С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлыг Монголчуудын өмнө нээлттэй явуулж яагаад болохгүй гэж! гэдэг асуудлыг бид өмнө нь хөндсөн билээ. Өнгөрсөн олон жилд улстөрийн талбарт нам хүчнүүдийн, бүлэглэлүүдийн хооронд олонтаа хэмлэгдсэн уг хэргийг үнэхээр чин үнэнээр нь шийдвэрлэх гэж байгаа юу гэдэг асуудал ч анхаарал татаж байгаа. Хэрэгт холбогдон, хоригдож байгаа нэр бүхий хүмүүсийн ар гэрийнхэн хэвлэлд хандаж, хэлмэгдүүлэлт болж байна гэх байр суурийг илэрхийлцгээж байгаа. Ямартай ч тэгээд С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэг олон жилийн дараа шүүхээр орох гэж байгаа нь олон жилийн хүлээлтийн асуудал байсан болохоор нийгэм даяар нэн шинэ хүлээлтэд автаад байгаа гэхэд болно. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 14-ний өдөр шилжүүлж, тойргийн дагуу уг хэргийг ерөнхий шүүгч М.Алдар шүүхээр болсныг бид дуулгасан. Тэгвэл тэрбээр хэргийн прокурорын дүгнэлттэй танилцах хугацааг 15 хоногоор сунгасан байна. Хэргийг шүүхэд хуваарилаж, шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэрэгтэйгээ танилцдаг бөгөөд хэрэв тус хугацаанд шүүгч нар хэрэгтэйгээ танилцаж амжихгүй тохиолдолд хугацааг 30 хүртэлх хоногоор сунгадаг юм байна. За харин шүүгч М.Алдарын тухайд хэрэгтэй танилцах хугацаагаа 15 хоногоор сунгажээ. Тэрчлэн шүүгч хэрэгтэй танилцаж дууссаны дараа эл хэрэг прокурор руу буцах, шүүх хурлын тов зарлагдах эсэх нь шийдэгдэх ёстой байдаг. Тэгэхээр М.Алдар шүүгчийн тухайд “маш нууц”-ын гэх зэрэглэлтэй уг хэргийг шүүхийн шатанд хэлэлцэн шийдвэрлэх үү гэдэг чухал асуудал дээр шийдвэр гаргах гэж байна. Ер нь бол хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийн тухайд эгэл жирийн хүмүүс байгаа. Өнгөрсөн жилүүдэд улстөрөөс хэзээ ч тусдаа ойлгогдож байгаагүй хэргийн холбогдогчдын талаарх хүлээлт нийгэмд дэндүү өөр байсан нь бас үнэн. Тэрчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаанд амжиж С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг Монголын шүүх шийдвэрлэх үү гэдэг асуудал ч гарч ирж байгаа билээ.
Сануулахад, улстөрчдийн оролцоотой гэгдэж яригдаж ирсэн уг хэргээр Монголын улстөрчид олонтаа шоудсан нь үнэн. Тэгвэл энэ удаагийн шүүх рүү шилжлээ гэх чимээ хуулийнхны чигч шударга үйл ажиллагааны үр дүн үү, эсвэл өөр хувилбар уу гэхчлэн янз бүрийн л хардлага дагаж байна. Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойрын хүрээнд ажиллаж байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон гэх мэдээлэл гарч байгаа юм. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаж гаргасан өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа өөр хэрэгт мөн гүтгэж байгаа талаар өгүүлсэн юм. Б.Содномдаржаа нь прокурорын шат хүртэл 7 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн ч, тухайн өмгөөлөгч шүүхийн шатанд өмгөөлөл үзүүлэх боломжгүй гэсэн тул ээж нь өмгөөлөгч авахад туслалцаа үзүүлэхийг Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, С.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Сарангэрэл, Ш.Раднаасэд, ЖБатзандан нарын нэр бүхий гишүүдээс хүсээд байсан.
За мөн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булган, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаагаа хуулийнхан хэлээд байгаа. Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат хэлэхдээ “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж байсан. Хэрэгт холбогдсон Ц.Содномдаржаа нь 42, Ц.Амгаланбаатар нь 35, Т.Чимгээ нь 40 гаруй настай. Яллагдагч Б.Содномдаржааг хууль хяналтынхан 2015 оны наймдугаар сард баривчлан шалгаж эхэлсэн байдаг. Ц.Амгаланбаатарын хувьд таксины жолоочийн амь насанд хүрсэн хэргээр Орхон аймгийн шүүхээс цаазын ял сонссон ч Ерөнхийлөгчийн өршөөлөөр 25 жилийн хорих ял эдэлж байгаа нэгэн гэх мэдээлэл байдаг. За харин Т.Чимгээгийн тухайд яллагдагч Ц.Амгаланбаатарын ойрын хамаатан, ГОК-ын гуанзанд тогоочоор ажилладаг байсныг бид мэдээлсэн.
Тэгвэл С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдон, ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461-р ангид хоригдож буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ Ц.Амгаланбаатарт их асуудал байгаа гэцгээсэн. Т.Чимгээгийн ах Т. Хүрэлбат “С.Зоригийг алсан хэргийн гол буруутныг илрүүлэх сонирхол улс төрчид болоод хуулийнхны хэнд ч байхгүй. Хамгийн гол нь хэргийг хэн нэгэнд үүрүүлж, хаах сонирхол л тэдэнд байна. Тиймдээ ч хэрцгий алуурчин болох Амгаланбаатарын үгээр гэм зэмгүй хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэж байна… Миний дүү Т.Чимгээг Эрдэнэт хотод ажилдаа явах гээд автобусны буудал дээр байхад нь хар машинтай хүмүүс бариад явсан байсан. Бид уйгагүй хайсны эцэст гурван хоногийн дараа тагнуулаас бариад явсныг мэдсэн юм. Мөн л энэ н.Амгаланбаатар гэх залуугийн гүтгэлгээр бариад явсан байсан. Н.Амгаланбаатар гэх залуу манай дүүгийн нөхрийн талын өргөж авсан хүү юм байна лээ. Тэр хүн дүү рүү минь “Чамайг шоронд оруулна” гэх зэргээр дарамтлаж мессэж бичдэг байсан гэсэн. Ингээд эцэст нь бариад явсан. 1998 онд миний хоёр настай хүүхэдтэй байсан. Дүү минь гурван хүүхэдтэй, эмэгтэй хүн, ийм хэрэг үйлдэнэ гэж байхгүй шүү дээ. Энэ хугацаанд биднийг хэвлэл мэдээллийнхэнд хандаж болохгүй гэдэг байсан. Мөн манай ээж 70 гаруй насны хөгшин Дорноговь аймагт байдаг. Дорноговьд очиж, гэрийг нь дөрвөн машинтай 20 гаруй залуучууд нэгжсэн. Энэ хэргийг нууж байгаад ядарсан улсуудад үүрүүлэх ажиллагаа явагдаад байна. Миний дүү Дорноговь аймгаас Эрдэнэт хот руу шилжсэн юм. Шилжсэн бичгээ хуулбарлаад, таксинд авч явж байхад нь жолооч нь хулгайлсан байдаг. Миний дүүгийн хамгийн том охин өнгөрсөн зургаан сард ослоор нас барсан. Бид дүүдээ хэлээгүй нууж байсан. Гэтэл тагнуулынхан очоод хэлсэн байсан. Амгаланбаатар очиж “Шоронд суух сайхан байна уу” гэж дарамталсан байсан. Одоо бидний утсыг байнга чагнаж, машин дагаж байдаг. Гэр бүлийн бүх гишүүнийг дагаж дарамтлаж байна. Бид байнгын айдастай байна.” гэсэн бол Б.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа “Миний хүү Содномдаржаа 461-р ангид хоригдоод, нэг жил хоёр сар боллоо. Миний хүүд 2014 оноос дарамталсан мессэж ирдэг болсон. Ирсэн мессэжүүдийг нь хэвлээд, цагдаагийн байгууллагад өгсөн. Тэгсэн ч тоогоогүй. Хэвлүүлсэн мессэжүүд нийлээд 28 хуудас болсон байдаг. Жил гаруй хугацаанд дарамтлаж байгаад, 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд бариад явсан. Ингээд дөрөв хоног сураггүй байсан. Сүүлд сонсоход тагнуулаас бариад явсан байсан. Авч яваад шууд, 461-р ангид хорьсон юм билээ. Одоо хүүгээ хоригдсоноос хойш бидний амьдрал маш хэцүү байна. Бид гэр бүлээрээ хадлан хадаж, фермерийн аж ахуй эрхэлдэг. Манай хүү гол ажиллуулдаг хүн нь байсан. Миний хүү шоронд орж, бид өр зээлээ төлж чадахгүй байна. Манай хүү зургаан хүүхэдтэй. Дөрөв нь бага насны хүүхэд юм. Эхнэр болон хүүхдүүд нь маш хэцүү байдалтай байна. Миний хүү энгийн номхон ногоочин малчин хүн. Хууль хяналтынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэдэг нэрийн дор энгийн малчин хүнд тохож байна гэж үзэж байна. Би энэ хугацаанд хуулийн байгууллагад 51 удаа өргөдөл бичиж, ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл захидал бичсэн, хариу ирүүлээгүй. Би цаашид хөлөө хүрэх хүртэл газар явна.” гэж байсан. Тэрбээр хүүг нь хэн ямар учиртай мессежээр дарамтлуулж байсан бэ гэдэг асуултад”Хүү рүү минь мессэж илгээсэн хүнийг сүүлд мэдэж авсан. Хажуу хашааны н.Амгаланбаатар гэх залуу “Чи Зоригийг алсан биз дээ, хэргээ хүлээ” гэх зэргээр маш их мессэж ирүүлдэг байсан. Тэр залуу манай хажуу айлд багаасаа өргүүлсэн. Хүн алсан хэргээр 25 жилийн ял эдэлж байгаа юм байна лээ. Манай хүүтэй өс хонзонтой байсан байх гэж бодож байгаа. Шоронд эргэж ир гэдэг байсан. Манай хүү эргэж байгаагүй юм. Бид тэр хүнтэй ойр дотно байгаагүй.” хэмээн хэлсэн юм.
Маш нууц гэх зэрэглэлтэй хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн ингэж дуугарсан, өнгөрсөн өдрүүдэд. Хэдийгээр энэ хэрэг нь маш нууцын зэрэглэлд багтаж буйг Улсын ерөнхий прокурорын газраас хэлж ярьж байгаа ч, өнгөрсөн олон жилүүдэд нам улстөрийн хүчнүүдийн зүгээс сонгуулийн шоуны үеэр бөмбөг мэт ашиглаж, тоглолт хийж ирсэн энэ хэрэгт анхаарал хандуулах эрх Монголчуудад бий гэдэгт эргэлзэх шаардлагагүй болов уу.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (December 02, 2016 9:49:19 am )
Энэ хүнийг ерөнхийлөгчийн хугацаа дуусахаар Зоригийн хэргээр шалгах хэрэгтэй
-
зүрх судас (December 02, 2016 1:49:24 pm )
Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: -Цус шингэлэх, Холестрин бууруулах,
ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас: 96665038.
ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
-
-
iiiiii (December 02, 2016 9:59:34 am )
batvvliig sem sugalsan ni sejigtei bn . ug ni shvvh huralaar gerchiin medvvlgeer notloh barimttaigaar hergiig heregsehgvi bolgoh heregtei sjhvv dee
-
99 (December 02, 2016 10:18:23 am )
huurhun oonjigloonuud shde manaihan neeh huurhun yum hiigeel ineed hurgeed hayachdgin
-
иргэн (December 02, 2016 11:05:41 am )
ЭНЭ МУУ ЯПАРСАН МАЛЧИН НОГООЧИН ТОГООЧ ХЭМЭЭХ ТЭР ҮЕД ЖООХОН ХҮҮХДҮҮД БАЙСАН ЭНЭ ХҮМҮҮС ЯААЖ Ч БОДСОН ТИЙМ ТОМ АЛЛАГЫГ ХИЙХ ҮҮҮ ЭЭ МЭДЭХГҮЙ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛДЭГ ТҮҮХ ТУРШЛАГА БИДЭНД ИХ БИИ ШҮҮ ХУУЛИЙРНХААН ЦААД ЖИНХЭНЭ ЭЗДИЙГ ОЛОХ Л ХЭРЭГТЭЙ ЕР НЬ ЭЗЭД НЬ БАЙГААГ ХҮМҮҮС ОЙЛОГЖ ГАДАРЛАЖ Л БАЙГАА БАЙХАА ХЭН НЭГЭН ЭНЭ АОГААР ӨӨРИЙГӨӨ ЦЭВЭРЛЭХГЭЭД БАЙГАА ХАР Л ТӨРӨӨД БАЙГААГ ХҮМҮҮС ХЭЛЭЭЛ БХЙГААШ ДЭЭЭ ……………………
-
Anonymous (December 03, 2016 12:58:27 pm )
tiimshee huurhii humuus helmegdeh yum bna
-
-
jaak (December 02, 2016 11:09:18 am )
Huuli erhzui medeleggui humuust l ene hergiig tohoh heregtei baij dee erhem dald ezen
-
Gombo (December 02, 2016 11:16:34 am )
Batuul elbegdorj 2-g zorigiin heregt sain shalgah heregtei……
-
Anonymous (December 02, 2016 11:22:16 am )
Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй Монгол улсын иргэн Сэргэлэн гэх залуутай хамтран амьдарч мал аж ахуйг хөгжүүлж байгаад Туяа нь 50 сая төгрөгний араб азрага авсан байсныг Сэргэлэн гэх залуу уг азаргыг залилан авсныг хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгуулж байхад хэнтий аймгийн ерөнхий прокурор дарга Энхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байхад Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар болохоор ерөнхий прокурор энэ хэргийг дарсан гэж ойлгуулсан.Энэ талаар уулзах гэхээр ажил дээрээ ихэвчлэн байдаггүй гадуур архидан согтуурч явдаг юм билээ. Үүнээс хархад ноён Энхбаяр 50 саяын үнэтэй араб азарганы эзнээс хэдэн сая төгрөг авсан байх нь ойлгомжтой байгаа юм. Хятад улсын иргэн манай улсад хохирогч болж болохгүй юм уу. Эсвэл ноён Энхбаяр хэнтий аймгийн хаан юм уу. Ерөнхийдөө ноён Энхбаяр нь хэнтий аймагт хаан мэт амьдардаг нь албаны машин унаж ан гөрөөнд явж архидан согтуурч гол усанд живүүлж зугаа цэнгэл хөөж явдаг, уусан архиныхаа мөнгийг байгууллагын хэдэн хонь малаа өгөөд дуусгаж байгаа талаар нутгийн иргэд ярихаас өөр зүйл хийж чадахгүй байна. Мөн хэнтий аймгийн Засаг дарга асан Оюунбаатараас байгууллагын хэрэгцээнд гэж 7 сая төгрөг гаргуулан хувьдаа завшсан байж болзошгүй талаар учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Уул нь прокурорын байгуулага чинь шулуун шударга хүмүүсээр дүүрэн боловч зарим нэг иймэрхүү хүмүүсээс болж энэхүү байгуулагын нэр хүнд унаж байгаад харамсаж байна.
-
Anonymous (December 02, 2016 7:18:21 pm )
хэнтийн тэнэгүүд цаашаа зайл далийгаад шаачихлаа
-
-
ззочин (December 02, 2016 11:38:07 am )
энгийн хүмүүсийг хилсээр хохирох вий гэж сэтгэл зовнилоо
-
Зочин Эр хүн (December 02, 2016 12:03:26 pm )
18 жил хуулийн байгуулагаас нуугдаж чадсан малчин тогооч 2 оо гэж ха ха ха. Өчнөөн хүний нэр аллагад холбогдсон зарим нь малгайгаа хэргийн газар орхичихсон байсан гэдэг гэтэл гэнэт малчин тогооч 2. Гэмт хэргийн мөрийг хэн хамгаалалтанд авах хуультай юм тэр хариуцлага алдсан нөхөдөөс мөрдөн байцаалтыг дахин эхлүүлбэл хэрэг илэрнэ.
-
Зочин (December 02, 2016 12:54:36 pm )
Эбигийн зохиолоор энгийн хүмүүс нас барсан хүмүүс хилс хэрэгт гүтгэгдэх гээд байна.
Бурхан чамайг өршөөхгүй дээ -
Иргэн (December 02, 2016 1:07:49 pm )
цэг тавих гээд байгаа юм биш үү?
-
Anonymous (December 02, 2016 1:27:49 pm )
Зоригийг алсан хүмүүс өдийд амьд байх уу өөрсдөө.Улстөрийн зорилготой байсан бол дараа нь тэр дор нь нухна биз дэ
-
зүрх судас (December 02, 2016 1:50:07 pm )
Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:
ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: -Цус шингэлэх, Холестрин бууруулах,
ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас: 96665038.
ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac -
Д.Ганхуяг 99116570-Шинжээч (December 02, 2016 2:07:46 pm )
Энэ хэргийг улс төрийн аллага гэж ярьдаг. Гэтэл улс төрийн аллага юм бол тухайн үеийн улс төрийг л мөрдөж шалгах ёстой бусуу. Яахаараа нэг малчин, тогооч хоёр улс төрийн аллага хийдэг билээ. Зориг Энхсайханыг огцоруулсан.Дараа нь Зориг Элбэгдоржийг огцоруулахад МАХН-аас дутахгүй үүрэг гүйцэтгэсэн.Зоригийн аллагын үед Элбэгдорж ерөнхий сайд байсан. Сахалт Билэгт Энхсайханыг алуурчнаар зарласан. Бат-Үүл МАХН хэзээ ч ийм хэрэг үйлдэхгүй гэж мэдэгдсэн.Энхбат гэдэг хүнийг Европоос хулгайлан авч Зоригийн алуурчнаар хэрэг тулгаж, түүнийг алсан. Одоо 10 гаран жилийн дараа хоёр малчинд хэрэг тохож, захиалагчаар нь аль хэдийнээ нас барсан Отгонбилгийг тодруулж, хэргийг хаахаар зэхэж байна гэж шуугиж байна. Ер гв бол Отгонбилэгийг хамт сурч байсан хүний хувьд Хүн алах хүн биш гэдгийг эрс шулуун хэлэхээр байна. Улсын хамаг нууцыг шилэн дансаар дэлхийд тарааж байгаа атлаа хоёр малчин улс төрийн аллага хийсэн гээд түүнийгээ маш нууц нээд байдаг нь огт ойлгомжнүй байна. Нууц нууц гэж нуун дарагдуулчих вий гэж иргэд хардаж байна. .
-
Anonymous (December 02, 2016 2:18:22 pm )
хөөрхий хүмүүсийг хэлмэгдүүлээд л байнаа даа муухай байнаа ойлгомжтой ш дээ
-
zochin (December 02, 2016 2:29:47 pm )
Alyylah bsan bol delhiin hemjeenii beltgegdsen mergejiliin huneer alyylah bsan bhaa Otgonbile. Ard tumeniig heterhii doromjilj bna.
-
Хил (December 02, 2016 2:41:09 pm )
Тухайн үед 24,22-той байсан хүмүүс Эрдэнэтээс орж ирээд ийм аллага хийх үү. Энэ бол зохиомол хэрэг үүсгээд хаах гэж байгаа юм. Амьд гэрчтэй, малгай орхисон хүнтэй, маш олон хүнийг оруулж мөрөө балласан, гэрчийн баримтуудыг устгасан гээд л боддоо. Гэрчгүй хүн амины хэргийг манайхан илрүүлдэг биз дээ.
-
ооооооооооооооооооо (December 02, 2016 3:21:28 pm )
ter teneg huuhen Bylganig shorondoo hataagaach de amid gerch ni arzaigaad turiin ordon dotor deeguur garaad l alhaj bdag allagin hamsaatan mun biz de BYLGAN
-
Зочин (December 02, 2016 3:54:16 pm )
Хэргийг илрүүлэхгүй байх бүх арга хэмжээг Эби авсан бүр эхнээс нь, одоо ч авсаар байна. Нүглээ даах юм болов уу даа хөөрхий хожим.
-
-
Anonymous (December 02, 2016 4:07:48 pm )
Юугаа нуудгийн шүүх хурлаа нээлттэй хийгээрэй
-
zzzz (December 02, 2016 4:21:59 pm )
Zorigiig alsan hyn yu bodoj suudag bol, hooloi ruu ni yaj hool orj baidag um boldoo, Aluurchin hyn mongold bidnii dund oldohgui, zagdaa shyyh ni 23 jil yuch hiij chaddaggui iim l ulsad amdarch baina,,,,,,avtobusnii buudal deer zogsoj baigaa irged bolgoomjtoi baihgui bol har mashintai hymyys ireed mashindaa chihej heregt gutgedeg um baina shyy,,,!!!!!
-
Anonymous (December 02, 2016 7:25:12 pm )
elbegdorjid hel naad ugee
-
-
Irgen (December 02, 2016 4:25:24 pm )
Zahialagch aluurchinguud ter aluurchin amaglanbaatar gegchtei huivaldaad gemgui2 huniig zoliosond gargah geed bndaa !!!
-
Anonymous (December 02, 2016 5:43:05 pm )
Elbegdorj tsaaziin hyyligvi bolgoson odoo ovoo uym hyraagaa biz avaachaad baih Gaza n hiichih
-
бат (December 02, 2016 6:13:57 pm )
Монголчуудаа 1990 оных шиг хоёр танхимтай парламенттай болох тэмцэлд босцгоо Тэр бол төрийн эрхийг авсан хэнийг ч давруулдаггүй дандаа сайн үйл хийлгэдэг засаглал байгаа юм
-
Anonymous (December 02, 2016 6:28:50 pm )
Зоригыг алсан хүн хэн вэ гэж Малаш бэлүү Энхтөвшөн гэсэн баах аа энэ хүн тодорхой хэлээд байгаа юм биш үү энэ хүнийг байцаах хэрэгтэй юм Элбэгээ энэ хэгийн захилагч юм биш үү
-
Anonymous (December 02, 2016 7:24:04 pm )
Элбэгдорж анх энэ таксины жолооч алсан нөхрийг өршөөсний дараа гэнэт ард түмэндээ хайртай болж цаазын ялгүй болгосон,тэр алуурчин нь одоо Элбэгдоржийн ачийг нь хариулж хийсэн хэргийг нь хааж жирийн иргэдийг татаж бна
-
Улс тор судлаач (December 02, 2016 8:54:52 pm )
Ц.Элбэгдорж нь анх Ганзоригийг Эрдэнэтийн захиралаас оорчлохоор шахаж байгаад овчтэй ч билуу юу билээ ямар нэг шалтгаанаар Эрдэнэтийн захиралаас чолооолуулж, тууний оронд, оортоо уг дуугуй уйлчлэх хунийг томилуулахаар ажиллаж ажиллаж эцэст нь УАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.энхтувшинг томилуулахаар ЗОВЛОЛД танилцуулмагц “олон нийтийн дотор Элбэгдорж оорийн хунийг Эрдэнэтийн захиралаар томилуулж, Эрдэнэтийг ашиглахаар боллоо” гэсэн хэл амнаас болгоомжилж, АМЕГ-т ажилладаг Даваасурэнтэй тохиролцоод л туунийг Эрдэнэтийн Еронхий захирал болгосон шуу дээ. Ингээд Даваасурэнгээ шахсаар Эрдэнэтийн монгоор “Ачит-ихт” гэдэг уйлдвэрийг барьж ашигласан шуу дээ. Тэгэхээр энэ уйлдвэрийн жинхэнэ эзэн нь Ц.Элбэгдорж шуу дээ. Харин энэ хулгайгаа нууцлахын тулд П.Цагааны уйлдвэр гэж харагдуулдаг л байхгуй юу. Цагааны хувьд ч гэсэн энэ том хуний номор ноологт ашиг тусаа олоод л явж байна шуу дээ. Ямар сайн даа, ядаж ямар нэг уурийн дарга ч хийж узээгуй байж, ямар нэг сонгуульд нэр дэвшсэн хунд туслаж ч узээгуй байж Еронхийлогчийн ивээлээр ХУН ТАНИХГУЙ, ОГТ МЭДЭХГУЙ газар нутаг болох Ховсгол аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж узлээ шуу дээ. Одоо ч гэсэн Еронхийлогчийн даалгавараар “АН-ын дарга болно” гээд л том дугараад явж байна шуу дээ. Ирэх жил Элбэгдоржид АН-ын даргаа хулээлгэж огчихоод гадагшаа ТОМ ДАРГА БОЛНО гэж ярьдаг гэсэн. Ер нь ингэж болдог юм уу? Миний бодолоор эд нар унэхээр ДАВАРЧ БАЙНА ШУУ. Одоо уунийг таслан зогсоое.
-
Elbegee (December 02, 2016 11:21:28 pm )
Eronhiilogch terguutei hulgaich nariin hiisen uildel ym chin odoo yaj ilrehevdee harin uls oron ard tumnee gesen setgeltei mon zorigtoi chin unench hun l garch irj buh zuil tsegtsreh baihaa ternees Turuunii boosnuud, Tord baigaa tsagt mon hujaagiin sheesnuud, bogs doloogch nar yagaad ch ileruulehgui
-
иргэн (December 03, 2016 7:35:42 am )
содномдаржаа чинь тэр үед 17 той л байсан болж таараад байгаа ш дээ гэмт хэргийн эзэн нь элбэгдорж л болж таарна даа түүний бүх үйлдэл солонгосын ерөнхийлөгчийнхээс хавьгүй илүү бузур булай шүү ард түмээн сэхээрээч
-
vxer (December 03, 2016 1:00:57 pm )
nohoin baac ,toriin boocnvvd jargaltai amdarah caihan
-
иргэн (December 03, 2016 1:23:12 pm )
Тэвчээртэй шүүхийн шийдвэрийг хүлээцгээе,Хууль хүчний байгуулага арай ч тийм гоомой зүйл хийхгүй байх.Улс төрийн аллагыг ногоочин малчин хийдэгүй гэдэг өрөөсгөл ойлголт захиалагч нь улс төрч гүйцэтгэгч нь хэн ч байж болно гудамжны бөөбөө байж ч болно,шүүхийн шийдвэрийг тэвчээртэй хүлээцгээе. Хэн нэгэн хэнээрхэлд автсан амьтан худлаа сүртэй нийтлэл бичсэн болж түүнийг даган дуурайж давхихаа больцгоое
-
Anonymous (December 03, 2016 4:31:32 pm )
С ЗОРИГИЙГ ЭЛБЭГДОРЖ Л АЛСАН ШД ЭЭ СО ГАВЪЯАТ ХЭЛЖ БАЙСАН НУУЦ БИШ МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМЭН ЗУРАГТААР СОНСОЖ ХАРСАН ҮНЭН ИЙМЭЛ БАЙНА АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ЭЛБЭГДОРЖ Л БАТҮҮЛТЭЙГЭЭ НИЙЛЖ АЛСАН ТОДОРХОЙ ЖИРИЙН АРД АЛВАЛ ДОРООЛ БАРИГДАЖ ШОРОНД ОРСОН ШД УЛС ТӨРИЙН АЛЛАГ БОЛХООР ДАРАГДАХ БИШ ИЛРҮҮЛЖ ЭЛБЭГДОРЖИЙГ ШОРОНД ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН ТӨРИЙГ Ч САМАРСАН АЛУУРЧИН ДАН ХОР НАЙРУУЛЖ ХҮНД ӨС ХОНЗОН САНАЖ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХИЙГ БОДОЖ ЯВДАГ ДАВЖАА БИЕТЭЙ НӨХӨР НҮГЭЛ ЧАМАЙГ ЗОВООХ БОЛНОО ГАЙГУЙ БУЗАР ДУРАК
-
Судлаач. (December 03, 2016 10:27:34 pm )
Монголчууд ядуурч, ХУУХЭД, ЗАЛУУЧУУД маань “амар хялбар аргаар амьдрахаар хар тамхины хэрэг хийх, биеэ унэлэх зэрэг эруугийн ноцтой гэмт хэргууд хийж, энэ уйлдэл нь газар авч, Монголын Ундэсний Аюулгуй Байдалд НОЦТОЙ ХОХИРОЛ учруулаад байхад, манай УАБЗ-ийн дарга Еронхийлогч Ц.Элбэгдорж, гишууд УИХ-ын дарга М.Энхболд, Еронхий сайд Ж.Эрдэнэбат нар маань “чих нь дуулий, нуд нь сохор” мэт чимээгуй л суугаад, харин ч Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нь “Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьд аа авсан” хэрэгт холбогдоод л байгаа биз дээ. Хуухэд залуучуулыгаа ЗОВ АМЬДРАХ АРГА УХААНААС суралцуулж чадахгуй байгаа нь манай цэвэр улс торчид, Торийн ондор албан тушаалтангуудын буруутай уйлдэлтэй холбоотой. Энд юуны омно Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдоржийн УЛГЭРГУЙ, ХУМУУЖИЛГУЙ БАЙДАЛ нь ШУУД нолоолж байна. Мон Ц.Элбэгдорж нь Шуух Хууль Хяналтын Байгууллагыг ДОХИО ЗАНГААГААРАА ажиллуулдаг болгохын тулд ЧАДВАРГУЙ, МЭДЛЭГГУЙ, ТУРШЛАГАГУЙ, ШААРДЛАГА ХАНГАХГУЙ хунийг ШУУГЧЭЭР томилж, НИЙГМИЙН ШУДАРГА ЕСИЙГ АЛДАГДУУЛСАН, Торийн Тэргууний хувьд оорийн биеэр УЛГЭР ДУУРАЙЛАЛ узуулэхийн оронд хамтран ажиллаж, оорийг нь ийм ондор Торийн ондорлогт хургэсэн Н.Алтанхуяг, Х.Баттулга зэрэг журмын ноходийгоо оорийнхоо “орсолдогч” гэж узээд ГАНЦААРДУУЛАХ, УЗЭЛ БОДОЛООС нь МОХООХЫН ТУЛД, ЗОХИОМЛООР ГЭМТЭН, БУРУУТАН, ХЭРЭГТЭН БОЛГОХООР хууль хучний байгууллагаар уг яриа, уйлдэл ходолгоон бухнийг нь нууцаар тагнаж, чагнуулж, ГЭМТ ХЭРГИЙН ЗОХИОЛ БИЧУУЛЖ, туугээр нь СЭЖИГТЭН болгож, хууль хучний байгууллагаар шалгуулж, нэр хундийг нь унагааж УЛС ТОРООС ЗАЙЛУУЛДЭГ, ХУЛГАЙ ХИЙХЭД нь ТУСЛАДАГГУЙ, УГЭНД ОРДОГГУЙ нохдийг “шоронд оруулж гэсгээдэг” гээд л олон янзийн зуйлээр шуугиад байгаа биз дээ. Мон Ц.Элбэгдрож бурэн эрхийнхээ хугацаанд ходоо гадааны хаа хамаагуй хумууст С.Зориг агсны хэргийг хулээлгэж ЦЭГ тавина” гээд л байгаа биз дээ. Энэ бухэн маань хуухэд, залуучуудад ямар нолоо узуулэх бил ээ. Одоо болье. Унэхээр болохгуй байгаа бол ажлаа чаддагт нь ог. ОГЦОР. !!!!!
-
mogi (December 04, 2016 10:39:50 am )
элбэгдоржийг огцоруулахгүй бол монгол улсад мш их гай тарьж бна,монголчууд аа тэмцэлд босох хэрэгтэй бна,ёстой худлаа гар бна
-
Shudraga irgen (December 04, 2016 3:49:19 pm )
Bat-Uul Burmaa 2-t hamag uchir bii shuu Nen yalanguya Bat-Uuld
-
зөв ажил (December 05, 2016 7:49:07 am )
МАШ нууц гэж хэргийг хаах гэсэн башир арга байна.Элбэгдорж өөрийн хүн ХУРЦАА тагнуулын газрын даргаар томилж энэ хэргийг хаалгах үүрэг өгсөн үү?
-
Оргил (December 05, 2016 11:31:28 am )
Элбэгдорж ерөнхийлөгч байх үедээ хоёр том асуудлыг шиййдээд явах юм байна Нэгд: Эрдэнэтийн 49 хувийг хувьчлахХоёрт: Зоригийг хэргийг шийдэх
-
Anonymous (December 05, 2016 12:54:36 pm )
Элбэгээ энэ хугцаанд муу муухай зүүль их хийлээ сайхан яриж мууг хийдэг зальжан хулгайч ШОРОНД ХИЙЖ ШАЛГАХ ЦАГ ИРНЭ
-
Anonymous (December 05, 2016 12:58:18 pm )
Ямар зорилгоор Малчин эр ногоочин бүсгүй алуурчан болчохвоо Зоригын хэрэгийн бүх мэдээлийг он дараалан үзхэд энэ хэрэг гүтгэлэг зохиомол юм шиг харагдах юм таа нар өөрөсдөө Зоригын хэрэгтйн мэдээлийг он дараалан үзээрээ
-
Anonymous (December 05, 2016 1:02:26 pm )
17той хүүхэд хүүхэдтэй эмэгтэй энэ хэргийн эзэн гэж үү мэдэхгүй дээ Элбэгээ Бат-Үүль Тэр эхнэр нь гээд байгаа хүүхэн нар л мэднэ дээ хөө Эхнэрт их учар би дээ
44 Comments