antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2012 1 comment

Үлгэр болсон хувьцаагаар яахав, сая төгрөгөө л авъя, ерөнхий сайд аа

нийтлэсэн Admin

Өглөө гэрээсээ гартал орцны үүдэнд “Таван толгойн ордод хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотойгоор хороон дээр үнэт цаасны данс нээж өгч байна. Хоёрдугаар сарын наймнаас өмнө амжиж дансаа нээлгээрэй” гэсэн зарлал хадчихаж. Энэ зарлалыг уншсан хүмүүсийн олонхид нь 1.5 сая төгрөгийнхөө хувьцааг сонгуулиас өмнө авах нь гэсэн өөдрөг бодол төрсөн байх. Гэхдээ мэдээлэлтэй ойр, учир мэдэх цөөхөн хүн жуумалзаад өнгөрсөнд эргэлзэх юм алга.

2008 оны сонгуулийн хамгийн амттай амлалт нь АН-ын нэг сая, МАН-ын 1.5 сая төгрөг байлаа. Тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр “Иргэн бүртээ эх орны хишиг болгож ийм хэмжээний мөнгө олгох бүрэн боломжтой” хэмээн мэдэгдэж байв. Энэ мөнгө эцэстээ 1072 ширхэг ягаан цаас болж хувирсан. Тодруулж хэлбэл иргэн бүр нэг сая төгрөг биш, нэг сая төгрөгөөр үнэлэгдэх ягаан цаас авахаар болсон. Иргэдээ “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа эзэмшигч болгох төрийн санаа тийм төгс биш ч гэлээ учиргүй муу хувилбар биш байсан. Монголчуудын олонхи хувьцаа, хөрөнгийн зах зээл гэж юу байдгийг там тум гадарладаг, шуудхан хэлэхэд бараг мэдэхгүй. 1990-ээд оны ягаан, цэнхэр тасалбарынхаа учрыг ч бүрэн олоогүй яваа. Үнэнийг хэлэхэд ийм үед иргэн бүртээ дэлхийн хөрөнгө оруулагчдын нүд унаад буй том ордын хувьцааг эзэмшүүлнэ гэдэг тийм ч зөв гарц байгаагүй. Хувьцаагаа арилжаалах эрх нь нээлттэй болохоор иргэдэд очсон Таван толгойн хувьцаа цөөхөн компаниудын халаасанд орох нь тодорхой. Зах зээлийг атгасан хэдхэн компани олонхи иргэдийн хувьцааг будаа, гурил, шил архины үнээр авна гээд хэлчихэд хол хэтрүүлсэн болохгүй. “Компаниуд биш төр өөрөө худалдаж авна” гэсэн үг албаныхны амнаас унаж байгаа. Ингэсэн ч ялгаагүй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг л юм болно. Эцсийн хариу нь “иргэдэд юу ч наалдахгүй” гэсэн гурван үг. “Эрт урьд цагт байгалийн баялгаасаа бүх иргэндээ хувьцаа эзэмшүүлж байлаа…” гэсэн үлгэрийн зохиогч нь төр болж үлдэх нь ойлгомжтой байсан. Ирээдүй нь бараг л ингэж зурагдаад байсан хишиг хүртээлт хөрөнгийн зах зээлийг гадарладаг, энэ зах зээлийн арилжаанд оролцдог цөөнхийн хувьд арай өөр өнгөтэй байсныг үгүйсгэхгүй. Хувьцаагаа чулуу болгох чадвартай хүмүүс бий. Харамсалтай нь хувьцаагаа амь зуух төдий мөнгөөр өгчих бодолтой олонхи, алсдаа чулуу болгох төлөвлөгөөтэй цөөнхийн аль алинд нь ашиггүй байдал үүсчихээд байна.

Хонгконг, Лондонгийн Хөрөнгийн биржүүдэд тэрбум гаруй долларын IPO хийж хувьцаагаа арилжаалах “Эрдэнэс Таван толгой”-н түүхэн алхам бүтэлгүйтэх нь бараг л тодорхой болчихлоо.

Дэлхийн хөрөнгийн зах зээл өөрийн гэсэн хуультай. Хоёрдогч зах зээл дээр хувьцаагаа арилжихаар төлөвлөсөн компани хувьцааны нэрлэсэн үнээ зарлах нь бүү хэл үйл ажиллагааныхаа мэдээллийгч задлахгүй байх учиртай. Гэтэл Монголын төр Таван толгойнхоо хувьцааны нэрлэсэн үнийг зарлачихсан. Иргэн бүртээ нэг бүр нь 1000 орчим төгрөгийн үнэтэй 536 хувьцаа тараана гэдгээ тунхаглаад удаж байна. Нэг хүнд ногдох хувьцааныхаа тоог 1072 болгох бодолтой байгаагаа ч нуугаагүй. Хэрийн компани босгыг нь давж чаддаггүй Хонконгийн биржийн үүд Монголын “Эрдэнэс Таван толгой”-н хувьд хаагдчихсан байх магадлал өндөр гэж шинжээчид сануулж байна. Монголчуудын хувьд их хямрал дэргэд нь буй Лондонгийн Хөрөнгийн биржээс Хонконг нь илүү ашигтай гэсэн гаргалгааг эдийн-засгийн наад захын мэдлэгтэй хэн ч хийчихнэ.

Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэх компани хагас жилийн өмнө бүртгүүлэх хүсэлт, проспектусаа хүргүүлэх ёстой. Энэ хугацаанд чимээгүй байх шаардлагыг биржийн зүгээс тавьдаг. Арилжаанд нөлөөлөх ямар нэг алхмыг тэд зөвшөөрдөггүй. “Эрдэнэс Таван толгой”-г бүртгэсний дараа Засгийн газар иргэдийнхээ хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авбал хувьцааны ханш унах эрсдэлтэй гэж Хонконг болгоомжилж байгаа нь гарцаагүй.

Үлдээд буй цорын ганц хувилбар болох Лондонгийн бирж ч Монголын Таван толгойд хатуурхаж магадгүй байдал нэгэнт үүсчихсэн. Шуудхан хэлэхэд Лондонгийн босго Монголд өндөрдөж байгаа. Энд хувьцаагаа арилжаалах компанид аудитаар баталгаажуулсан сүүлийн гурван жилийн тайлангаа өгөхөөс эхлээд чамгүй өндөр шаардлагууд тавигддаг. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны асуудал шийдэгдээгүй байгаа нь бүх асуудлын уяа болж буй. Парламент өнөөдрийг хүртэл Таван толгойн хувьцааны эцсийн шийдийг гаргаагүй. Иргэддээ 536 ширхэг хувьцаа өгөх үү, эсвэл аж ахуйн нэгжид хаягласан хэсгээ нэмж 1072 ягаан цаас болгох уу гэдгээ УИХ шийдэж чадахгүй шийрэгнэж сууна. Энэ шалтгаан биржид бүртгүүлэх хүсэлт, тайлан мэдээгээ явуулах боломжийг “Эрдэнэс Таван толгой-д олгохгүй байна. Лондон бүртгүүлэх компанийнхаа хүсэлт, проспектустай 3-6 сарын өмнө танилцах ёстой. Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой” -д тун бага хугацаа үлдсэн гэсэн үг.

Хонконг, Лондон нүүр өгөхгүй бол яах вэ гэсэн асуулт мэргэжилтнүүдийн толгойг гашилгаж байгаа сурагтай. Шуудхан хэлэхэд сонголт бараг л үлдээгүй аж. Ганцхан гарц бий. Тэр нь Depositary receipt. Хөрвүүлбэл хадгаламжийн гэрчилгээ гаргах хувилбар. “Эрдэнэс Таван толгой”-н ажлын хэсэг Засгийн газрын ажлын хэсэгтэй DR ашиглах талаар зөвшилцсөн тухай мэдээлэл чих дэлсч байна. Global Depositary Receipt-ийг Лондонгийн биржид арилжаалдаг. GDR гаргах нь IPO-гоос ашигтай байж болох ч цаг хугацаа тулсан эрсдэл бий. Тэгэхээр энэ гарцыг шаансгүй гэчихэд болохгүй юмгүй.

УИХ Таван толгойн баруун Цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгоогүй байгаа. Хөрөнгө оруулагчийг сонгож, Таван толгойн энэ хэсгийг ашиглалтад оруулаагүй цагт IPO хийх санаа үлгэр болно гэж учир мэдэх улс ярьж байна. Таван толгойн 10 хувийг иргэн бүрдээ сая төгрөгөөр үнэлж хуваасан учраас энэ ордын үнэлгээг гаргах амархан. Өөрөөр хэлбэл Баруун Цанхийн асуудлыг шийдэхгүйгээр Зүүн Цанхи дээр гурван тэрбум долларын IPO хийх ямар ч боломжгүй гэсэн үг. Уг нь Монголын төр 2012 оны нэгдүгээр сард Таван толгойгоо олон улсын зах зээл дээр үнэлүүлэх учиртай байсан. Гэтэл өнөөдөр байдал нэг иймэрхүү.

Энэ бүхнээс харахад нэг л зүйл тодорхой байна. Иргэн бүрд тараах нэг сая төгрөгийн хувьцаа үлгэр болжээ. Засгийн газар, Монголын төрийн сэдсэн санаа нүд хуурсан арга байж. Одоо нэг л зам бий. МАН-ын дангаараа бүрдүүлсэн Засгийн газарт сонгуулийн амлалтаа бэлэн мөнгөөр биелүүлэх цорын ганц гарц үлдээд байна. Бэлэн мөнгө инфляци хөөрөгдөнө гэсэн болгоомжлол бий. Тэгвэл хувьцаа л биш бол зээл хөнгөлөх, орон сууцны урьдчилгаа юу ч байсан яахав. Амьдралд хэрэгтэй, үнэнд ойрхон шийдэл хэрэгтэй байна, Ерөнхий сайд аа.

Ц.БААСАНСҮРЭН

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 03, 2012 8:09:19 pm )

    tenegee say togrogoor chi zovhon ene jiliinhee tsagaan sariig l temdeglene tsaashid guyaa ganzagalaad l yavna shuu dee!mongoliinhoo ireeduid yasan itegdeggui mal ve chi?!ter sayiigaa avaa av,tegeed ideed duusga harin hadgalj chadsan ni heden jiliin daraa chuluu bolgono shuu,oorsdoo l medetsgee,tulga toirson boginhon bodoltoi setguulchuu ugui yu?ain

antalya rent a car