Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн нэмэлт санал хураалт өчигдөр 07.00 цагт эхэлж, 22.00 цагт дууслаа.
Энэ сарын 19-нд болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар улсын хэмжээнд 135 тойрог, 293 хэсгийн хорооны сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй тул нэмэлт санал хураалтыг зохион байгуулсан юм. Тодруулбал, 10 аймгийн 57 тойрог, 80 хэсэг, нийслэлийн долоон дүүргийн 79 тойрог, 213 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт болсон юм.
Нэмэлт санал хураалтыг өмнөх сонгуульд саналаа өгөөгүй иргэд өгсөн юм. Нийслэлийн Сонгуулийн хорооноос 17.00 цагийн байдлаар гаргасан ирцийн мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 53.3 хувьд хүрсэн байсан бөгөөд нийт 45949 иргэн саналаа өгсөн байсан юм.
Санал хураалт хуулийн дагуу 22.00 цагт дууссан боловч одоогоор ирцийн талаарх болон сонгуулийн дүнгийн талаарх албан ёсны мэдээлэл байхгүй байна. Орон нутгаас ирсэн мэдээллийг СЕХ нэгтгэж дүгнээд эцэслэн мэдээ гаргана. одоогоор хэзээ мэдээлэл хийх нь тодорхойгүй байна.
Харин нийслэлийн сонгуулийн хорооноос одоо 10.00 цагаас мэдээлэл хийх юм.
Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлснээр, нийслэлийн 3 дүүрэгт АН, 6 дүүрэг МАН ялалт байгуулжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн нийт 41 суудлаас АН-31 суудал, МАН-10 суудал авсан бол, Баян-Зүрх дүүргийн нийт 41 суудлаас АН-22, МАН-19, Сүхбаатар дүүргийн нийт 35 суудлаас АН-19, МАН-16 суудал авчээ. Харин Сонгинохайрхан дүүргийн нийт 41 суудлаас АН-2, МАН-39. Хан-Уул дүүргийн нийт 35 суудлаас АН-15, МАН-18 суудал, Чингэлтэй дүүргийн нийт 35 суудлаас АН-6, МАН-29 суудал, Багануур дүүргийн нийт 25 суудлаас АН-0, МАН-25 суудал, Багахангай дүүргийн нийт 17 суудлаас АН-0, МАН-17 суудал, Налайх дүүргийн нийт 25 суудлаас АН-4, МАН-21 суудал тус тус авчээ.
Аймгуудын хувьд сумдаасаа мэдээлэл авч, түүнийгээ нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд өгч байгаа бөгөөд МАН ихэнх аймагт нь ялалт байгуулсан талаарх мэдээллүүд ирж байна.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн орон нутгийн сонгуульд ч мөн адил МАН илүүрхсэн бололтой.
Сонгуулийн ерөнхий хорооны хувьд аймгуудаас авсан мэдээллээ нийслэлийн дүүргүүдийн мэдээлэлтэй нэгтгэн мэдээлэл хийх юм байна. Энэ талаарх мэдээллийг бид цаг алдалгүй эргэн мэдээлнэ.
Т.Гэрэл
Холбоотой мэдээ
-
G (October 24, 2016 10:58:42 am )
HOTOD HUDUUNII ARHICHID ORKUUD NEMEGDESNII SHINJ LDEE!!! UDAHGUI MAH-G DAGAAD HYATDIIN KOMMUNIST NAMD DAGAAR OROH MAL UNDESTEN!!!!
-
Anonymous (October 24, 2016 12:29:26 pm )
Unen unen, ub maani orkuudaar duurlee mal aasaa doloon dor nowsh nar ih bolj,AN uyiin hotiin tzewerhen bdal buur bhgui bolchloo, orkuudiig boldog bol hot ruu oruulmaargyu bnaa haha
-
бйбй (October 25, 2016 8:55:23 am )
яс юман дээрээ хамгийн их хүн амтай дүүргүүдэд АН ялсан байна. налайх багануур багахангай бол Улаанбаатард харъяалагддаг болохоос ордоггүй. тэгэхээр нийслэлд маань АН ялсан гэсэн үг.
-
-
-
Anonymous (October 24, 2016 8:17:33 pm )
hotod huduuniihin nuuljee yana daa
-
Anonymous (October 24, 2016 11:24:06 pm )
хотынх дууриамал…….
-
5 Comments