С.Эрдэнийг сайд байх үед талийгаачдын нэрээр тэтгэвэр шилжүүлж луйвар хийсэн нийгмийн даатгалынхны хэрэг хэрэгсэхгүй болсон талаар манай сайт мэдээлсэн билээ. Уг нь бол энэ асуудал тэгж дарагдах учиргүй гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа. Тэрчлэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө бага байгаа. Тиймээс тус санд нэгдсэн том шалгалт хийхээр болсноо дуулгасан нь, үүцлэж нуусан хууль бус асуудлууд илрэх болов уу гэсэн хүлээлтийг дагуулаад байгаа.
Тиймээс Нийгмийн даатгалынхан хүний санаанд оромгүй байдлаар хууль зөрчиж, нэгэнтээ энэ хорвоогоос явсан талийгаачдыг амар тайван байлгахгүй байгаа нь ёс зүйн хувьд ч дэндүү муухай хэрэг тул тэрхүү хэргийн мэдээллийг сануулах үүднээс хүргэж байна.
С.Эрдэнэ гишүүнийг уг салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынханд иргэд талийгаач болсон ахмад настныхаа бичиг баримтыг хүргүүлдэг ч талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж, хэрэгсэхгүй болоод байгаа юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман хэвлэлийнхэнд хэлэхдээ “ Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэж ярьсан байдаг.
Тэгэхээр мөнгө идэж уусан нөхдүүд хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй ажлаа хийгээд явж байна гэсэн үг. Энэ бол дэндүү харамсалтай мэдээ юм. Талийгаачдыг амь мэт болгож, нэр дээр нь тэтгэврийг нь авч луйвар хийдэг байсан хүмүүс цаашид ч нийгмийн даатгалын салбарт гэм зэмгүй мэт ажиллаад явж байх уу. Талийгаачдын зүгээр явуулахгүй байгаа хүмүүс дахиад өөр ямарч хэрэг үйлдэж мэдэх ёсзүйн тураалтай нөхдүүд л гэж ойлгогдож байна.
Сануулахад, Polit.mn сайтад С.Эрдэнэтэй холбоотой мэдээллийг нийтэлснээс харахад нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшигчидтай холбоотой хэрэгт С.Эрдэнийг шалгаж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан удаатай ч, сүүлдээ уг асуудлаар юм дуугарахаа больсон гэх.Хамгийн харамсалтай зүйл бол хэдийнэ энэ орчлонгийн хүн биш болсон эцэг эх, эмээ өвөөгийнх нь нэрээр тэтгэвэр шилжүүлснийг нь хэчнээн Монгол хүн мэдээгүй өнгөрсөн бол доо. Өглөө босохдоо, орой унтахдаа төрдөө залбирч, төрөө дээдэлдэг Монголчуудаа өөд болсон хойно нь, ясыг нь амраахгүй зовоодог төр байна гэдэг, дэндүү харамсалтай хэрэг биш гэж үү?
Нийгмийн даатгалын салбарт нуугдаж байгаа тун ноцтой асуудлыг дэлгэсэн “Нас барагсдыг амьдруулах “шидтэн”-үүд нийгмийн даатгалд одоо ч байна” нэртэй материал “Өнөөдөр” сонинд өнгөрсөн оны аравдугаар сард нийтлэгдэж байсан билээ. Тэнд өгүүлснээр бол Нийгмийн даатгалын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байдаг юм. Уг нь нас барсны хоёр дахь сараас нь тэтгэврийн санхүүжилт зогсох ёстой. Гэтэл манай зарим албан тушаалтан хууль зөрчин, 45.9 тэрбум төгрөгийн тэтгэврийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдон шалгуулж байгаа. “ хэмээн ярьсан байдаг. Тэрчлэн 2006 оноос хойшхи судалгаагаар улсын хэмжээнд 14 мянга гаруй хүнд нас барсны дараа сарын тэтгэвэр олгосон бөгөөд зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн талаар, за мөн тэтгэврийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас, зээл авчихаад байгаа гэх асуудлыг, зээлийн эргэн төлөлт нь нийгмийн даатгалын сангаас төлөгдөөд байгаа талаар, нас барсан хүн өдгөө амьд мэт тэтгэврээ аваад зогсохгүй, түүнийгээ барьцаалан зээл авч, төлөөд явж байж болох уу гэхчлэн асуудлуудыг тус нийтлэлд хөндсөн байдаг.
Харин С.Эрдэнэ сайдын хувиар сонгуулийн өмнхөхөн НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр нартай хамт мэдээлэл хийх үеэрээ энэ асуудлаар дуугарсан. Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол Нийгмийн даатгалынхан хуулиа зөрчин тэр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн нь хоёр шалтгаантай болохыг холбогдох шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалтын үр дүнд холбогдох байгууллагууд тогтоосон гэнэ. Тухайлбал, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан нь нэгдүгээр шалтгаан гэнэ. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан гэлээ. Харин хоёрдугаар шалтгаан нь нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсантай холбоотой гэж хэлэв. Нас барсан гэх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авч байсан, энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө банкны данс руу шилжчихсэн байдаг. Ингээд нас барсан гэдгийг нь мэдээд данснаас нь мөнгөө эргүүлж татах үйлдэл хийсэн гэх зүйлийг тэр хэлж байгаа юм. Тэгэхээр албаны хүний эл тайлбар бас л эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг энд тодотгоё. За мөн дээрх нийтлэлд өгүүлсэн анхаарал татсан бас нэг асуудал бол гадаадын харьяат болсон хүмүүст тэтгэвэр, халамжийн мөнгө олгосон үйлдэл байгаа аж.Монгол Улсын харьяатаас гарч буцаж харьяатын эрхээ сэргээлгээгүй 2000 орчим иргэнд бас л 1.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгосон байдаг. Хууль хяналтын байгууллагаас тогтоосноор 10 мянга орчим иргэнд нас барсны дараа нь тэтгэвэр олгож, Нийгмийн даатгалын сангийн найман тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх асуудал байсан. За харин НДЕГ-ын дарга Д.Мэндбаярын хэлж байгаагаар бол “150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.” гэж байгаа юм. За мөн түүний хэлснээс ойлгоход тэдэнд алдах эрх бол байгаа юм байна. Учир нь тэрбээр, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог.” хэмээн хэлж суусан.
Ямартай ч тус газраас мэдэгдэж байгаагаар холбогдох байгууллагуудаас хийсэн шалгалтын мэдээллүүд тодорхой зөрүүнүүдтэй байдаг. Түүнчлэн хэрэг үйлдсэн нөхдүүдтэй хариуцлага ярихгүй болж, хэрэгсэхгүй болгоод байсан бол салбарын сайд Н.Номтойбаяр нийгмийн даатгалын санд шалгалт оруулахаа мэдэгдлээ. Сайтар нуусан асуудлууд нь илрэх болов уу гэсэн хүлээлт байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (November 11, 2016 11:07:03 am )
Талийгчийн нэрээр тэтгэвэр авсан,банкнаас зээл авсан нийгмийн даатгалын ажилтанууд үүнийг хийсэн харин үнэн.Буцааж төлөх хариуцлага хүлээлгэх эсэхийг Тэнгэр бурхан төр засаг гуай нар мэдэх хэрэг.
-
boldoo (November 11, 2016 12:39:58 pm )
Nobyoibayar said aa shalgalt oruulj shalgah mash zuv sain shalgaarai ih yum garna shuu chamd itgej naidaj bgaa naad erdene chin uneheer aimaar idsen bgaa shuu chamd amjilt husiye
-
үнэн (November 11, 2016 1:21:18 pm )
харагдаарай.. Өшөө олон үхэгсэд тэтгэвэр авах биз.
-
Anonymous (November 11, 2016 2:14:39 pm )
МАНыхан сайн шалга Удахгүй та нарыг төрийн бүх шатнаас зайлуулна
-
Anonymous (November 11, 2016 2:16:50 pm )
Даатгалын ажилтнууд нас барсан хүнийг мэдэх аргыг найдвартай болгох хэрэгтэй Тэхгүй бол энэ үйлдэл зогсохгүй
-
АН-дорж (November 11, 2016 2:49:18 pm )
АН-ын нэрийг гутаасан С.Эрдэнэ ЭНД ТЭНД асар олон орд харш тахир дутуу хүүхдийн нэрээр хүртэл газар мөнгө авч барьсан байдаг Эхнэрээ болон цэрэг алсан хэрэгт ял авч удалгүй суллагдаж байсан этгээд Том хахууль өгдөг гэсэн 20сая бол халаасанд нь явдаг мөнгө. Тэр өндөр цалин авсан шүүх прокурор шудрага байж чадахгүй л байна шүүдээ
-
самуурул (November 12, 2016 1:46:04 am )
2 хүн алсан хүн төрийн сайд их хурлын гишүүн бас нөгөө нь ерөнхийлөгч гээд л явж байх юмаа
-
-
Пүрэвсүрэн (November 11, 2016 2:58:37 pm )
тэр 6 тэрбумаар 6 сургууль барихсан ЭРДЭНЭЭ гишүүн ухаантай хүн ард түмнээ бодох байгаа болохгүй бол амралт нэрээр бидний тэтгэвэр халамжаас идсэн мөнгөөрөө төлөөд өгөх байгаа ард түмэндээ хайртай хүн
-
irgen (November 11, 2016 3:18:44 pm )
Ene tamgani hairtsag bish bna
-
зочин (November 11, 2016 5:30:58 pm )
ГАХАЙ ЭРДЭНИЙГ САЙН ШАЛГА ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ГАХАЙ ВЭ? НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН НЭРЭЭР ИДСЭН МӨНГӨ НЬ ЯАЖ ХООЛ БОЛЖ ХООЛОЙГООР НЬ ОРДОГ БАЙНАА АЙМААР ЮМ МОНГОЛ ХҮНИЙ ОЙ ТОО САНААНД ОРОХГҮЙ Л ЮМ БАЙНА
-
Zochin (November 11, 2016 6:12:27 pm )
Gahai Erdene muu hyn shyy.
-
zochin (November 11, 2016 6:56:30 pm )
Sonin umaa mongold huuli sahiulah baiguullga ajillaj baina uu ygyui yu????
-
Зочин (November 11, 2016 7:05:22 pm )
Ийм хэрэг хиж байгаа хүн өөдлөх үү?
-
Anonymous (November 11, 2016 9:08:27 pm )
Одоо ард бидэнд хайр зарлаад сүид бга.ман намийг миалах шиг болж саад хийж бга ш дээ
-
Irgen (November 11, 2016 10:18:50 pm )
Nuguu huuli huichirdgui gedeg yu bolvoo!! huuliihand S.erdene avilgal sain zutgajee
-
зочин (November 11, 2016 10:54:10 pm )
S.Erdene ger buleeree xagartlaa idsen yum bish uu…
-
зочин (November 12, 2016 10:37:37 am )
энэ болгон Эрдэнэ гэдэг энэ гахайтай холбоотой шүү
-
арлаа (November 12, 2016 10:38:53 am )
энэ болгон Эрдэнэ гэдэг энэ гахайтай холбоотой шүү
-
Зочин (November 12, 2016 11:18:52 am )
Номтойбаяр хүүхэд байж хүний бөгс ухаж яах нь вэ дэ. Чи өшөө олон жил наслана нэр нүүрээ бод. Нэр хугархаар яс хугар гэж байдаг юм. Эр хүний жудагтай бай л даа. Залуу хүн намынхаа заваан үйлдлийг битгий даган баяс.
-
Зочин (November 12, 2016 11:20:12 am )
Шалгах тусам Эрдэнийн нэр цэвэршиж Номтойбаярын нэр нохойбаяр болно.
-
Unen (November 12, 2016 2:38:46 pm )
Erdene gedeg erguu teneg shunliin deb hanaj tsadadgui gahai hudlaa hutsna tur tumend baiguulsan gabya baihgui turuus turiibchee duurgesen tumnii shibshig Erdniig umuurch baigaa humuus bol Erdene gedeg hunii tejeeber nohoinuud buunii nohoi gej ch bolno ene hun bol jinhene abilagach mongoliin ard tumniig huuran mehlegch turgen zailuulmaar l baina
-
-
Anonymous (November 12, 2016 12:38:02 pm )
Монгол ёс заншилд байж боломгүй энэ заваан хэргийг учрыг нь олж хариуцлага тооцооч ээ? Номтойбаяр сайд үүнийг хийчвэл ч бөөн оноо авна даа..
-
lol (November 12, 2016 1:23:42 pm )
yeah it is true
-
Зочин (November 12, 2016 4:27:24 pm )
Шалгалтаар өчнөөн олон тэрбум төгрөгийн зөрчил илрэх нь ойлгомжой гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гээд л С.Эрдэнэ түүний хань хамсаатангуудыг өршөөчих байхдаа.Бурхан болоочдынхоо мөнгийг идүүлсэн бид нар харж л байя. Хууль ямар мөнгөтэй хүнд үйлчлэх бишдээ.Эрдэнэ ч үйл лайгаа энэ насандаа болон хойд төрөлдөө хамгийн муу муухайнаар эдлэж зовно доо.Бушуухан л офшордох мөнгөнөөсөө буцаагаад төлчих.Ард түмэнд буян болно.Номтойбаяраа битгий хуйвалдаараа харж л байя
-
МОНГОЛ (November 13, 2016 2:03:17 pm )
МОНГОЛД ХУЛГАЙЧ НАР УЛСТӨРЧИД БОЛЖ МОНГОЛЧУУД БИДНИЙ БҮХ ОЛОЛТЫГ ХУЛГАЙЛЖ БАЙДАГ ЦӨВҮҮН ЦАГ ҮЕ ИРЖ ХАМГИЙН ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД АМЬДАРЦГААЖ БАЙНА ДАА ЯАЖ ХУЛГАЙЧ НАРЫГ БАЙРАНД НЬ ТАВИНА ДАА
-
Anonymous (November 13, 2016 4:29:16 pm )
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛМООР БНА ЭНЭ ТӨРИЙГ ГУТААГААД БАЙГАА НӨХДӨӨС САЛМААР БНАШҮҮ
-
SHAR TOHOI (November 13, 2016 5:35:31 pm )
Delhiid baihgyi luivar Mongoliin toriin ajilchidaas garah uym daa .Ijij yhemeer heleh muu yg oldohgyi uym aa .S.Erdene mediin lalaruudiig tsaatsalaajee .
-
Иргэн (November 13, 2016 8:31:10 pm )
Одоо та нар АН,н ажлыг шалгаж болно 4жилийн дараа та нар өөрсдөө нэр цэвэр байж чадах уу, Номтойбаярын бууны нохой Дорнодын Саранг бас шалгах хэрэгтэй шүү
-
зочин (November 14, 2016 9:30:26 am )
Маш зөв их юм гарна даа.
-
Shudraga irgen (November 16, 2016 8:46:30 am )
Nomtoibayaraa novshiin Erdeneegees bitgii ai MAN-iin shudraga gedgiig boditoigoor haruul Erdeneegiin hiisen luivar nudendeer il b.na shuudee
-
cаnjaa (November 17, 2016 8:22:54 pm )
Битгии тэнэг юм ярь юу гэж Эрдэнэ авдаг юм
31 Comments