antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 5, 2016 3 comments

Монголын эдийн засагт арилжааны банкууд “цус шахаж” байна

нийтлэсэн Admin

12-5-7_700x700“Мөнгө бол макро микро эдийн засгийг холбогч судас юм” гэсэн үг бий. Аливаа улс орны банкны салбар мөнгөний эргэлтийг гардан гүйцэтгэж буй гэдэг утгаараа тухайн улсынхаа эдийн засгийн тулгуур багана байдаг. Эдийн засгийн хил хязгаар улам бүдгэрэхийн хэрээр хамгийн түрүүнд банк санхүүгийн орчинд олон улсын дагаж мөрдөх стандартуудын хэрэглээ улам өсч, улам бүр нээлттэй болсоор байна.

Жишээ нь, Монголын санхүүгийн зах зээлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг арилжааны 12 банкны нийт актив 2016 оны нэгдүгээр улирал гэхэд 22.2 их наяд төгрөг болж өмнөх улирлаас 2.4, өнгөрсөн оны мөн үеэс 6.1 хувь өсчээ.

2015 онд банкны салбарын нийт активын хэмжээ бууралттай гарч байсантай харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт юм. Гэхдээ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж банкны салбарт зээлийн эрсдэл хамгийн тулгамдсан асуудал. Хэдийгээр арилжааны банкууд энэ бүгдийг нуруун дээрээ үүрч, аль болох хүндрүүлэхгүй байх бодлого баримталж эхэлсэн ч эдийн засгийн хямрал том цохилт болж байгаа нь нууц биш юм.

Жишээ нь, арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл нэгдүгээр улирлын байдлаар 11.5 их наяд төгрөгт хүрчээ. Монголын Улсын жилийн төсөвтэй харьцуулахад төө илүү мөнгийг арилжааны банкууд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулж бусдад зээлдүүлсэн хэрэг. Нэг ёсондоо Монголын эдийн засгийн судсаар эргэлдэж байгаа цусыг тэд л шахаж байна.

Энэ нь 2015 оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар буурсан үзүүлэлт хэдий ч ганцхан улирлын хугацаанд 1.9 хувь өссөн тоо. Шалтгаан нь эдийн засгийн нөхцөл байдал, чанаргүй зээлийн хэмжээ тогтмол өсч буйгаас зээл олголт саарч эхэлсэнтэй холбоотой. Нөгөө талаар арилжааны банкуудаар дамжин гарсан зээл олголтын багагүй хэсгийг ипотекийн зээл эзэлж байна. Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах зорилгоор 2013 оноос арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зээл олгож эхэлсэн байдаг. Энэ дагуу зээл олголт явсаар 2016 нэгдүгээр улиралд нийт 81 мянган иргэнд 3.5 их наяд төгрөгийг дээрх хөтөлбөрт зориулжээ. Гэвч ипотекийн зээлийн хугацаа хэтрэлт 2.5, чанаргүй зээл 0.8 хувьд орсон байна.

Нийт банкны салбараар авч үзвэл чанаргүй зээлийн хэмжээ 964.3 тэрбум төгрөг буюу 8.2, татан буугдсан банкуудыг хассан дүнгээрээ 726 тэрбум буюу 6.3 хувьд хүрээд байгаа аж. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх болсон шалтгаан нь 2014 оны дунд үеэс эхэлсэн эдийн засгийн хүндрэлтэй байдлаас бүрэн хамаарч, хурдацтай өсөх шалтгаан болжээ.

Арилжааны банкны хувьд санхүүгийн гол зуучлагч болдог учир хадгаламж хэлбэрээр санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө бодит эдийн засагт зээл хэлбэрээр нийлүүлдэг. Гэвч олон хүн арилжааны банкны зээлийн хүү өндөр байна гэх. Гэтэл яаж ч бодсон Батаас 16 орчим хувийн хүүтэй авсан мөнгийг  Доржид түүнээс багаар зээлүүлэх боломж аль улс оронд боломжгүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Батын хадгалуулсан мөнгийг ямар нэгэн эрсдэлгүйгээр Доржид зээлдүүлж байгаа хэрэг.

Эдийн засаг хямралтай байгаа энэ үед татан төвлөрүүлсэн буюу арилжааны банкууд дахь хадгаламжийн дүнг зах зээлд нийлүүлсэн зээлийн дүнтэй харьцуулахад нэгдүгээр улиралд гэхэд 119 хувьтай гарчээ. Хадгаламж, зээлийн дүнгийн харьцаа 100 хувиас давахад л санхүүгийн эрсдэл үүсдэг хэмээн олон улсад үздэг юм билээ. Мэдээж үүнд олон улсын зах зээлээс татсан бонд, орон сууцны ипотекийн санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөр голлох нөлөө үзүүлж байж болох талтай. Хамгийн гол нь, эрсдэлийн хэмжээ 100 бүр түүнээс 19 хувиар даваад буй өнөөгийн нөхцөлд Монголын арилжааны банкууд үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг талаараа энэ салбарын системийн чадавхи сайн байгаагийнх, нөгөө талаараа бусад санхүүжилтээ өөр эх үүсвэрээс татаж буйг илтгэж байна.

Өөр нэгэн тоо сонирхуулахад арилжааны банкуудын нийт активын 71 хувь нь Худалдаа хөгжлийн банк (27.6), Хаан банк (25.3), Голомт банк (18.5) гэсэн гурван банкинд төвлөрдөг аж. Активын дүнгээр тэргүүлэгч дээрх гурван банкны тухайд нэгдүгээр улирлын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс Худалдаа хөгжлийн банк 14.5, Хаан банк долоо, Голомт банк 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй яваа юм. Харин бусад буюу Хас банкны актив 6.6 хувиар буурч 1.9 их наяд, Төрийн банкных 16 хувиар буурч 1.7 их наяд, Улаанбаатар хотын банкных 1.8 хувиар буурч 1.4 их наяд төгрөгтэй тэнцжээ. Мөн Чингис хаан, Тээвэр хөгжлийн банкны активын хэмжээ өмнөх жилээс бага зэрэг бууралттай гарсан байна. Бусад банкуудын актив өсөлттэй гарсан аж.

Энэ нь тус банкуудын активт эзлэх зээлийн хэмжээ ихэсч, зээл олголтоо нэмэгдүүлсэнтэй холбоотой гэнэ.

Үүнээс гадна салбарын нийт зээлийн 71 хувийг санхүүгийн зах зээлд тэргүүлэгч гурван банк болох Худалдаа хөгжил, Голомт, Худалдаа хөгжлийн банкнаас олгожээ. Үүнээс дийлэнх зээл нь малчдыг хамарч буй Хаан банк 28 хувийн зээлт олголт хийж тэргүүлжээ.

Эндээс хямралтай хэдий ч Монголын арилжааны банкууд улсынхаа эдийн засаг, тэр тусмаа иргэд, бизнесийн салбарынхны тулах цэг нь болсоор буйг харж болохоор байна.

Нөгөө талаар хөрөнгө оруулагчдыг татах хэмжээний санхүүгийн үр дүн, хадгаламжийн даатгалын тогтолцоо, эрсдэлийн зохистой түвшин, улс орныг хамарсан салбар сүлжээ гэх мэтчилэн өрсөлдөх чадварын бааз суурь богино хугацаанд бүрэлдэн бий болж байна.

Түүхий эдээс хамааралтай эдийн засгийн загвар, санхүүгийн чадвар султай дундаж давхарга бүхий манай улсад гадаадын банкуудтай өрсөлдөх хэмжээний дотоодын эдийн засгийн хөрс, суурь хараахан бүрэлдээгүй буйгаас гадна хууль эрх зүйн орчны томоохон шинэчлэл шаардлагатай байгааг эндээс харж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • gana (December 05, 2016 3:03:55 pm )

    huu bagatai gadnii bankuudiig oruulj iree olon yum yarilgui nuhud 76 mini ee

  • Anonymous (December 05, 2016 5:29:31 pm )

    of china mongold hussen huseegui praktikaar ondor shaardlagaar daramt;lana

  • Anonymous (December 05, 2016 5:30:12 pm )

    hyatad geltgui evropiin bank oruulj boldoggui yumuu

antalya rent a car