antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2016 2 comments

Ким Чен Ун-ы ээлжит заналхийлэл

нийтлэсэн Admin

1etb2tijo86fkvg69hcmvh7pkuХойд Солонгосын цэрэг арми байнгын өндөр бэлтгэлтэй дэлхийн хамгийн шилдэг армийн нэг. Ийм армитай хүч тулгарах нь АНУ-ын хувьд 1990-ээд оны эхээр Персийн буланд хийсэн цэргийн ажиллагаатай, тэр бүү хэл энэ тулгаралт даамжирвал өнгөрсөн зууны дэлхийн 1, 2-р дайнд нүүрлэсэнтэй эн зэрэгцэх хэмжээний томоохон дайн болж түүхэнд үлдэх магадлалтай хэмээн судлаачид таамагладаг. Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “АНУ-ыг устгах чадвартай цөмийн зэвсгийг Пхеньян гаргаж авсан тул тун удахгүй бид АНУ-г бөмбөгдөх болно” хэмээн ээлжит заналхийлсэн мэдэгдлээ хийлээ.

 Тус улс 2000 км-ийн цаадах байг устгаж чадах цөмийн зэвсэгтэй болсоноос гадна Пхеньян тун удахгүй дахин цөмийн зэвсэг туршиж, сүр хүчээ олон улсад гайхуулахаар төлөвлөж буйг Ким Чен Ун онцолсныг “www.dailymail.co.uk” мэдээллээ. АНУ-ыг Ким Чен Ун удаа дараа заналхийлсэн бөгөөд өнгөрсөн сарын 20-ны өдөр Цагаан ордны тэргүүн Барак Обама Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо дахин зургаан сараар сунгасан билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 02, 2016 2:05:58 pm )

    mujik bnaa

  • Чука (November 03, 2016 8:01:23 am )

    Ээ бурхан минь. Хэзээ ч тийм зүйл битгий болоосой.

antalya rent a car