antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 Comments are off

Хундага тулгаж, хууль зөрчсөн мөрийтэй тоглоомчид

нийтлэсэн Admin

Их хотын баасан гаригийн үдэш хэрхэн өнгөрдгийг уншигчдад тольдон хүргэхээр манай сонин нэгэн шинэ булан нээсэн билээ. Энэ удаагийн “Хотын гудамжинд шөнө болдоггүй” булангаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтарч бэлтгэлээ. Шөнийн хот үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн.

Гэхдээ биеэ үнэлэгчид болоод архичид энэ бүгдийн сүр жавхланг дарах нь гунигтай.Баасан гаригийн шөнө олон зөрчил гарсан. Бүртгэгдсэн хэрэг болгоны хойноос гүйж цагаа үрэхийг хүссэнгүй.

Гагцхүү биеэ үнэлэгч хэр олон байгаа хийгээд мөрийтэй тоглоомчид илрэхийг хүлээж суулаа. Мөн архи борлуулах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдэд цагдаагийнхантай хамт хяналт тавьж үзлээ.

20 минут болоод л хашгирч, гуугачсан биеэ үнэлэгчдийг Цагдаагийн хэлтэст авчрах аж. Дуугүй
зогсох нэгэн байхад дураараа авирлан орилох хэсэг ч байх юм. Биеэ үнэлэгчид “Яадаг юм, эрчүүд нь архи ууж, авгай хүүхэн эргүүлж байна шүү дээ.

Би хүүхдүүдээ өсгөх гэж биеэ үнэлсэн”, “Эгчийгээ явуулчих. Мэдрэл муутай болохоороо яриаг чинь ойлгохгүй байна”, “Хөөш, би бие засмаар байна”, “Хүүхдээ цоожлоод гарсан, тэд минь уйлж байгаа” гэж омогдох хийгээд гуйх нь энгийн үзэгдэл. Лав 30 орчим биеэ үнэлэгч тэнд байсан. Залуу сайхан нэгэн ч байх юм. Бүр яана даа гэмээр халтар охид ч харагдсан. Нас тогтсон эгч нар ч цөөнгүй.

Тэдний зарим нь зажилж буй бохио хэнэг ч үгүй гараараа татан сунгаад эргүүлж амандаа хийгээд санаа зовсон шинжгүй зогсож байлаа. Цагдаагийнхан тэднийг цагдаж хориод ч нэмэргүй. үдэш болгон цуглуулж биеийг нь үнэлүүлэхгүй гэж зүгээр л хорьж байхаар сайн сайхан амьдралын тухай хичээл заагаасай.

Тэр олон хүн дундаас нэг хүн ч атугай амьдрал ямар сайхан болохыг ухамсарлаад биеэ үнэлэхээс. сайн, дураараа татгалзах ч юм билүү. Цагдаагийн ахлах дэслэгч биеэ үнэлэгчдийг бүртгэх зуураа тэдэнд гэртээ харьж унтахыг зөвлөх аж.

Биеэ үнэлэгчдийн дөрөв тав нь траншей буюу дулааны худгийнх. Тэдний араас хар саравчтай малгайтай, хир тортог болсон хүрэмтэй нэг залуу ирэв. Хөөрхий, тэр хэддээ л “атаман” юм. “Зугтаахгүй яасан юм” гэж ирээд л тэрүүхэндээ сэм загнах аж.

Энэ бол Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн үүдний хүлээлгийн танхимд болсон явдал. Биеэ үнэлэгчдийг хоёр, хоёроор нь дуудан нэг өрөөнд оруулж “загнах” аж.

Энэ үед нэг эмэгтэйн хэтэвчнээс гэр бүлийн зураг уналаа. Нөхөртэйгээ эсвэл найз залуутайгаа авахуулсан болов уу гэмээр тэр зургийг тонгойн авч их л нандигнан буцааж далд хийж энгэртээ наана билээ. Түүний хэтэвчинд багагүй мөнгө байгаа харагдсан. Магадгүй биеэ үнэлж олсон мөнгө нь байх.

Биеэ үнэлж мөнгө олох нь хэтэвчиндээ нандигнан хадгалсан зургийн эзнээс илүү чухал байсан уу гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч нандигнах зүйлтэй тэр эмэгтэйд амьдралын утга учрын талаар хичээл заалгахсан гэж бодсон шүү. Биеэ үнэлэхийг таслан зогсоох нь ганц цагдаагийнхний ажил биш.

Тиймээс эмэгтэйчүүдийн төлөө, ариун гэр бүлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг гэх хувийн хэвшлийн олон байгууллага өдөр бур биш юм аа гэхэд долоо хоногт нэг удаа ирж биеэ үнэлэхийн хор хөнөөл, эрүүл мэндээрээ хохирох, удмын санд нөлөөлөх сөрөг үр дагаварын талаар мэдээлэл өгч байвал зүгээр сэн.

Нийслэлдтусгай зөвшөөрөлгүйгээр архи худалдаалах нь хэрээс хэтэрсэн юм билээ. Бид цагдаагийнхантай эргүүлд гарсан шөнө 425 шил архи, 120 шар айраг хураасан.

НИТХ-ын 123 тоот тогтоол гарсны дагуу шөнийн цэнгээний газрууд 00.00-06.00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Гэхдээ иргэд 23.45
цагаас өмнө архи согтууруулах ундааг авчихдаг гэнэ. үүнийг хэзээ ууж дуусгах нь хэрэглэгчийн эрх юм байх.

Ингээд л агсам тавьж, хэрэг зөрчил өдүүлж эхэлдэг. Мөн энэ үеэр тусгай зөвшөөрлөө үзүүлэхийг шаардахад “Уянга” кафены эзэн эмэгтэй агсарч гарлаа. Бүр ажлаа хийж байгаа цагдаагийн албан хаагч уруу шилтэй шар айраг аваад шидчихсэн шүү.

Түүнийхээр бол архи зарж ашиг олж л байвал хууль дүрэм зөрчигдөж байгаа нь асуудал биш аж. Уг нь “Олны нүдэнд харагдахуйц газарт тусгай зөвшөөрлийг байрлуулна” гэх өгүүлбэр тусгай зөвшөөрөл дээр байдаг.

Харамсалтай нь, аж ахуйн нэгжүүд үүнийг мөрддөггүй. Зарим нэгнийх нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад “Эзэнд байгаа” гэж хэлээд тас гүрийдэг юм билээ. Энэ мэтчилэн хууль сахиулах явцад гарах саад бэрхшээл жижиг гэлтгүй олон аж.

Манай сурвалжлах хэсгийг зөрчлийн дуудлагад авч явсан цагдаагийн хошууч Б.Батцэнгэл “Мөрийтэй тоглоом гэдэг чинь өдөр бүр илэрдэг хэрэг биш. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн энэ сарын 5-наас “Эрчимжүүлэлт-Хяналт” нэгдсэн шалгалтыг хийж эхэлсэн.

Тиймээс бид илүү цагаар ажиллаж хэрэг зөрчлийг илрүүлж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдапд илүү их хяналт тавиад эхлэхээр хэрэг хумигдаж далд хэлбэрт ордог.

Зарим газар нь бүр ажиллахаа болиод эргүүл хяналт, шалгалт багасахыг хүлээдэг” гэв. Баасан гаригийн орой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиг үүрэг бүхий долоон хэсэг эргүүл ажилласан. Нэг эргүүлийн баг таван ажилтантай. Эдгээрийн хоёр нь энгийн хувцастайгаар ажилласан.

“Агсам тавилаа” хэмээн хадам аавыгаа эрүүлжүүлэхэд тушаах бэрээс эхлээд архи дарстай холбоотой зөрчил их аж. Ингэсээр 23.30 цаг боллоо. Бидний илрүүлэхийг хүссэн мөрийтэй тоглоомын сураг гарсангүй. Дуудлага хүлээх зуур хошууч Б.Батцэнгэлтэй яриа өдөж мөрийтэй тоглоомын тухай асуулаа.

-Танай цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом тоглох явдал хэр гардаг вэ?
-Ер нь гарна шүү. Өчигдөр гэхэд манай байцаагч мөрийтэй тоглогчдыг үйлдэл дээр нь орж хэргийг илрүүлсэн.

-Ямар хэрэг байсан юм бэ?
-”Эрчимжүүлэлт-Хяналт” нэгдсэн шалгалтын хүрээнд нэг биш хэд хэдэн хэрэг илрүүлсэн. Сүхбаатар дүүргийн Iү хороонд мөрийтэй тоглож байсан иргэдийг үйлдэл дээр таслан зогсоолоо.

Iү хорооны 68 дугаар байрны 17 тоотод зургаан хүн мөрийтэй тоглож байсан. Цагдаагийнхан очиход байрны эзэн Б гарч зугтаахыг оролдсон. Гэвч бид саатуулж мэдүүлэг тайлбар авсан. Мөн ү хорооны 21 дүгээр байрны 40 тоотод мөрийтэй тоглож байсныг манай хэсгийн байцаагч илрүүлсэн. Хэргийн газраас 247 ширхэг хясаа, гурван хөзөр хураасан. Эдгээр хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Ийн ярих зуур нэгэн дуудлага ирэв. Дуудлагад явахаар дэвтэр, балаа шүүрэн гүйж цагдаагийн алаг тэргэнд суулаа. Сүхбаатар дүүргийн I хорооны 58 дугаар байрны 25 тоотод хэрэг гарсан гэх дуудлагын дагуу ийн яарсан юм. Хэргийн газарт очлоо. Эргүүлийнхэн мөрийтэй тоглоомчдыг илрүүлсэн бололтой. Тусгайлан зассан мөрийтэй тоглоомын зориулалтын ширээг зургаан залуу тойроод суучихсан “Болор” архи задлаад, тамхи баагиулж сууна.

Магадгүй, цагдаагийнхан тэдний үйлдлийг таслан зогсоогоогүй бол мөрийтэй тоглоомд донтон үдшийг өнгөрүүлэх байсан биз. Мөрийтэй тоглоомд донтсон хүн орон байраа мөрийнд тавьж тоглоод эхнэр, хүүхдүүдээ гудамжинд гаргах нь энүүхэнд байдаг.

Хоёр өрөө байранд хүн байнга амьдардаг шинж алга. Зугаа, цэнгээний газар маягтай засч тохижуулсан бөгөөд унтаж амрах ор харагдсангүй. Байрны түрээслэгч гэх залуу нэгэн томоохон байгууллагад төслийн удирдагчаар ажилладаг гэсэн.

Энэ хэрэг цагдаагийнхний анхааралд орсон учраас ажил албыг нь сониноор дэлгэхийг хүссэнгүй. Цагдаагийнхан хуулийн дагуу шалгаж зохих арга хэмжээг авна гэж найдаж байна. Мөрийтэй тоглохоор иргэдийг цуглуулсан түүнд цөөн асуулт тавилаа.

-Покерийн ширээг ямар зорилгоор гэртээ байрлуулсан юм бэ?
-Зүгээр л гэртээ авч тавьсан. Илүү, дутуу зорилго байгаагүй. Зөвөөр ойлгоорой.

-Мөрийтэй тоглодог юм биш үү?
-Үгүй ээ, яалаа гэж. Тийм зүйл байхгүй.

-Байраа хэдэн төгрөгөөр түрээслэдэг юм бэ?
-Сард 600 мянган төгрөгийн хөлс төлдөг.

-Гэрт чинь зургаан хүн байсан. Хүн тус бүр сард 100 мянган төгрөгөөр гаргаж байр хөлслөөд, мөрийтэй тоглуулдаг юм биш үү.
-Тийм зүйл байхгүй. Би гэртээ дүүтэйгээ амьдардаг.

-Сая энэ хүмүүс тоглоомын ширээ тойроод суучихсан байсан биз дээ?
-Найз нөхдөөрөө хааяадаа нийлж тоглодог. Гэхдээ мөрийтэй биш. Зүгээр л алжаалаа тайлж тоглодог.

үүний дараа тэрбээр цагдаагийнханд тайлбар өгөөд даваа гаригт эргэн ирэхээр болж гэр лүүгээ буцсан. Энэ мэтээр мөрийтэй тоглох явдал өдөр бүр л гардаг юм байна. Гэмт хэрэг бол нийгмийн үзэгдэл гэж ярих нь бий. Нийгэм байгаа цагт гэмт хэрэг гарсаар л байх болно гэсэн үг.

Гэхдээ улс орон хэдий чинээ хөгжилтэй байна, гэмт хэрэг бага гардаг. Монголын хүн амын долоон хувь нь баян чинээлэг, үлдсэн нь ядуу буурай амьдарч байгаа гэх судалгаанд өөрчлөлт ороогүй цагт гэмт хэрэг буурахгүй нь тодорхой.

Татварын мөнгөөр цалинждаг гэдгээрээ цагдаагийнхан гэмт хэрэгтэнтэй тэмцэж дангаараа зүтгээд ч нэмэргүй. Энэ орой гарсан гэмт хэргийн дийлэнх нь архидалттай холбоотой байсан.

Хэрэг зөрчил өдүүлж байгаа хүмүүс нь ч гэсэн амьдарлын төвшин доогуур иргэд. Нөгөө талаасаа ажилгүйдэл гэмт хэргийн өсөлтөд багагүй нөлөөлж байна. “Хаана, ямар ажил эрхэлдэг вэ” гэх асуултад бүгд л “ажилгүй” хэмээн толгой сэгсэрч хариулсан.

Ажлын зарын дагуу аливаа албан байгууллагад хандахад 35-аас доош насны, дээд боловсролтой, англи хэл, комьпютерийн мэдлэгтэй хүнийг авна хэмээдэг нь амьдралын бодит үнэн шүү дээ.

Д.Мягмаржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car