Монголын тэргүүн баячуудын жагсаалтын 13 дугаарт 536 сая ам долларын хөрөнгөөрөө жагссан, “Чоно” группын эзэн Т.Энхболдсодон гэж нөхрийг Авлигатай тэмцэх газраас баривчилж, Төв аймгийн Цагдан хорих ангид саатуулан шалгаад байгаад, сулласан байдаг. Тухайн үед түүнийг суллагдаж, БНСУ-ыг зорьсон гэх мэдээлэл байсан. Гэхдээ эх сурвалжууд түүнийг гадуур шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгч ирсэн байдаг. Т.Энхболдсодонгийн тухайд Монголын тэргүүн баячуудын жагсаалтад дээгүүр давхидаг хэрнээ түүний групп улсад төлдөг татварын хэмжээгээрээ топ-уудын тоонд багтдаггүй гэдгээрээ анхаарал татдаг. Түүнчлэн чухам ямар үндэслэлээр хуулийнхан түүнийг баривчлах болсон нь анхаарал татдаг. Т.Энхболдсодонг бусдад их хэмжээний авлига өгсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр сэжиглэн, шалгаж байгаа нь бизнесийн талбарын ноёнтнуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа явдлыг нэгээр нэмэгдүүлсний сацуу түүний бизнесийн эрх ашгийн асуудал хууль зөрчсөн, мөн улстөртэй ямар нэг хэмжээгээр холбогдсон уу гэдэг асуултыг тавихад хүргэж байсан.
Түүнчлэн бизнес нь өнгөрсөн хугацаанд ихэд цэцэглэн хөгжсөний цаана том намын том фракцийн дэм ихээр байсан гэх мэдээлэл байдаг. Гэхдээ Т.Энхболдсодонг хорьж шалгах болсон үндэслэлүүдийн нэг нь Н.Энхбаяртай хамтран босгосон “Blue sky” цамхагтай ч холбоотой гэгдэж байсан билээ. Т.Энхболдсодон нь 1992 оноос бизнесийн гараагаа эхэлсэн байдаг. Анх ноос ноолуур, арьс шир зэрэг малын гаралтай түүхий эд болон хаягдал төмөр экспортлон; хүнсний бүтээгдэхүүн, төрөл бүрийн цахилгаан бараа, комьпютер импортлож; засвар үйлчилгээ эрхлэн бизнесийн гараагаа эхлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн жуучлал, уул уурхай, зочид буудал, тээвэр зуучлал, мод боловсруулах үйлдвэр, бизнесийн зориулалт бүхий талбайн түрээс, үзэсгэлэн худалдаа, хөдөө аж ахуй, газар тариалан болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаагаа явуулж байгаа.2010 оноос группын зохион байгуулалтанд орж толгой компани буюу төв оффисийн багаар удирдуулсан 11 салбар компанийн 1000 гаруй ажиллагсадтайгаар ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.
Т.Энхболдсодонтой холбоотой анхаарал татсан мэдээллүүд бас бий. Т.Энхболдсодон нь худ болох Т.Бадамжунайгаар дамжуулан томчуудтай ойртсон гэгддэг. Тэгснээр олон ч том ажлын ард гарсны нэг нь төв талбайн урдхан талд орших сэлмэн гэх тодотголтой “Blue sky” цамхаг юм.Түүнчлэн Т.Энхболдсодонг хорьж шалгах болсон үндэслэлүүдийн нэг нь эхэнд өгүүлсэнчлэн Н.Энхбаяртай хамтран босгосон “Blue sky” цамхагтай ч холбоотой гэгдэж байв. Энэ барилгын захиалагч эзэн нь Т.Энхболдсодонг гэдэг ч, анх бол өөр нэг эрхэм сэлмэн барилгын газрын ашиглалтын эрхийг анх авсан гэдэг.
2000 онд “МПХ” компани “Blue sky” цамхагийн газрыг ямар ч шалгаруулалтгүйгээр өөрийн болгосон байдаг. Харин хоёр жилийн дараа Д.Батхуяг захиралтай “Мон Кос” компанид 2600 м.квадрат газраа шилжүүлсэн бөгөөд “Мон Кос” компани үйлчилгээний зориулалтаар 4 жилийн хугацаанд ашиглаж байгаад Т.Энхболдсодон захиралтай “Чоно” группт шилжүүлсэн байдаг. Тэр бол 2006 он юм. Харин Н.Энхбаярын мэдэлд очсон газар дээр боссон барилгын хөрөнгө оруулагч нь түүний дүү Н.Энхтуяа гэх бөгөөд 27 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээлэл бий. Хожим нь Н.Энхтуяаг АТГ, ТЕГ хамтран шалгах үед энэ барилгатай холбоотой асуудал яригдаж байсан юм. Мөн энэ барилгатай холбоотой бас нэг мэдээлэл бол Солонгосын иргэн Ким Пан Жак гэгч хөрөнгө оруулсан гэх бөгөөд залилангийн хэрэг үйлдчихээд алга болчихсон учраас түүнийг интерполоор эрэн сурвалжилсан байдаг. Бас энэ барилгын газрын зөвшөөрөл, барилгын чанарт ихээхэн асуудал байгаа талаар, багахан хэмжээний газар хөдлөлтийг тэсвэрлэж дийлэхгүй талаар яригдаж ирсэн ч Чоно групп харагдах байдал дээр эзэн суугаад өнөөдрийг хүрсэн билээ.
Т.Энхболдсодонгийн хувьд бизнес нь өнгөрсөн жилүүдэд сайн өсч дэвжжээ. “Мишээл экспо”, “Торго салон”, “Tse pub”, “Strings” шөнийн клуб, “White house” зочид буудал зэрэг олонд танигдсан олон ч газар түүний мэдлийнх. Үйл ажиллагааны чиглэлүүдийг нь танилцуулбал:Хөрөнгө оруулалт, Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, худалдаа, Мод боловсруулалт, экспорт, /хаалга, цонх хийдэг/ модон эдлэлийн үйлдвэр, Газар тариалан эрхлэлт /улаан буудай, хүнсний ногоо/, 4 одтой зочид буудал, Олон улсын үзэсгэлэнгийн танхим, Гэр ахуйн болон оффисын тавилгын худалдааны төв, Гаалийн нэг цэгийн үйлчилгээ, баталгаат түр агуулах, Оффисын талбайн түрээс, Гольф сургалтын төв, Ази, Европ хоолны ресторанууд, Ашигт малтмалын хайгуул, судалгаа, олборлолт гэхчлэн тун олон салбарт томорч чадсан байгаа юм.
Тэрчлэн бизнесийн салбарт томорч ирсэн Чоно группын эзэнд холбогдох хэрэг өдгөө чухам ямар шатандаа яваа нь анхаарал татсан асуудал юм. Энэ талаар эргэн мэдээлнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (November 28, 2016 2:39:02 pm )
DUUSSAN. HUDLAA SENSAATSI HIISEN BAINA LEE. HEREGSEHGUI BOLSON
-
Иргэн (November 28, 2016 8:23:04 pm )
Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах бодит нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.
-
Иргэн (November 28, 2016 8:23:29 pm )
Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.
-
за (November 29, 2016 8:05:30 am )
Мөнгөтэй хүн шоронд орохгүй. Авлигадаад л асуудлыг шийдэж байгаа
-
Anonymous (November 29, 2016 9:22:16 am )
mongoliin bayachuud bie bienee namnahaar aisui.
-
hmmmmmmmmmmmmmm (December 03, 2016 8:19:11 pm )
Луйварчин ш дээээээээээээээээ дар вай чих аад
6 Comments