Хуралддаггүй нам бараг арван жилийн дараа арай гэж нэг их хурлаа хийлээ. Тэртээ 2007 хойш өдий хүртэл хийж чадахгүй байсан их хурал дөнгөж өчигдөр л хуралдлаа.
Хуралдааны үеэр намын дарга З.Энхболдоос эхлээд АН-ын лидерүүд өөрсдийн үгийг индэр дээрээс тун ч их чөлөөтэй илэрхийлж харагдсан. Эдгээрээс гавьяат Д.Сосорбарам болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарын илтгэл бусдаасаа онцгойров. Х.Тэмүүжин намаа шинэчлэхийн тухай өнгөрсөн жилүүдэд ямархуу байдлаар хоорондын тэмцэл өрнөж улмаар намын сонгуулиар “шороотой” хутгасан талаар өгүүлэв. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд ерөнхийдөө Ерөнхийлөгч рүүгээ чиглэсэн өнгө аястай үгсийг нэлээн чулуудсан бөгөөд намын доторх талцал болон намын эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд өөдөөс нь сөргөлдсөн хэнийг ч байсан хэрэгт холбож байгаа талаар ярьлаа. Мөн өөрийнх нь тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулах цаад шалтгаан нь Оюутолгой, Тавантолгойн асуудал байсан гэдгийг ч нуулгүй хэллээ.
Тэгвэл Д.Сосорбарам гавьяатын үг бусдаасаа онцгой бөгөөд үнэн байлаа. Түүний тавьсан улс төрийн илтгэл тун ч их хатуу үгсээр дүүрэн байсан ч чин үнэнийг өгүүлж орхив.
Өчигдөр, өнөөдөр хоёрыг ажиглахад “Шинэчлэгдсэн АН”, “Намаа шинчилэх хэрэгтэй” гэх санаанууд хамгийн ихээр гарч байв. Гэтэл шинэчлэгдээд шинэчлэгдээд өөрчлөгдөхгүй шахуу хүмүүс намын шинэчлэлийг хийнэ гээд яриад явах нь хачирхалтай. Эх нь булингартай бол адаг нь булингартай л гэсэн шүү дээ. Хичнээн удаа ч байсан шинэ малгай өмссөн ч АН-ыг өнгөрсөн жилүүдэд дампууруулж байсан нөхдүүд дотор нь байсан цагт энэ нам хэзээ ч шинэчлэгдэж чадахгүй гэдэг нь туйлын үнэн. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн итгэл найдварыг тээж байх бүхий л хугацаанд одоогийн АН-ын лидерүүд гэж нэрлэгдээд буй нөхдүүд ард түмнээ шулж, худал амлалт өгч, эрх мэдлийн төлөө тэмцэлдсээр л ирсэн. Тэд мянган удаа шинэ хувцас худалдаж авсан ч нөгөө л бие биеээ хэмлдэг, нэгнийхээ араас “хутга шаадаг” хэвээрээ л байх болно. Эрх ашгийнхаа төлөө хуйвалдаж нэгнийгээ унагадаг зангаа тэд хэзээ ч тавихгүй.
Мөн улсын мөнгийг үрэн таран хийдэг, бонд босгож түүнийгээ идэж, уудаг гэм биш зан нь бас л хэвээрээ байх болно. Бондын мөнгийг сайдтайгаа гоё дээлтэй уулзлаа гээд хэдэн саяар нь шагнадаг зангаа хэзээ ч тавихгүй. Улаанбаатар хотод их хэмжээний бүтээн байгуулалт хийсэн гэж өчигдөр АН-ын хүн толгойтой болгон л ярьлаа. Гэтэл өнөөдөр хийсэн ихэнх ажил буруу замаар явсан гэдгийг хууль хяналтынхан шалгаж тогтоож байна. Ерөнхий сайд байсан хүнээс нь эхлээд туслах хүртлээ идэж уусан, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдож байх юм.
Ийм байж тэд ямар нүүрээрээ ард түмнээсээ, гишүүд дэмжигчдээсээ дахин итгэл нэхнэ вэ. Юугаа шинэчлэх гэж ингэж сүр бадруулна вэ. Даргын төлөө тэмцэлдсээр хурлаа ч хийж чадахгүй есөн жил болсон бус уу. Одоо АН-ын лидерүүд гэж яригдаад байгаа нөхдүүд шинээр гарч ирж буй залуусдаа зайгаа тавьж өгөх цаг нь болсон. Улс төрийн тансаг амьдралтай та нар бүхэл бүтэн 20 жил зууралдлаа шүү дээ. Одоо ханаагүй л байна уу.
Шинэчлэл ярих гэж байгаа юм бол намаа ялагдалд хүргэсэн тэргүүлэгчдээсээ, эрх мэдэлд байхдаа улсын мөнгийг буруу замаар урсгасан нөхдүүдээсээ эхэлж шинэчил. З.Энхболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг тэргүүтэй улс төрөөс тахимаа өгдөггүй нөхдүүдийг хамгийн түрүүнд шинэчил. Намаа шинээр гарч ирж буй залуустаа өгсөн цагт л АН-ыг шинэчлэгдсэн гэж ойлгох нь зөв. Түүнээс биш нялх хүүхэд хуурч байгаа мэт хоорондоо хэрүүл хийж даргын төлөө ил далд тэмцэлдсэнэээр намаа шинэчилдэггүй юм. Бондын луйварчдыг АН-аас зайлуулсан цагт АН жинхэнэ утгаараа шинэчлэгдэх болно.
Б.Анир
Холбоотой мэдээ
-
иргэнИРГЭН (December 07, 2016 2:48:16 pm )
АН ҮНЭНИЙГ ЗӨВ ХЭЛЖ. ГӨЛӨГ ЗИ ЮУГ Ч ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН. ТЭР ДҮР ЭСГЭСЭН БЭЛТРЭГ БАЙСАН ЮМ
-
мн (December 07, 2016 3:04:33 pm )
ҮНЭН ШҮҮ
-
иргэн (December 07, 2016 5:39:39 pm )
Ардчиллыг буруу замаар танмгдахын аргагүй болгосон энэ луйварчдыг харахаар огиудас хүрч байна Одоо залуучуудад замаа тавьж шорондоо орсон нь дээр болж дэ
-
Anonymous (December 07, 2016 8:11:53 pm )
z.enhbold shig hun mongoliin uls turd hovor shuu.nam damnasan bulegleliinhen tuuniig chadlaaraa haraar budaj bn.gevch ard tumen hen n idej uuh gd ulairaad baisaniig oilgoh tsag irne
-
мн (December 07, 2016 8:17:45 pm )
усанд живсэн нохоинуудыг саин зодоод хөөж явуул гэдэг үг баидаг баих шүү
-
Хахаха (December 07, 2016 8:32:26 pm )
Бондын мөнгийг иднэ гэж юу байсан юм худлаа сүржигнэхээ больж үз нүдэн дээр чинь зам гүүр барилга үйлдвэр станц болсон боссон байгаа юм биш үү үнэгүй тавигдаж баригддаг юм хаана байдаг юм бонд гэж дөнгөж 1.5 тэрбум ам доллар ш дээ сүржигнээд байх ч мөнгө биш манай дотоодын нийт бүтээгдхүүн төсөв 9 тэрбум ам доллар болчихсон байхад бондыг төлөх юу байсан юм засаг дэд бүтцийг бүтээх үүрэгтэй ш дээ одоо тэр зам гүүр ард түмэнд ашигаа өгөөд дулааны станцын хүчээр дулаахан өвөлжиж байна барилга замын гол бүтээгдхүүн цементээ урдаас авахгүй болсон гээд олон ажил хийгдсэн алга болоогүй
-
Kkkkkk (December 07, 2016 11:47:35 pm )
Bar San Greg obektuud chin aimaar untie Boston shuu tegeed bugs sanhuugiin shalgaltand or ok unaz bn shuu Dr Malaga kkkkkk
-
-
Anonymous (December 07, 2016 8:49:31 pm )
Эд нарийг одоо хэн тоох вэ дээ.
-
Anonymous (December 08, 2016 8:46:42 am )
улс 10 төгрөгтэй байсан бол нэмж зээл авч 100 төгрөгтэй болгожээ. 2 төгрөгөөр тавьдаг байсан замыг 30 төгрөгөөр тавьж тэрнийхээ 20 төгрөгийг халаасладаг болсоныг их бүтээн байгуулалт гээд байгаа юм байх даа гэж
-
иргэн (December 09, 2016 11:51:19 am )
нэг л их ардчилал шинэчлэл ярьсан гарууд,худлаа шаагаад ч болов 10-н пяздаа нь их хуралд гарч чадахгүй сүгнүүдэд одоо хэн итгэдгийн улс төрийн үхдэл улс орны сан хоосолж далд хийсэн муу гичиинүүд зайлвал таарна
-
Anonymous (December 09, 2016 1:49:01 pm )
СО ,гийн хэлсэн үгийг бүрэн ихээр нь бүх мэдээлээр нийтлэх хэрэгтэй
-
Anonymous (December 09, 2016 1:52:31 pm )
Зам нүүр барилаг болсон гэнэ чанар нь ямар байгаа бэлээ Мөнгөний нь талыг хулгайлаж талаар нь нүд хуурсан юм хийсэн нь чухам үнэн
-
zochin9 (December 10, 2016 9:15:10 pm )
erdoo ajil hiih gej ulsiin mongiig hulgaild bur ajlaa ehleegui bj terbum terbumaar ni abdag ymar ajil gargaj mongo abhuu gj bur buten bsan wmiig ebdej dahij mongo abna 1km zamiig 4 . 5 say dolloraar baridag ene ajil uu humuusee
13 Comments