Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсээс нийслэлд эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх үеэр нэгэн ноцтой зөрчил илрээд байна. Тодруулбал, шарх угаах, гадуур хэрэглэх заалттай шингэн буюу перкисийг өвчтөний судсаар хийж байсан ноцтой зөрчил юм. Эмнэлэгт бага эмч мэргэжилтэй П.Ц гэгч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ явуулах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр хувийн эмнэлэг ажиллуулж байжээ.Баянгол дүүргийн 3-р хороонд байрлах “Грейс” төвд үйл ажиллагаа явуулж байсан байна. Үйл ажиллагааны хувьд бариа засал, соронзон резонанс аппаратын оношлогоо хийж иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан байна. Гол нь устөрөгчийн 3 хувийн 1 мл уусмалыг хордлого тайлах, шингэн сэлбэх зориулалттай 0.9 хувийн 250 мл натрийн хлоридын уусмалтай холиод, хүний биед венийн судсаар хийж байсан нь илэрчээ. Мэргэжлийн хяналтын газраас уг эмчилгээ нь батлагдсан стандарт байхгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг сэрэмжлүүлж байгаа юм. Тэгэхээр бага эмч П.Ц нь Эрүүл мэндийн тухай хуулийг зөрчиж, хүмүүсийн бие, эрүүл мэндийг эмчлэх бус эрсдэлд оруулж байна гэж үзсэн тул улсын ахлах байцаагч акт үйлдэж, эмнэлгийн үйл ажиллагааг зогсоожээ.
Ер нь анагаах ухааны салбарт шарх цэвэрлэх бодисыг судсаар хийдэг эмчилгээ байдаггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Их эмч С.Эрдэнэсүрэн medee.mn сайтад тодруулга өгөхдөө “Устөрөгчийн хэт исэл буюу перкисийг идээт үрэвсэл, хоолойны ангина, хавтгай хэлбэрийн улаан үлхий зэргийг эмчлэхэд гадуур хэрэглэх заалттай байдаг. Мөн амны эвгүй үнэр дарах, цус тогтоох зэрэгт ам зайлж хэрэглэж болдог. Гэхдээ ам хоолойг зайлах, арчихад буцалсан усаар 10 дахин шингэлж хэрэглэдэг. Хэрвээ ингэж шингэлэхгүй бол ам салстыг түлэх, хөхлөг гипертрофи томрох гэх мэт гаж нөлөө үзүүлдэг. Харин энэ уусмалыг венийн судсаар хийснээр тухайн хүнийхээ биеийн байдлаас шалтгаалж хүнд хэлбэрийн хордлогод орох, цаашлаад амь насаа алдаж ч болзошгүй. Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ уусмалыг судсаар хийх заалт байхгүй. Анагаахын шинжлэх ухаанд ийм зүйл байж болохгүй” хэмээн хэлсэн байна.
Тэгэхээр эмнэлгийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулахын сацуу анагаах ухаанд байхгүй аргаар эмчилгээ явуулж байгаа эмнэлгээр үйлчлүүлж перкисийн уусмалыг гурван удаа хийлгэсэн иргэн Б мөн тодруулга өгчээ. Тэрбээр “Хүмүүс перкисээр эмчилдэг, их сайн гээд эмчийг яриад байсан. Тэрнээс эмч надад ийм тийм гэж ярьж байгаагүй юм байна. Би ч эмч хүнд итгээд шингэний найрлага энэ тэрийг асууж байгаагүй. Нарийн мэргэжлийн эмчид хандаж үзээгүй л байна. Гэхдээ миний бие энэ эмнэлгээр үйлчлүүлээд ямар ч байсан дээрдэж сайжирсан зүйл байхгүй. Харин ч бүр үе мөч өвдөгөөр өвдөх болсон. Гэхдээ энэ нь перкисээс болсон гэж хэлж мэдэхгүй юм. Гэхдээ анагаахын хүмүүс өөрсдөө энэ перкисийг хүний судсаар хийнэ гэж байж болохгүй гэж ярилцаж байна лээ.” хэмээн хэлсэн байна.
Хүмүүс тэр эмнэлэн болоод эмчийг перкисээр эмчилдэг сайн эмч гэхээр очсон гэж энэ хүн ярьж. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хэчнээн олон хүн перкисээр тариулж, эрүүл мэнддээ илүү хохирол үзээд явж байгаа вэ гэдэг нь анхаарал татсан асуудал юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
содном (November 28, 2016 8:39:45 pm )
аймаар юмаа.
-
Zochin (November 28, 2016 11:51:21 pm )
Huanaltiin. Aldaniihan. Ajlaa. Hiigeech.
-
Zochin (November 29, 2016 3:42:13 am )
Byangol. Dvvrgiin. Hayaltiinhan. Uyu. Hiideg. Bnaa
-
Mongol (November 29, 2016 8:48:23 am )
Mongo toloo yu hiij bna daa,tangarag orgoson emch geh baigaa,oort tarij emchilgeenii ur dung uzmeer yum bna .
-
Mongol (November 29, 2016 8:49:56 am )
Mongo toloo yu hiij bna aa tangarag oegoson emch hun baij,oort ene emchilgee hiij ur dung uzeh heregtei
-
зочин (November 29, 2016 10:44:31 am )
ёстой нөгөө үхэх ялтай хүмүүс байтал зүгээр шахуу ингээд л өнгөрөх үү. Эмнэлэгт, эмч нарт сувилагч нарт яаж итгэхийн болж байнаа. ер нь орчин үед ийм их өвчин гарч, монголчууд нийтээрээ өвчин хуучид баригдаад байгаагийн учир эмнэлэгт байгаа юм биш биз
-
zochin (November 29, 2016 10:49:51 am )
huuliin baiguullagaar shalguuldaa unemshmeergui yum baina
-
zochin (November 29, 2016 10:52:13 am )
unemshmeergui yum bicheed baihaar huuliin baiguullagaar shalguulj unen zubiig ni togtoodoo
-
Anonymous (November 29, 2016 10:53:32 am )
Бэлдмэлийн нэр нь “Перекись водорода” гэж байдаг, сурвалжлагч үүнийг буруу биччихжээ хөөрхий зайлуул… Засаарай.
-
Irgen (November 29, 2016 10:55:43 am )
Бэлдмэлийг оросоор уг нь “Перекись водорода” гэдэг, танай сайт үүний нэрийг буруу биччихаж, засаарай даа!
-
зочин (November 29, 2016 11:38:20 am )
орос-д энэ төрлийн эмчилгээ хийдэг эмч байдаг гэсэн. тэр хүн перкес сод-оор эмчилж өвчтэй хүмүүсийг эдгээж байгаа гэсэн. энгийн перкес, сод-ррх эмчилгээ хийгээд өвчтэй хүмүүсийг эдгээгээд байвал эм тариа үйлдвэрлэж өндөр үнээр зардаг нөхөд болон тэдгээр эм тариаг зөөж зардаг том жижиг нөхөд дампуурах нь дамжиггүй. тийм болохоор энэ төрлийн эмчилгээ хийж байгаа хүнийг хавчиж шахаж байгаа гэж ойлгож байна. манайд ийм эмчилгээ орж ирсэн нь сайн хэрэг. харин мэргэжлийн эмч энэ эмчилгээг хийх хэрэгтэй. эрүүл мэндийн яам нэ шинэ эмчилгээг дэмжих хэрэгтэй. эм тарианы үнэ дийлэхгүй иргэд олон байгаа шүү. ядуу ард түмэн чинь элдэв өвчинд нэрвэгдэж эмчилгээ хийлгэх мөнгөгүй, эм тариа авах мөнгөгүй ядарч байгааг анхаарч үзээрэй дээ
-
зочин (November 29, 2016 11:45:23 am )
орос-п энэ төрлийн эмчилгээ хийж байгаа. манайд нэвтэрсэн нь сайн хэрэг. харин мэргэжлийн мэдлэгтэй эмч энэ эмчилгээг зааврын дагуу хийх хэрэгтэй. Ард түмэн ядарч өвчлөл ихэссэн байгааг 1р, 3р эмнэлэгт очиход л харагдана. эмчид үзүүлэх дугаар 7-20 хоногийн дараа л олдож байна шүү дээ. ард түмэн мөнгөгүй байна. хямд аргаар эмчилгээ хийдэг эмнэлэг байвал сайн л биз дээ. перкес, сода-оор эмчилгээ хийдэг оросын эмчилгээг монголд жинхэнэ утгаар нь оруулж ирвэл сайн л биз дээ. ядуу, өвчтэй , мөнгөгүй ардууд хямд эмчилгээ хийлгээд эдгэж байвал сайн л биз дээ.
орост перкес, сода-аар эмчилдэг эмнэлэг байхад монголд байж яагаад болдоггүй юм бэ. яагаад заавал муу талаас нь хараад байнаа. Дэмжих л хэрэгтэй байна даа -
Zochin (November 29, 2016 11:56:52 am )
Naad humuusee shorond hiigeechee hyn alj bnash de
-
зочин (December 22, 2016 10:22:19 pm )
Ийм эмчилгээ байдагшдэ, орост л лав 3% перекись дуслаар ууж, судсаар хийдэг. Сайт орж үзээд дараад нь сүржин мэдээ тавиачээ
14 Comments