр өнгө ялган зурж тарнидаж шившсэн гэх даавуунд боосон (оёсон) элдэв сахиусыг бараг л хүн бүр худалдан авч хүзүүндээ зүүдэг байжээ. Хэдэн зуун мянга, сая тоогоор бэлтгэгдэн тараагдаж байсан сахиуснууд тун ч олон нэр төрөлтэй байв. Жишээ нь Заяа буяныг тэгшилдэг сахиусан хүрд (говийн Лхагийн сахиус), Ажил үйлс дэлгэрүүлэгч сахиусан хүрд (ногоон дарь эхийн сахиус), Хурдан хүлгийн сахиусан хүрд, Нялхсад учрах адыг буцаагч сахиус, Лусын хорлолоос хамгаалах сахиус, малын банзрагч, Хийморь лундааны сахиус, Мянган бурханы тамга, Сансрын хүрдэн сахиус, мэлмий харааг тэтгэгч сахиус, Намсрай бурханы сангийн тамга, Бундхорол сахиус, Тондол суварга сахиус, хар цагаан хэл амыг дарагч сахиус гэх мэтийн хэдэн зуун мянган шашны таваарыг Төвдүүд бэлдэж Монголд борлуулж иржээ.
Өмнө тоочин нэрлэсэн бүх зүйлс одоогийнхоор бол импортын бараа, эд зүйлс байв. Тэр бүхний үнэнд монголчуудын гар дээр байсан алт, мөнгө, үнэт үс, түүхий эд, мал, гар урлалын бүтээгдэхүүн, ангийн гаралтай зүйлс Монголын хил даван зөөгдсөөр нийт дүндээ 1000 гаруй жил болжээ. Ингэхлээр Монголчуудын ядуурлын нэгэн том шалтгаан бол шууд утгаараа Бурханы шашин юм. Энэ бүх эд баялгийн үнэ, төлбөр нь төвд хэлээр уншуулж сонссон ном судар, даавуунд боосон цаасан сахиус, зэс, мод, шавраар хийсэн элдэв дүрс, эрих, хонх, дамар тэргүүтэн болно. Тэр бүх зүйлсийг МАХН-ын даалгавраар XX зууны дундуур устгажээ. Харин энэ бүхэн одоо дахин сэргэж байна. Түүний үнэ, өртөг болж эх орны хөрс шорооноос олборлосон алт, мөнгө, зэс, бусад үнэт зүйлс доллараар солигдон хилийн цаад руу гарсаар, Бурханы шашин монголчуудыг баяжуулах биш ядуурахад нь тусалсаар байгааг хэлэх ёстой.
Том лам, хутагт, хувилгаадын хойд дүрийг эрэх, олж тодруулах, чингэснээр нутаг орон бүрийг байнгын шүтээн, амьд бурхадтай болгох овжин, зальжин аргыг анх Төвдийн лам нар сэдэж, хэрэгжүүлжээ. Урьд нь Бурханы шашин дэлгэрсэн аль ч оронд ийм заншил уламжлал байгаагүй билээ. Энэ бол тун ч олон талаас нь бодож зохиосон арга, мэх, заль байв.
Бурханы шашин шинээр дэлгэрч байгаа улс орон, газар нутагт өглөгийн эзэн хэмээгдсэн түших тулах том субъектыг олох, түүний тусламжаар сүм хийд барих, тохижуулах, нэр хүндтэй лам багшийг урьж суулгах, шавь нар ба сүсэгтнүүдийг буй болгох, онцолж шүтдэг шүтээнийг залах, сүсэгтнүүдийн хувьд нэр хүндийг олж алдаршсан хутагт, хувилгаадын хойд дүрийг таслалгүй тодруулж байх зэрэг нь уг шашныг дэлгэрүүлж газар авахуулах оновчтой технологи мөн болно.
XVI зууны дунд хавиас эхлэн нийт Монгол даяар амжилттай хэрэгжүүлсэн уг технологи XXI зууны эхээр мөн давтан хэрэглэгдэж эхэллээ. VIII Богдын хойд дүрийг тодруулах, хутагт, хувилгаад гээчдийн хойд дүрийг тодруулах зэргээр уг ажил одоо ч үргэлжилж байна. Төвдийн том толгой лам нарт монголчууд бид ахиад л хууртагдсаар байх гэж үү? Мэхлэгдэж явжээ гэдгээ бид ойлгочихоод байгаа шүү дээ! Номхон хүлцэнгүй байлгах, баялгийг нь Лхас руу зөөлгөх, хүн амыг нь цөөрүүлэх, хүч чадавхийг нь сулруулах гэсэн харийнхний бодлогыг таслан зогсоох цаг болсон юм биш үү? Ядаж л Богд гэгээн болон бусад хутагт, хувилгаадын хойд дүрийг зөвхөн монгол лам нарын дундаас тодруулж баймаар байна.
Өмнө нь байсан 8 Богд гэгээний 2-оос бусад нь төвд хүмүүс байж, тэднийг дагалдан мөн ч их эд баялаг Төвд рүү урсан одсон билээ. Энэ талаарх мэдээ, баримтын жагсаалтыг наад зах нь Зава Дамдин гавжийн 1931 онд бичиж дуусгасан “Их Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн түүх” (Хор Чойнжун) номоос олж үзэж болох юм. 1558 оноос эхлэн Төвдийн лам нар, хутагт, хувилгаадад Монголын хан нар, ноёдоос өргөн барьсан эд баялгийн ойролцоо хэмжээг мөнхүү номонд буй баримтуудаас (бараг 500 жилийн туршид) үзэж үнэлэх бололцоотой. Зөвхөн л III Далай ламаас эхлэн XIII Далай лам нарт өргөн барьсан алт, мөнгө, эд баялаг гэхэд л хэний ч нүд орой дээрээ гарахуйц их ажээ.
Сүсэгтэн олонд үйлчилж буй нэрээр шарын шашин бизнес хийж, сүм хийдүүд ашгийн төлөө байгууллага болчихсон нь монголчууд бидний нэгэн эмгэнэл юм.
Ард түмний оюун санааны амьдрал, хувь хүний сэтгэл зүй, ёс зүй, гоо зүй, нийгмийн асуудлуудыг шинжлэх ухаанчаар ойлгох, судлах болсон эдүгээ цагт монголчууд бид Буддагийн хүмүүнлэг, энэрэнгүй үзэл, сургаалыг орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг, ололтод тулгуурлан ойлгох, тайлбарлах, хөгжүүлэх бололцоотой болчихжээ. Ингэхлээр Буддын үзэл, сургаалыг мухар сүсэг, шашны бүх шавааснаас нь салгах, хир буртгийг нь угааж цэвэрлэх боломж мэдлэг, мэдээллийн хувьд ч, онол-аргазүйн хувьд ч, шинжилгээний техник, хэрэгслийн хувьд ч, бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд ч бэлээхэн байгаа гэсэн үг юм. 
Д.Чулуунжав
2016 оны 12 дугаар сарын 28.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зоотёхникч-хүү (January 02, 2017 10:32:22 pm )

    МАШ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА ДЭМЖЭЭРЭЙ ХҮМҮҮСЭЭ!!! ЕР НЬ ШАШИН ЮУ БОЛЖ БАЙНА. АА. САЯХАН. ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ОЛСОН 105 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР МАНАЙ ТОМ ЛАМ ЧОЙЖАМЦ ГУАЙ. 8-Р БОГДЫГ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ УДМЫН
    ХҮН ЯАГААД ГЭВЭЛ. 8-Р БОГД БОЛ. ЗАНАБАЗАРЫН ХОЙТОХ ДҮР ГЭХ УТГАТАЙ ЮМ 29-ний ӨДӨР ТВ-Р ЯРИВ. ЭНЭ МӨН ҮҮ??? ХОЙТОХ ДҮР ГЭЖ ЮУ ВЭ?

  • Ц.Баясгалан (January 03, 2017 12:33:35 am )

    Энэ хүн маш зөв санааг дэвшүүлэн тавьжээ.Энэ хүний санааг-Ер нь” бурхан багшийн сургаал”гэгчийг манай хүмүүс маш өнгөцхөн ойлгож шар өнгөтэй хувцас өмссөн,эрих эргүүлж харь хэлээр чээжилсэн / “маани ч гэнэ үү,мэгзэм ч” гэнэ үү/ уншлага уншиж,хонх дамар хангинуулсан, олз омогоо дааж ядталаа үүрсэн залуус хэдэн арваараа хөлхөлддөг болсон нь харамсалтай.”Урт үстэй,ухаан богинотой” гэдэгчлэн орчин үеийн манай эмэгтэйчүүд13-р зууны эмэгтэйчүүдийн боловсролын түвшингээс дээрдэх юм үгүй.Манай лам нар сүүлийн үед уншлагынхаа нэгэн хэрэглэгдэхүүнд 18нас хүрээгүй бүсгүй хүний шууны ясыг хэрэглэдэг эсэхээрээ бие биендээ зиндаархдаг болжээ.Энэ арай дэндэж байгаа хэрэг биш үү???? Ийм нөхдүүдтэй тооцох хариуцлага гэж манайд бий юу? Сүүлийн үед ламгүйгээр сайн муу ямар ч зүйл /үйл/ хийгдэхээ байжээ,Шашны уншлагын үйл ажиллагааг монгол хэлээр уншиж явуулдаг төр засгийн шийдвэрийг гаргуулмаар байна.Төр засгийн,төсвийн байгууллагууд лам нарыг урьж “уншлага” үйлдэж байгаад хяналт тавьж хатуу хоригломоор байна.Манайд ер нь “төрийн бодлого” гээч юм байгаа юмуу? Одоо манайд “Төрийн 3 өндөрлөг” гэхээсээ илүүтэй ” “лам багш”-ийн айлдвар илүү нэр нөлөөтэй юм шигээ!!! Удахгүй:Ерөнхийлөгчийн зарлиг,Их хурал,Засгийн газрын тогтоолыг ламаар “аравнайлуулаагүй”
    бол ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй болох нээ дээ янз нь! Юун тэр “цэц мэц”!!!Барилга барьж, үйлдвэрт баялаг бүтээгчид,мал маллаж,газар тариалан эрхэлж ард түмнээ тэжээн тэтгэгчдийг “Хар бор хөдөлмөр эрхлэгчид” гэж доош хийж ялгаварлан шоовдорлодог болло.Эх орны газар шороо,түүний бүрэн бүтэн байдлыг амь насаараа даатган хамгаалж байгаа цэрэг эрсийг,биднийг орон гэр,хаа яваа газраа амгалан тайван аж төрж амьдрах нөхцөлийг бүрдүүлж байдаг сэргийлэгчдийн ач тус,гавьяаг ламаас илүүтэй үнэлж чадахуу!!! манай сохроор бишрэгч, хөмөрсөн тогоон дор амьдрагчид!! Уг нь тэр бурхан багшийн сургааль гээч нь яг үнэндээ бол маш гэгээлэг,энэрэнгүй, хүний ёс зүйн дээд хэлбэрийг агуулсан сургааль, бас ерөөл юм билээ.Түүнийг олон зууны туршид олон янзын хэлбэрээр утга санааг нь гуйвуулсаар одоогийн манай мухар,сохор сүсэглэгчдэд тааруулсан дэг жаяг болж хувиргаад, хуурч мэхлэх,ашиг олох,баяжих хэрэгсэл, шунаг сэтгэлийн учиг болгосон нь харамсалтай.
    Харь хэл дээр бичигдсэн ердийн нэгэн магтаал ерөөлөөс хавьгүй илүү зохиогдсон манай монгол эрдэмтэн,зохиолч,яруу найрагчдын гайхамшигтай сайхан бичсэн тансаг,яруу шимтэн уншаад ханашгүй сургаал, магтаал, ерөөл байна аа!!!Түүнээс нэгийг ч болов үр хүүхдээ дэргэдээ суулгаж байгаад хамт уншилцаад хадганд баринтаглаж,наминчилж залбираад авдран дээрээ залж ,зулаа өргөөч!!Бурханы гэгээн дүр нь номны нүүрэн талд нь залаастай байгаа.Манай монголд маш олон тооны амьд бурхад жинхэнэ ариун дүрээрээ заларч сургаал,ерөөлөө харамгүй хайрласаар байгааг хүмүүний төрөлхтөний дотороос мөн ч ихээр хоцрогдсон хөөрхий манай шүтлэгчидэд “Бие,сэтгэл,хэл” нь хэдийд цогцолж, мэлмий нь хэдийд гийх бол! Өөрөө өөртөө л бичих шив дээ би !!

  • Erdene B (January 03, 2017 8:25:55 am )

    “Барьж ч,амсаж ч,хурч ч болохгүй” гэх(хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхэн) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ? Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашины үзэгдэл болоод хуурамч даруу байдал мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч,үүнд махбодын хүслийн эсрэг ямар ч нэмэр үгүй юм ” Библи” Колоссай 2:21-23 д байгаа.

  • зочин (January 03, 2017 10:34:58 am )

    Маш зөв. Манай шарын шашин бизнесийн нэг хэлбэр болоод удаж байна. Ямарваа нэг юмны нээлт болоход тэнд заавал нэг намын төлөөлөл, лам хоёр байх юм.Азийн бусад орны буддагийн сүмээр ороод үзээрэй хачин цэвэрхэн ямар их хүндэтгэлтэй байдаг билээ. Манайд бол эсрэгээрээ сүмийн гадна тал хог шороо баас шээсэнд дарагдсан,дотор талдаа цул шороо тоос хог, лам нь хэн хэдэн төгрөг өгөх бол гээд гар дагуулж харсан, юу уншиж байгаа нь ойлгогдохгүй л байдаг биз дээ. Үнэхээр лам нар бурхны элч юм бол иргэддээ яагаад өөриймсөг хандаж болдоггүй юм бэ. Ядаж цэрэгт явахгүй, гудамжны цэвэрлэгээнд гардаггүй,хумсны хирээ ч цэвэрлэж чаддаггүй ш дээ

  • Anonymous (January 03, 2017 2:43:57 pm )

    өргөл барьцыг сүсгээрээ өгдөг болмоор байна. ТАРИФтай сэтгэлгээнээсээ сальяаа

  • Anonymous (January 21, 2017 8:24:26 pm )

    bichsen ni ch ter setgegdlvvd ni ch ter shashinii yamar ch medleggvi hvmvvs shig sanagdlaa. arai zambaraagvi niitlel bna

antalya rent a car