antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2016 15 comments

“Эрдэнэт”-ийн захирал болох гээд чадаагүй Т.Бадамжунай Дэд сайд болно гэв үү?

нийтлэсэн Admin

gdfshfgh

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдаж, үйлдвэрийн ерөнхий захирлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Бадамсүрэнг томилоод байгаа. Тэгснээр дэд сайдын марафон эхлээд байна. Тэгвэл Х.Бадамсүрэнгийн хашиж байсан дэд сайдын албанд Т.Бадамжунайг ирнэ гэх мэдээлэл байна. Уг нь “Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирлаар Т.Бадамжунай томилогдох гэж байна гэх мэдээлэл  байсан ч, ямар нэг байдлаар тохироо хийж чадаагүй нөхцөл байдал харагдаад байгаа. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн захирал болох гээд бараагүй Т.Бадамжунай дэд сайдаар суухаар хүлээн зөвшөөрөгдөөд байгаа гэх мэдээлэл байна. Ер нь бол Т.Бадамжунайгийн тухайд нөлөө ихтэй кадр гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон зүйл.

Ямартаа л охин Б.Гаваагаа  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт газрын дарга болгож, өөр бусад хүрээллийн хүмүүсээ ч албан тушаалтай болгоод байгаа Т.Бадамжунай өөрөө дэд сайдын суудал дээр ямар ч байсан сууя гэж байгаа бололтой. Эрх мэдэл, сүр хүч нь ил харагдахгүй ч, цаагуураа нөлөөлөл нь дэндүү томоор хэмжигдэх хүмүүсийн нэгийг Т.Бадамжунайг гэлцдэг. Ямартаа л Н.Энхбаярыг дагаад МАХН руу явсан Ж.Сүхбаатар хэлэхдээ  “Конторын, заалны улс төрөөс нийгмийн улс төр хүчтэй. Нам дамжсан ба хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж, доромжилж даврах вэ? Авлигачдад дайн зарлалаа гэдэг яагаад авилгын мафийн эзэд шорон орохгүй байна. Манай улсын авилгын загалмайлсан эцэг болох Т.Бадамжунай тэргүүлдэг. Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэлийн удирдлагад МАН, АН дамжсан далд сүлжээ хэрсэн. Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” хэмээн хэлж ярьж байсан удаатай. Харин Т.Бадамжунай түүний эл үгсэд хариу бариагүй ээ.Т.Бадамжунайг Ерөнхий менежер байхаас эхлэн нийслэлийн гэгдэх төрийн өмч нохойн замаар орж, газрын  наймаа гэдэг юм утгаараа цэцэглэж, бүр мафижиж, улстөрийг ч улам бохирдуулж, хамаг л муу бүхний суурийг тавьсан гэх мэдээллүүд байдаг аа. Уг нь Т.Бадамжунай нарын хэргийг шалгаж байгаа гэх мэдээлэл ганц нэг гарч байсан ч, төдийлөн өндөр авалгүй дарагдчихаад байдаг.  Бас болоогүй  Т.Бадамжунай эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ихэд шадарлаад байсан нь ганц хоёр жилийн өмнөх явдал. Уг нь Т.Бадамжунайг хуучнаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар УМБГ-т шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсан гэх мэдээлэл 2013  оны хоёрдугаар сард гарч байсан ч бас л чимээгүй болсон. Мөн түүнийг “Хадгаламж банк”-ны 14.5 тэрбумын хэрэгтэй холбогдуулан шалгах ёстой байдаг ч, замхарсан. Бас  Спорт цогцолборын барилга барихаар авсан 450 саяын авлигын хэрэгт холбоотой  гэхчлэн олон хэрэгт Т.Бадамжунайгийн нэр холбогдож ирсэн байдаг.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • ЗОЧИН (November 28, 2016 2:34:08 pm )

    ХИЙСЭН МУУ ҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХҮН ХУРДАН ҮХДЭГ БОЛ БАДАМЖУНАЙ ГЭГЧ ЭНЭ ХУЛГАЙЧ АЛЬ ЭРТ ЭНХБОЛДТОЙГОО ТОНИЛЧИХСОН БАЙХ ЁСТОЙСОН.

  • Anonymous (November 28, 2016 2:34:41 pm )

    Muu lalarig shoron hataah heregtei

  • zo (November 28, 2016 2:37:13 pm )

    Muu lalarig shoronb hataah heregtei

  • болд (November 28, 2016 6:34:10 pm )

    арай арай

  • Матар (November 28, 2016 8:20:27 pm )

    За та нар минь больж үздээ.Наад Бадамжунай чинь ганц хар толгойдоо байтугай үе удмаараа насан туршдаа идэх хоолоо хулгайлж хураасан нэгэн шүү дээ. Турж үхэх нь байтугай үхтлээ идээд барахгүй хөрөнгөтэй болсон тийм учраас энэ удаа өнж.

  • шинжээч (November 28, 2016 9:32:41 pm )

    Маш их сэтгэл сэртхийлгэсэн, бас гомдмоор бачимдмаар зүйл Хөвсгөлд, тэгэх тусмаа Далай Ээж хэмээн нэрийдэх болсон хөвсгөл далайн эрэг орчмоор болж байна. АНамын томчууд бие биенийгээ сайн ажиллаж Монгол Улсыг хөгжүүлсэн гэж шагнах нэрийдлээр Далайн эрэг орчмын бүх газрыг нэг метр ч үлдээлгүй хувьчилж хуваан кадастрын зургаар баталгаажуулсан баттай мэдээлэл байна.Яг л Гитлер Оросыг ялсныхаа дараа Хар Далайн эргүүдийг генералууддаа хуваахаар бэлдсэн шиг. Та бүхэн энэ талаар Хөвсгөл дэхь БОХТББайгуулагад хандахад хангалттай мэдээлэл өгнө шүү

  • zochin (November 28, 2016 9:45:02 pm )

    muu novshiin hulgaichiin ur udam chin zovj ukhnee

  • Anonymous (November 28, 2016 11:24:48 pm )

    muu novshiin hulgaichiin ur udam chin zovj ukhnee

  • Anonymous (November 29, 2016 8:21:50 am )

    Үүнийг бичигч АН-н сэтгүүлч гэх үү дээ танд гэж хэлэхэд энэ Бадамжунай авилгачыг АН анхнаасаа ад үзэж амны зугаа болгож байсан цаг саяхан. АН-г засаг барьж байсан 2012-2016 онд энэ асуудал нилээн өндөр авч яригдсан АН-хан ч МАН-н өмнөх ажиллаж байсан бүх хүнийг ажлаас халахын халаад шоронд хийхийн хийгээд Монголын шорон МАН-ханаар дүүрч байсан үе бас саяхан. Тэгвэл энэ их будилааны эзэн авилгачыг АН яагаад өршөөсөн бол? гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ хариулт нь 2 янз байх 1-рт Бадамжунайг шалгаад шалгаад юуч гараагүй АН-хан оноо авахын тулд худлаа хүн гүтгэж байсан байх яг одоогийн энэ бичлэг шиг. 2-рт АН-хан өөрсдөө энэ эрхэмээс авилга авсан байх энэ 2 үндэслэлийн нэг л байх

  • зочин (November 29, 2016 8:23:11 am )

    Үүнийг бичигч АН-н сэтгүүлч гэх үү дээ танд гэж хэлэхэд энэ Бадамжунай авилгачыг АН анхнаасаа ад үзэж амны зугаа болгож байсан цаг саяхан. АН-г засаг барьж байсан 2012-2016 онд энэ асуудал нилээн өндөр авч яригдсан АН-хан ч МАН-н өмнөх ажиллаж байсан бүх хүнийг ажлаас халахын халаад шоронд хийхийн хийгээд Монголын шорон МАН-ханаар дүүрч байсан үе бас саяхан. Тэгвэл энэ их будилааны эзэн авилгачыг АН яагаад өршөөсөн бол? гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ хариулт нь 2 янз байх 1-рт Бадамжунайг шалгаад шалгаад юуч гараагүй АН-хан оноо авахын тулд худлаа хүн гүтгэж байсан байх яг одоогийн энэ бичлэг шиг. 2-рт АН-хан өөрсдөө энэ эрхэмээс авилга авсан байх энэ 2 үндэслэлийн нэг л байх

  • zochin (November 29, 2016 9:45:23 am )

    ene balaid yun alban tsushaal uguh shprond hiigeechee

  • 0000 (November 29, 2016 9:46:08 am )

    энэ хүн үхээд толгойгүй нүцгэн чөтгөр болно

  • zochinzochin (November 29, 2016 9:47:24 am )

    yun alban tsushaal uguh shorond baij baih estoi nuhur shorond hii

  • ЭМЧ (November 29, 2016 5:18:34 pm )

    ИХ ИДСЭНИЙ МАРГААШ ӨНЖ.

  • eee (November 29, 2016 7:30:11 pm )

    ARAI BISHEE IH SHUNALTAI HYN UYM DAA

antalya rent a car