antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 Comments are off

Тоглоомын донтон

нийтлэсэн Admin

Саяхан интернэт тоглоомын газарт нэгэн залуу нутгийнхаа андыг буудаж хороогоод өөрийгөө егүүтгэсэн. Энэ талаар хэвлэл мэдээллээр нэгэнт мэдээлсэн. Ямар нэгэн өш хонзон байгаагүй хэрнээ чухам яагаад ийм аймшигт хэрэг үйлдсэн бол гэдэг нь анхаарал татаад өнгөрсөн. Гэтэл хүн алж, өөрийгөө егүүтгэсэн залуу тоглоомын донтон байжээ.

Тэрээр facebook хаягтаа амиа хорлосон элдэв тохиолдлуудын орчуулгыг тавьж, буутай болохыг хүсдэг тухайгаа, амиа хорлох үед нь ямар мэдрэмж төрөх тухай, ертөнц тэр чигтээ харанхуй байхыг хүсдэг тухай аймшигт хүслүүдээ бичсэн байжээ. Өдөр шөнөгүй интернэт тоглоом тоглохдоо тэр ийм хүсэлтэй болж хувирсан байна. Үүнийгээ ч амьдрал дээр бодитой болгож гэм зэмгүй нэгэн андаа буудан өөрийгөө дараа нь хороосон биз. Нэг үгээр хэлбэл шинэ цагийн өвчин болох тоглоомын донтон байж. Хүүхдийн хориход очсон хүүхдүүдийн ихэнх нь мөн л тоглоомонд донтогсод. РС тоглох гэж тэдгээр хүүхдүүд хулгай дээрэм хийж гэмт хэрэг үйлдсэн байдаг. Сүүлийн үед тоглоомонд донтох өвчтэй хүүхдүүдээ дагуулсан эцэг, эхчүүд эмнэлэгт хандах нь ихэсчээ.

Технологийн хурд хүн төрөлхтөнд ашиг тусаа өгч байгаа ч түүнийг дагаад саар зүйлүүд мөн л нэмэгдэж буй нь дээрх жишээнээс харагдаж байна. Биднийг хүүхэд байхад телевизтэй айл ховорхон. Компьютер бол сураг ч үгүй байсан. Тиймээс ном их уншдаг байлаа. Олон ном уншсан хүүхдүүдэд “Номын сайн нөхөр” гэсэн үнэмлэх хүртэл өгдөг байв. Энэ нь бидэнд сайн хүмүүжил өгч байжээ. Эцэг, эхчүүд минь хүүхдээ тоглоомын донтон биш номонд дуртай болгоё.

Ц.МӨНГӨНДАЛАЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car