
Учир нь Хятадын талаас хилийн боомтоор нүүрс болон зэсийн баяжмалын тээвэрлэлтийг нэг замаар хийх шаардлага тавьсантай холбоотой аж. “Туркойз хилл ресурс” хил дээр удаан хугацаагаар хүлээх нөхцөл үүссэн учир ийнхүү түр зогсолт хийсэн байна.
БНХАУ-ын тал Ганц модны боомтыг шинэчлэх ажилд зориулж, тус боомтоор гаргаж буй нэг тонн бүтээгдэхүүн тутмаас 8 юань, нэг автомашинд 10 юань, мөн нэг тонн нь 10 мянган юаниас давсан үнэт металл, зэсийн баяжмалаас хоёр хувийн хураамж авахаар шийдвэрлэжээ. Монгол Улс жилд 20 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолдог бөгөөд түүний 10 сая нь Ганц мод боомтоор дамжин гардаг. Хэдийгээр энэ татвар ганцхан боомт дээр нэмж буй мэт боловч Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой, Энержи Ресурс зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдэд хамааралтай гэдгийг албаныхан хэллээ. Татвар нэмснээр нүүрсэн дээр жилд 30 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэх аж.
Дашрамд дурдахад энэ онд “Оюу Толгой” компани 175-195 мянган тонн зэс, 255-285 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн байв.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 06, 2016 12:44:17 pm )
урд хилээ хаа
1 Comment