antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2016 3 comments

Хойд Солонгост тавьсан хориг манайд нөлөөлөх үү

нийтлэсэн Admin

1480911571_288ac67b7ac89909originalНэгдсэн Үндэсний байгууллагын Аюулгүйн Зөвлөлөөс Хойд Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ аваад байгаа. Энэ хориг нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн эсрэг аюулгүй арга хэмжээ гэж тайлбарласан байна. Хориг тавигдснаар Хойд Солонгосын том гурван компанийн актив царцах аж.

Үүнээс гадна Хойд Солонгостой хамтран ажилладаг улсуудад ч хориг тавигдаж мэдэхээр байна. Монгол Улс Хойд Солонгостой холбоотон. Бүхий л салбарт хамтран ажиллаж, тусалж дэмжсээр ирсэн. Үүнээсээ болоод НҮБ-ын хоригт өртөж мэдэхээр байдал бий болчихсон тухай эх сурвалжууд мэдээлсээр байна.

Манай улс Хойд Солонгосоос ажиллах хүч ихээр авдаг. Тэгвэл ажиллах хүч авсан гэх шалтгаанаар манай томоохон компаниуд НҮБ-ын хар дансанд бүртгэгдэж, активаа царцааж ч магадгүй болчихлоо. Бид байгалийн баялгаа экспортолж, орлого олдог улс. Үндэстнээ тэжээх чадвартай томоохон үйлдвэрлэл үгүй учраас эдийн засаг гаднаас шууд хамааралтай. Хэрвээ НҮБ хориг тавьбал асуудал хүндэрнэ гэж ойлгоход буруудахгүй. Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын холбоотон гэдгээрээ буруудаж мэдэхээр л байгаа юм.

Эх сурвалж: Үндэстэн агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • хүннү (December 05, 2016 6:37:57 pm )

    Тийм юм болохгүй биз. Чи одоо битгий муу ёрлоод НҮБ-г “хатгаад” байгаач.

  • жаст (December 05, 2016 9:07:12 pm )

    НҮБ-ын хойд солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээ манай улсад хамаагүй.Чи юуны учир санаа зовоод байна.Чамд өөр бичих сэдэв олдохгүй байна уу?

  • Зочин (December 09, 2016 12:47:48 pm )

    Манайх жижигдэх байх л даа. Гэхдээ Хойд Солонгостой харьцах нэг гарц үлдээхгүй бол болохгүй. Бүх гарцыг хаах нь утгагүй. Манайх бол маш тохиромжтой гарц.

antalya rent a car