-Хамтарсан Засгийн газраас АН гарсан нь өнөөдрийг хүртэл хуучраагүй ярианы сэдвийн нэг хэвээр байна. Та ганцаараа бодож байгаад гэнэтхэн л тийм мэдэгдэл хийсэн юм биш үү. Намын удирдлага, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүмүүстэйгээ зөвл өлгүй том толгой гаргалаа гэсэн яриа бий.
-Гэнэтхэн шийдсэн зүйл биш. Анх хамтарсан Засгийн газар байгуулагдахад ярьж л байсан. Хамтдаа сонгуульд орох юм уу, яах юм. Наана нь гарах уу гэх мэт зүйлийн талаар ярьж л байсан. Хөтл өл цөөд сонгуульд орохгүй гэ сэн ойлгомжтой, нэг л зүйл байсан. Харин хэзээ вэ гэсэн асуудал байсан. Хамтарч ажиллая гэсэн учраас сайн, муу хэлүүлсээр 3.4 жилийг үдлээ. Нэг хөнжилд орсон энэ тэр гэж элдвээр хэлүүлсээр байгаад ард түмний эрх ашгийн төлөө саяхныг хүртэл ажиллаж ирлээ. Хөгжлийн томоохон шийдвэрүүдийг гаргаж чадсан. Засгийн газраас хэзээ гарах вэ гэж ярьсаан. Дөрөвдү- гээр сард гарах нэг хувилбар байсан. Хаврын чуулгантай. Тэгээд ч оройтох юм байна гэж үзсэн. Хоёр, гуравду гаар сарын аль нэгэнд нь бас л болох байсан. Тэгвэл ээл жит бус чуулган зарлах хэрэг тэй болно. Дараагийн Засгийн газ рыг яаралтай бүрдүүлэх ёс той байсан учраас намрын чуул ганд багтаж гарах нь зөв юм байна гэж үзсэн. Ингэж л шийд вэр гарсан. Алтанхуяг ганцаараа шийдвэр гаргалаа гэдэг. Би намын даргын хувьд дангаараа санал л гаргасан. Гэхдээ гэнэтхэн биш шүү. “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийнхээ ажлаар 21 аймагт ажилласан. Гишүүд, дэмжигчид, иргэдээ сонссон. Том эрх ашгийн төлөө эвссэн ч гэсэн хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд хэтэрхий удах юм бол ардчиллын чинь үнэт зүйл бүдгэрэх нь байна шүү гэдгийг маш олон хүн хэлж байсан. Түргэхэн гарахыг бод л гэсэн. Зарим нь өнөөдөр гар гэж шаарддаг байв. Тийм учраас гурван жилийн турш энэ тухай ярьсан гэж үзэж болно. Зохих хүмүүстэй зөвл өлдөөд ийм санал гаргах нь зөв юм байна гэж шийдсэн. Ганц Алтанхуяг ийм бодолтой байсан бол ҮЗХ 100 хувийн саналаар дэмжихгүй байсан. Ийм хүлээлт байсан юм. Түүнийг нь намын даргын хувьд мэдэрсэн л хэрэг. Хүлээлт, мэдрэмж хоёр нэг цэгт огтлолцсон.
-Өмнө нь ярилцлага өгч байхдаа хэлж байсныг тань санаж байна. Ямар ч байсан бүрэн эрхийн хуга цааг дуусгана аа л гэсэн шүү дээ.
-Эцсээ хүртэл… Ер нь эцсээ хүртэл явах биш л дээ. Би гарцгүй хувилбарын тухай ер боддоггүй. Хамтраад юм хийж байхад гарах тухай ярьж болдоггүй юм. Гарах нь бол ойлгомжтой. Өмнө нь 1.4 жил ажиллаад бутарч байсан тохиолдол бий. Бид харин ч гэж 3.4 жил хамтран ажиллалаа. Улс, орны эрх ашгийн төлөө томоохон шийдвэр үдийг гаргаж чадсан. АН түүхэн үүргээ гүйцэтгэлээ.
-АН Засгаас гараасай гэсэн хүлээлтийг Та мэдэрч байсан гэлээ. Жирийн иргэдэд тийм хүлээлт байгаагүй байх аа…
-Тэр хүлээлтийг гишүүд, дэмжигчдээсээ илүү мэдэрсэн. Хамтарсан Засгийн газрыг байгуулсны дараа ард түмний олонх нь буруу гэж байсан. Хамтдаа шийдвэрүүд гаргаж эхэлсний дараа зөөлөрсөн. Гэхдээ олонх нь хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаагүй.
-Би хувь хүнийхээ хувьд хамтарсан Засгийн газрыг бүрэн эрхийнхээ хугацааг дуусгачихаасай гэж хүссэн.
-Надад ч гэсэн тийм бодол байсан. Даанч тэр хүлээлтийг гүйцэлдүүлэх боломж алга. Ардчиллын үнэт зүйл, энэ хоёр намын ялгаатай чанар бүдгэрэх нь маш хортой. Хамтарч ажиллах түүхэн үүргээ гүйцэтгэсэн юм чинь ялгаатай байх түүхэн үүргээ бас биелүүлэх л ёстой. Тэгэхгүй бол нам гэдэг утга алдагдана. МАН, АН ямар ч ялгаагүй юм байна гэсэн ойлголт нийгэмд нэлээд түгэх хандлагатай болж ирсэн. Хүссэн хүсээгүй сонгуулийн өмнө бид ялгаатай талаа харуулах л байсан. Түүнийгээ харин бүдгэрүүлэх ёсгүй. “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн явцад энэ тухай илүү ихээр мэдэрч явлаа. Засгийн газарт ажиллаж байхдаа хоёр намын ялгааг улам ихээр олж харлаа. Хамтарсан ч гэсэн АН хүссэн шийдвэрүүдээ гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Олонх намын шийдвэр түлхүү гарна. Гэхдээ эх орны эрх ашигт нийцсэн шийдвэр дийлэнх байсаан.
-Таныг мэдэгдэл хийхэд хүргэсэн өөр хүчин зүйл байсныг үгүйсгэхгүй байгаа. Н.Алтанхуяг, Х.Баттул га хоёрын зөрчил дээд түвшиндээ хүрлээ. Хамтарсан Засгийн газрын сай даас огцрох мэдэгдлээ Х.Баттулга хийх гэж байтал Н.Алтанхуяг өрсчихсөн гэж яриад байгаа.
-Наадах чинь зүгээр л таамаг. Би ямар нэгэн хүнээс өрсөх, Х.Баттулга гэдэг хүнтэй муудалцаад байсан зүйл ер байхгүй. Нэг жил гаруйн хугацаанд 21 аймгаар хэлэлцүүлэг хийж явахдаа л анзаарч мэдэрсэн. Хоёр нам өөр өөрсдийн байранд байх ёстой гэдгийг ойлгосны үндсэн дээр санал гаргасан.
-Зөвхөн ардчиллын үнэт зүйлийн төлөө сонголт хийжээ. Улс орны эрх ашиг, үнэт зүйл хоёрын аль нь том юм бэ. Хамтарсан Засгийн газар байгуулснаар 2009, 2010 оны эдийн засгийн хямралыг хохирол багатай давж чадсан. Одоо ч хямралын сүүдэр арилаагүй. Гэтэл АН гараад явчихлаа. Эрх баригчид гадна, дотор талаасаа дарамттай байх нь. Энэ утгаараа АН хоншоортой нам мөн үү?
-Хямралын тухай бодоогүй, хараагүй. Сонгууль дөхөж байна шүү дээ. Сонгуулийн өмнө хоёр нам өөрсдийн байран дээрээ байх нь Монгол Улсын эрх ашигт нийцэж байгаа юм. Ардчилсан Монголын эрх ашигт энэ нь нийцнэ. Бид олон зүйлийг хамтарч хийсэн. АН түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Бид хоншоортой байж чадсаан, чадсан. Бид хорлон сүйтгэх ажиллагаа явуулахгүй. Цаашдаа сөрөг хүчин гээд гох дэгээ тавиад байхгүй. Сая Засгийн газрыг хурдхан байгуулалцаад л өглөө. Хоёр хоногийн дотор. Болохгүй юмыг чинь шүүмжилнэ. Болж байгааг нь дэмжинэ гэсэн. Тэр дагуу болохгүй юмыг нь болиуллаа. Засгийн газраа байгуул гэсэн болохоос МАН-ын сонгуулийн штаб байгуул гэж бид хэлээгүй. Штаб байгуулах гэж байсныг нь болиулсан, залрууллаа.
-Засгийн газар байгуулах асуудлыг хэлэлцэх үеэр АН, УИХ дахь бүлгийг та болон экс сайдууд, бүлгийн дарга нь биш нам доторх өөр фракцынхан буюу хамтарсан Засгийн газрын эсрэг байр суурьтай хүмүүс төлөөлж байсан. Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг арай өөр байр суурьтай байсан юм болов уу гэж харсан.
-Би бүх үйл ажиллагаанд оролцсон. Бүлгээрээ ярилцаад л хамтын шийдвэрээ гаргаж байсан. Бүлгийн дарга байгаагүй учраас Л.Гантөмөр төлөөлсөн. Шүүмжилсэн. Засгийн газрыг хурдан байгуулах ёстой гэж үзэж байсан. Тэр л ёсоороо болсон.
-Тэргүүн шадар сайд байсан хүн засгаас гарах болохоороо энэ албан тушаалыг үгүй болгоё гэсэн нь хэр шударга вэ?
-Би байхгүй болгосон юм биш. Гэрээгээр хамтарсан Засгийн газар байгуулсан учраас Тэргүүн шадар сайдын албыг бий болгосон юм. Одоо энэ албан тушаал хэрэггүй гэж манай бүлгийн олонх үзсэн.
-Засгаас гарах шийдвэр гаргадаг ҮЗХ-ны хуралдаан Алтанхуягийн найруулснаар хайрцаглагдаад явчихлаа гэж Х.Баттулга лав шүүмжилж байсан.
-АН-ын ҮЗХ-ны гишүүд миний хайрцаганд багтдаггүй гэдгээ сая харуулсан. Ямар амьд хурал болсныг нь хараа биз дээ. Алтанхуягийн санал буруу байсан бол 100 хувийн саналаар шийдвэр гаргахгүй. Зөндөө л хэлэлцүүлэг явууллаа. Манай намын эрүүл байгаагийн шинж. АН-ын гишүүд аливаа асуудалд өөр өөрийн өнцгөөр ханддаг. Түүнийг нь нухчин дарж болохгүй. Өсгөж тордож ургуулах ёстой.
-Өнөөдөр (өчигдөр) МАН-ын Бага хурал болж байна. Танай ҮЗХ хоёрын ялгааг өөрийнхөөрөө хэлээд өгөөч.
-Манай ҮЗХ хуралдаан эхлэхээсээ дуусах хүртлээ ил тод болсон. Хэн юу хэлэх гээд байгааг олон түмэн харсан шүү дээ. Нөгөө нам яаж хуралддагийг би мэдэхгүй. Сүртэй юм дуулддаггүй шүү дээ.
-Тавантолгойн том Ажлын хэсгийг та удирдсан. Хамтарсан Засгийн газар энэ ордыг бүх хүчин чадлаар нь хөдөлгөсөн бол гавьяа нь Танд илүү наалдах байв. Хувь хүнийхээ хувьд үүнд харамсаж байна уу?
-Тавантолгой ажиллаад эхэл чихсэн. Монголын төр “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани бай гуулсан. Монголчууд өөрсдөө олбор лолтоо эх лүүлчихсэн. Гадаадын компа ниудын консорциумыг Та ван толгойд оруулах эсэхийг суд лах Ажлын хэсгийг би ахалсан. Дүгнэлтээ Засгийн газарт танилцуулж, тэндээс шийдвэр гарч ҮАБЗ-д танилцуул сан. Товчхондоо бол хийдгээ хийчихсэн. Гадаадын компаниуд хэзээ орж ирэх нь цаг хугацааны л асуудал.
-Саяхныг болтол “МАНАН” гэж хочлуулдаг байв. Одоо юу гэх бол, “АНА МАНА” үзэлцдэг хүчнүүд бий боллоо гэх байх.
-Ер нь бол ана мана л үзнэ. МАНАН алга болчихоор тэвдэж байгаа хүмүүсийг гайхаад байгаа юм. Хоёр нам өөрсдийн улс төрийн орон зайдаа л очлоо шүү дээ. Илүү ардчилсан орон зайд АН очих шаардлагатай байлаа.
-Үлдсэн хугацаанд хамтрагч асантайгаа ямар байдлаар харилцах бол. Элдвээр хэлүүлсээр 3.4 жилийг нэг хөнжилд өнгөрөөсөн “хүмүүс” одоо ана мана үзээд байх нь зөв үү?
-Бүгдийг сөрж, устгах тухай асуудал байхгүй. Буруу юмыг нь сөрнө. Дэмжихгүй. Зөв зүйлийг дэмжинэ. Бүр тусална. Сая Засгийн газрыг байгуулахад хараа биз дээ. Хоёр л хонолоо. 1996-2000 онд та нар яаж байлаа. Манай Да.Ганболдыг долоон удаа буцааж байсан түүхийг санаад яривал олон зүйл сөхөх л байсан. Таван сар болж байсан. Адуу үргэхээр илжиг дагаж давхина гэгчээр та боль л доо гэж хэлсэн. Тэгээд л буруу зүйл хийх байсныг нь засаад л өгсөн. Асуудал байвал хэлэлцье, шийдье гэсэн. Үүнийг л хоншоортой байх гээд байгаа юм даа.
-Танай нам дотор уур амьсгал ямар байна аа. Сонгууль дөхчихсөн болохоор фракцуудын тэмцэл хүчээ авч байна уу. Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг сүүлийн хоёр ҮЗХны хуралдааны үеэр ярьж л байгаа шүү дээ?
-Манай намд байдаг хэвийн л үзэгдэл. Хамтарсан Засгийн газар байгуулсны маргаашаас эхлээд гарах тухай яриа эхэлсэн. Түүн шиг намайг намын дарга болсны маргаашнаас огцруулна гэцгээсэн. Энэ бол АН-д байдаг хэвийн л зүйл. 3.5 жил ярьж л байна.
-МАН “Ард түмнээ сонсъё” аянаа дүгнэж байна. АН “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг явуулаад дууслаа. Хоёр нам Монголыг ямар замаар авч явах гээд байна вэ. Зорилго адил хэрнээ зам өөр байх нь чухал уу?
-Манай нам аливааг дандаа шинээр, түрүүлж сэтгэдэг. Би намын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа “Ард түмнээ сонсох аян”-ыг хийчихсэн юм шүү дээ. Одоо шинэ шатанд гаргаад хэлэлцүүлэг хийгээд явж байна. Сонсох биш ард түмнээр хэлэлцүүлж байна. МАН манай бүх юмыг хуулдаг юм билээ. Одоо хуулаад л явж байна. “Монгол хүн 2020” хө төлб өрийн хэлэлцүүлгийн үеэр намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга бид хоёулаа 21 аймагт очиж ажилласан. Нөгөө намын дарга тэгж явсныг нь мэдэхгүй юм байна.
-2031 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг МАН дэвш үүлж тавилаа. 20 жилийн дараа нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам. долларт хүрэх нь. Сайхан зорилт байгаа биз дээ. Харин танай намын эдийн засгийн хувьсгалын тухай яриад байгааг ойлгохгүй байна. Хувьсгал хийчихсэн гэж МАН тайлбарладаг.
-Эдийн засгийн хувьсгал хийгээгүй. Эдийн засгийн өсөлтийг илэрхийлж байна гээд байгаа том том тоонууд Доржийн Дулмаагийн гэрийн босгоор давж орж байгааг л эдийн засгийн хувьсгал хийгджээ гэж хэлнэ. Төсөв тэгж томроод, ДНБ төдөн доллар боллоо гэдэг зүйлээр эдийн засаг, хүний амьжиргааг хэлдэг цаг өнгөрчээ. Тоо яриад яах юм. Хүмүүсийн ахуй амьдрал бодит байдлаар дээшлэхгүй байна. 60 мянган доллар гэж ямар учиртай тоо болохыг би яаж мэдэхэв. 2031 он байтугай 2020 онд яах вэ гэдгээ л бодож байна. 10 жилийн дотор зөв юмаа тогтоогоод авбал дараагийн арван жилдээ тэр чигээрээ л явна. Хоосон тоогоор тоглохоо болих хэрэгтэй. Бид сонсоод явдаг улс биш. Иргэдээр тулгамдаад буй асуудлыг нь хэлэлцүүлэх нь зөв. Улаанбаатарт суудаг гурван хүний гаргаж ирсэн 60 мянган доллар гэх тоонд би итгэхгүй байгаа. Хотод суугаад мөрийн хөтөлбөр хийдэг цаг өнгөрсөн.
-АН ард түмнээ сонсох аян хийсэн бил үү?
-Хийчихсэн. МАН манай хойноос л яваад байдаг юм. Нас нь бол явчихсан. Хурд, сэтгэлгээ нь хоцорчихсон юм байна. Хэлэхгүй бол бүх юмыг хуулчихаад байгаа юм. “Монгол хүн 2020” гэж бид л гаргаж ирээ биз дээ. Тэгсэн “Монгол хүн 2031” гэж нэг юм яриад унасан. 2003 онд “Ард түмнээ сонсох аян”-ыг АН хийчихсэн. Надад оюуны өмчийн эрх нь байдаг. МАН юм хийнэ л биз дээ. Гэтэл дандаа хүний юм хуулаад.
-Үзэж эхлэх гээд л байна даа. Халамж тойрсон асууд лаар АН завсарлага авчихсан шүү дээ.
-Наадахаар чинь ана мана үзээд байх шаардлага байхгүй. Зүгээр л сонгуулийн шоу. МАН ард түмэндээ хайртайдаа биш. Ядарсан ард түмэндээ мөнгө өгье гэтэл энэ АН-ынхан болгохгүй байгаа юм гэсэн шоу л хийх гэсэн хэрэг шүү дээ. Үнэхээр хийх л байсан юм бол 2011 онд төсөв ярьж байхад хийхгүй яасан юм. Төсвөө баталчихаад хойноос мөнгөний асуу дал ярьж байгаа нь шог биз дээ.
-Ойрын үеийн төсөв, эдийн засгийн байдлыг та хэрхэн харж байна вэ. Таагүй нөхцөл бий болохыг мэдрэнг үүтээ хаяагаа маначихсан юм биш биз дээ. Тэгж харж байгаа хүн олон байна.
-Гарах болсон шалтгаанаа хангалттай тайлбарлалаа. Сонгуульд хөтлөлцөөд орохгүй. Ардчиллын үнэт зүйлийг бүдгэрүүлмээргүй байна. АН байх ёстой байран дээрээ очлоо. Шалтгаан бол ердөө энэ.
-Бүрэн эрхээ дуусгах, сая шийдвэр гарах хоёрын хооронд их хугацаа алга. Үлдсэн хугацаанд тэгтлээ их бүдгэрэл болохгүй байсан биш үү?
-Үгүй, том ялгаа бий. АН бүтээлч нам учраас Засгийн газрыг ажилд нь эртхэн оруулахыг зорьсон.
-Засгийн газрын хөтөлб өрийн биелэлт 80 гаруй хувьтай гэж Ерөнхий сайд хэлсэн. Та санал нийлэх үү?
-Би хоосон тоогоор хөөцөлддөг хүн биш ээ. Тэр тоог гаргадаг хүмүүс нь гаргасан биз. Энэ их олон тоог айлын босгоор давуулах чинь л хувьсгал байхгүй юу.
-Таны хийсэн мэдэгдлийг Ерөнхий сайд С.Батболд цочир хүлээж авснаа хэлсэн. Тэр орой уулзахад тийм зүйл анзаарагдсан уу?
-Мэдрэмжтэй хүн бол юунд ч цочирдоггүй байх ёстой. Би л хувьдаа цочирдохыг нь мэдрээгүй. Цочрохоор ч санал байгаагүй. Байнга л ярьдаг сэдэв юм чинь юунд нь цочирдох юм. Нэгэн сонгуулийн бүрэн эрхийн 90 хувийг нь хамтдаа тууллаа. Одоо битгий гонгиноод бай. Хийх юмаа хий л гэе. Хамтарч ажилласандаа бид сэтгэл хангалуун байгаа. Үгүйсгээд байх зүйл алга. Бид их хүнд зам туулж ирсэн шүү. Газрын доорх баялгийг ард түмэндээ “эрдэнийн хувь” болгож эзэмш үүлье гэж АН 2008 онд амалсан. Түүнийгээ биелүүлсэн. “Та ван толгой”-гоос иргэн бүр хувь цаа эзэмшихээр болсон. Харин бэлэн мөнгөний томоохон амлал тууд хэрэгжиж чадахгүй нь.
-Мэдэгдэл хийснээсээ хойш Ерөнхий сайдтай уулзаж байгаа юу?
-Зөндөө л уулзсан. Уулзаж байгаа.
-Өнөөдөр МАН, АН-ын рейтинг ямар байна вэ. Нөхрөө хаяад явчихсан хүнд ард түмэн сайнаар хандах болов уу?
-Эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна. АН эх орон, ард түмнийхээ төлөө хамтраад ажиллаж чаддаг юм байна. Тэгээд байран дээрээ очиж чаддаг юм байна гэдгийг харууллаа. Дараагийн сонгуульд ялахын төлөө гэхээсээ илүү ардчиллын үнэт зүйлийг тодоор хадгалж үлдэхийн төлөө АН хамтарсан Засгийн газраас гарсан гэж ойлгох хэрэгтэй. Сүүлийн хоёр жилд АН-ын рейтинг бусад намуудынхаас өндөр гарч байгаа. Бүх судалгаагаар. МАН-ын судалгаагаар ч гэсэн.
Холбоотой мэдээ
Comments are closed.