antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2016 4 comments

Нийслэлийн зам “Үнэгүй каток” боллоо

нийтлэсэн Admin

14788294055825255dc6639

2016.11.11 07.40 цаг

Үүрээр орсон багахан цас нийслэлийн замуудыг “үнэгүй каток” болгож иргэдийн багагүй бухимдуулаад байна. Үүнийг дагаад машинууд хоорондоо мөргөлдөж шүргэлцэх тохиолдол ихээр гарч байна. Мөн халтиргаа гулгаанаас үүссэн осол аваараас үүдсэн замын түгжрэл жолооч нарыг бухимдуулж улмаар осол, аваар гарах эрсдлийг нэмэгдүүлж байна.

Энэ талаар цахим ертөнцөд “Энэ зам арай биш ээ, яагаад давс бодис цацахгүй байна вэ, хотын захын замууд үнэгүй коток болжээ, хаа сайгүй мөргөлдсөн машин халтирч унасан хүн, осол гараад зам түгжирчихсэн ажлаасаа хоцорлоо” гэх мэт постууд ар араасаа хөвөрсөөр.

Нэгэн иргэний хүсэлтийн дагуу бид давс бодис цацаж байгаа эсэхийг албаны хүнээс тодруулахад, “Өглөө 08.30-аас эхлээд 10 машин давс бодис цацахаар гарсан. Одоогоор нийт 280 тонн давс бодисын нөөцтэй байгаа. Удахгүй нэмж бодис нийлүүлнэ гэсэн. Тиймээс давс бодисын нөөц хангалттай байгаа гэж ойлгож болно” гэсэн юм.

Уг нь бол өвөл боллоо л бол цас орж, халтиргаа үүсдэг нь тодорхой. Тиймээс урьтаж бэлтгэлээ базаачихаад, яаж цасгүй өвөлжих боломжийг судалсан байх учиртай. Гэхдээ нийслэлийн Хот тохижилтынхон багагүй, хөдөлмөр гаргаж цас хайлуулах бодис, давс цацаж аргалдаг. Үүнийг үгүйсгэхгүй.

Гэвч нийслэл хот тэр чигээрээ мөсөн гулгуурын талбай болчихсон байхад 10-хан машин гаргаж давч, бодис цацаад дорвитой үр дүнд хүрч чадах нь юу л бол.

Одоогоор ес эхлээгүй байна. Цаг агаар хүйтрэх тусам халтиргаа улам ихэснэ. Дээрээс нь энэ жил олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас унаж, хүйтний эрч чангарахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулаад буй.

Уг нь албаныхан давс, бодис нь хангалттай л гэсэн. Гэхдээ давс бодис цацдаг машинууд нь цас орж эхлэхэд л ажилдаа гарч байх ёстой. Гэтэл аль хэдийнэ цас ороод мөс болсон хойно нь цэвэрлэгээнд гардаг гэх юм.

Энэ байдлаараа ажиллавал халтиргаа, гулгаагүй амар тайван өвөлжих нь юу л бол …

Дашрамд сонирхуулахад, Халтиргаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн тоормозны зам 3-4 дахин ихсэж мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг байна.

Жишээлбэл: 50 км/ц хурдтай явж байсан автомашины тоормозны зам тээш хуурай асфалтан замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр мөстсөн бол 120 метр болж тус тус өсдөг бөгөөд жолоочийн өлмий тоормозны дөрөөн дээр гишгэсэнээс хойш 120 метр зам туулаад зогсоно гэсэн үг юм.

Замын халтиргаатай хэсэгт огцом тоормозлох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болдог бөгөөд автомашин шарвах үйлдлийг жолооны хүрдээр залруулдаг байна. Тиймээс замын цагдаагий газраас халтиргаа гулгаатай үед шарвах үед сандрах хэрэггүй жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлэх ёстой юм байна.

Хамгийн гол нь шарвалтыг засахад тоормоз хэрэг болохгүй гэдгийг анхаар. Халтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Тийм учраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд зайлшгүй өвлийн дугуй солих шаардлагатай гэдгийг жолооч нарт анхааруулаад байгаа юм.

1478829500582525bcf3cb2

1478829408582525608c9ad

Эх сурвалж: Zaluu.com

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • СХД иргэн (November 11, 2016 1:12:43 pm )

    нисэх сонсголонгийн замд давс цацаарай

  • Gaihav (November 11, 2016 2:02:51 pm )

    ялангуяа Ардаас Төрийн өмчийн байр ордог явган хүний уруудсан зам. Шууд гулгуур. Тэнд хальтрихад ямарч байгууллага хариуцахгүй, тухайн үеийн нийтийн эзэмшлийн зам тавьсан компани нь тийм аюултай хавтан тавьсан.

  • ИРГЭН (November 11, 2016 4:21:00 pm )

    даварсан гөлөгнүүд өвлийн дугуй тавь

  • german (November 11, 2016 5:55:36 pm )

    Unegui katok gedeg n gulgaad bai gesen uguu mashinaar bish teshuureer ayvah n zohimjtoi bh daa

antalya rent a car