antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 5 comments

Нэгдүгээр сарын 1-ний бүх нийтийн амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлэх үү

нийтлэсэн Admin

1481085633584792c114628Өнөөдөр өглөө Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Г.Отгонбаяр өөрийн цахим хуудсандаа  “Бүх нийтээр амардаг 1 -р сарын 1-ний өдөр энэ жил ням гаригт таарч байна. Иймд амралтын хоёр өдөр болох 29 ба 31-ний дунд буй 30-ны ажлын өдөрт 1-ний хууль ёсны амралтыг шилжүүлж, 29, 30-нд болон 31, 1-ний бямба, нямд, нийтдээ дөрвөн өдөр амарвал ямар вэ. Дэмжвэл лайк шейр, эс дэмжвэл коммент үлдээнэ үү. Ирэх долоо хоногоос асуудал ярих санал гарвал л…. гэж тандалт хийж байгаа юм шүү. Яг 30-ны өдөр ажиллах идэвхи, ажиллаад бүтээх бүтээмж, хийдүүлэлтийн аль нь илүү байхыг сайн мэдэхгүй ээ. Харин амралтын өдөрт эдийн засаг, ялангуяа өргөн хэрэглээний, хүнс, хоолны худалдаа борлуулалт болон үйлчилгээний орлого ажлын өдрийнхөөс 2 дахин нэмэгддэг л гэсэн” хэмээн нийтэлжээ.

Тодруулбал, бүх нийтээр амардаг 1 сарын 1-ны өдрийг энэ сарын 30-ны баасан гарагт шилжүүлж амарч магадгүй гэсэн үг юм. Хэрэв Хэрэв энэ асуудлыг олон нийтийн сүлжээгээр дэмжвэл Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, амралтын өдрийг шилжүүлснээр 29, 30, 31, 1 гээд нийт дөрвөн өдөр амарна гэсэн үг юм. Энэ сарын 29-нд бүх нийтээр амардаг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр юм.

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • хүннү (December 07, 2016 1:48:35 pm )

    Монголчууд минь ажлаа л хий, юу элэнцгийн чинь амрах саяхан л баахан амраа биз дээ, дахиж амарч яах гээв. Ажил хийдэггүй улсын баахан юмыг худал үнэн хэлж байгаад хувьдаа завшсан хулгайч нар л ийм юм бодож олно. Төрийхөн л дуртайгаараа амрана биз тэдэн ямар хийх ажил байх биш даргадаа сайн “үйлчлэх” ажилтай биздээ.

  • Сүннү (December 07, 2016 3:32:48 pm )

    29, 30, 31, 1-нд амраад 2-нд эрч хүчтэйгээр орж ирье. Утаа униар, хүйтэн ч хэцүү. Нэг, нэг өдрөөр ажиллаж, амраад байхаар ажилласан нэртэй л болно. Хэдэн азгүй тахианууд нь ажил дээрээ ажиллаж байгааг харуулах гэж сууж үлдэнэ. Ер нь тэгээд нийтээр амрах баярын өдөр гэсэн мөртлөө манайх шиг ингэж хагас, бүтэн сайн давхцвал шилжүүлдэггүй улс ховор л байх. 7 хоногийн амралтын өдөр гэдэг чинь хагас, бүтэн сайн өдрийг, нийтээр амрах баярын өдөр гэж тэр өдрийг нь хэлнэ. Харин энэ 2 давхцвал нийтээр амрахыг нь ажлын өдөрт шилжүүлж амраах хэрэгтэй. Тэгж байж л жинхэнэ утгаараа нийтээр амрах баярын өдөр болно. Эс тэгвээс угаасаа л амардаг өдөр дахин амрана гэсэн ойлголт байхгүй тэгээд нийтээр амрах гэдэг утгаа алдана. Эсхүл хуулиндаа давхцвал нийтээр амрах баярын өдрийг тооцохгүй гээ. Чөлөөт цаг бол нийгмийн баялаг гэж Карл Маркс хэлсэн юмдаг.

  • zuv bodolton (December 07, 2016 4:27:13 pm )

    amrah ni zuv sh dee buteel bhgui ajillad yadag yum demjij bna 29.30.31.1 niig

  • эсэргууцэгч (December 07, 2016 11:18:51 pm )

    яасан амрах дуртай дуракууд бэ улс орноо хогжуулэе хог шороо цас мосоо арилгая !!!! монголд амралт баяр ойн арга хэмжээ ихэдэж дарга нарт таатай тарчиг ард тумэнд одрийг яаж онгороох бэ гэдэг асуудал тулгардаг унаа тэрэгтэйн араг яс булээн махаа амраах гээд хотоос гараад явчих нь унаагуй мануус мансуураад л байна арчаатай айл орх нь ажил торлоо амжуулна шуудээ юу нь амрах бэ! ямар гишуун , дарганцар нь хатгаад шовогдоод байнаа ард тумнээс оноо авах гээд байна уу хуаж бай ажлаа чанартай хий бусдыг буу уруу тат 29 нд амар 2 нд ажилдаа орцгооно шуу яаж гое амьдрах бэ яаж эх орноо хогжуулэх бэ ??!!!бусад ондор хогжилтэй орны иргэд шиг нуруу тэнэгэр бодол санаа зов ор шир зээлгуй амьдрах бэ ард тумэн миньээээ

  • Erka (December 08, 2016 11:43:04 pm )

    Amartsgaay.haniad tomuu ihtei ued huuhduudee gert ni bailgay.

antalya rent a car