УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэд хоногийн өмнө унаж хөлөө бэртээгээд ажлаа түр хийх боломжгүй байгаа. Сайдыг мөн цагаа олж бэртвээ “Ялихгүй юмнаас ямааны гарзтай” гэх хүн ч цөөнгүй байгаа юм. Ямартаа ч хөлөө бэртээсэн сайд маань эргэлтэнд дарагдаад байгаа юм. Увс аймгаас төрсөн нутаг нэгтнүүд болох аль том албан тушаалтанууд, бизнесмэнүүд, дарга нар сайдыг бэртсэн сургаар эргэж очоод сайд цагийг тун зугаатай өнгөрөөж байгаа бололтой. Ямар сайндаа л сайд эргэлтийн хуваарь гаргая даа хэмээн эргэлтээр ирэгсдийг бяцхаан хөгжөөсөн сурагтай. Нэг хэсэгтээ л Н.Энхбаяртай сөргөөцөлдөж хэрүүлийн алим шидэлцэж явсан тэрээр энэ их чухал үед ажлаа хийгээд суух биш гэртээ эргэлтэнд дарагдаад уйдах ч завгүй гэртээ сууж байх юм.
Н.Энхбаярын байгуулсан МАХН өөрийн гэсэн сүржин нэртэй байртай болсон. Уг “Тусгаар тогтнол эх орон шударга ёс”-ны ордон хэмээх сүртэй нэртэй ордныхоо нээлтэн дээр бөө залж бөөлүүлж ордныхоо нээлтийг хийж байсныг уншигчид мартаагүй байх. Тэгвэл тэр үедээ л хараал жатга хийлгэчихлээ хэмээн түүнийг хардаж байгаа гэсэн. Сүүлийн үед бөө ихээр төрж ажил үйлсээ бөөд даатгадаг болсон энэ үед төрийн томчууд тэр байтугайг хийлгэж явдаг байлгүй дээ.
С.Саруул NUUTS.MN
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 05, 2012 4:10:55 am )
za bitgii balairaad bai.holduu moson deer guij yabad ynaj huluu hygalchaad yum l bol ENHBAYAR gej solioroh yumaa! halitirch ynaad yasa ahygalsan bolgon teged haraal hiilguulsen baidag yumuu? UB dayaraa YTAA, holduu mos 2t ezluuleed zalhyy mongolchyyd deerees tengerees zarts irj arilgaj uguh bh geed zalbiraad syyjinn gee bizdee ha haha ha ha
1 Comment