Монакогийн вант улсын Монте-Карло хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын циркчдийн 36 дахь удаагийн фестиваль амжилттай болж өндөрлөлөө. 24 улсын 200 гаруй уран бүтээлчид 40 уран бүтээлээрээ өрсөлдсөн байна. Уг фестивальд манай улс 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ. Манай уран бүтээлчид хүч тамир, уран нугаралт, нисэлттэй акробатын гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзүүлсэн төдийгүй Монголын үндэсний гайхамшиг болсон морин хуур, уртын дуу, хөөмийн хосгүй аялгуу, морин төвөргөөнийг үзүүлбэртэйгээ хослуулсныг онцолж байлаа. Монте-Карло олон улсын циркийн фестиваль хамгийн анх 1974 онд Монакогийн Вант улсын эзэн хааны зарлигаар зохиогдож байсан түүхтэй. Одоог хүртэл уг фестиваль олон орны циркийн уран бүтээлчдийн ур чадвар, чадал чансааг илтгэсэн циркийн урлагийн хамгийн нэр хүндтэй “олимп” хэвээрээ байгаа билээ.
Э.ЦЭРЭНЛХАМ
Холбоотой мэдээ
Comments are closed.