antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 Comments are off

DJ Өөжий давж заалдана

нийтлэсэн Admin

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг  завдсан гэх хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхээс 12 жилийн хорих ял сонссон DJ Өөжий буюу О.Ганболд нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхээс мансууруулах сэтгэцэд нөлөөлөх канабисийн төрлийн бодис Замын-Үүдийн боомтоор оруулж ирэхийг завдсан, тус хэргийг давтан үйлдсэн гэх үндэслэлээр 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангил ял эдлэхээр болсон. Энэхүү шийдвэрийг DJ Өөжий болон түүний ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэрбээр анхан шатны шүүх хуралд  “Намайг санаатай, зохион байгуулалттайгаар хэрэгт унагасан. Би хорих ял эдэлж гарч ирснээсээ хойш нэг ч удаа мансууруулах бодис хэрэглээгүй” хэмээн мэдүүлж байв. DJ Өөжий өмнө нь буюу 2005 онд мансууруулах бодис хилээр оруулж ирэхийг завдсан, хэрэглэсэн гэх хэргээр ял эдэлж байгаад өршөөлийн хуульд хамрагдан суллагдаад байхдаа дахин дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.

С.Отгон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car