-Ямартай ч салбар яамныхан энэ асуудлыг газар дээр нь шалгаад үзэхэд гэмгүй бололтой-
Өнгөрсөн тавдугаар сард Сүхбаатарын угшилтай адууг эрлийз гөлөгний үнээр Хятад руу ачиж байна хэмээн цахим ертөнцөөр шуугиан тарьж хэвлэлүүд ч энэ талаар газар дээрээс сурвалжлага бэлтгэн хүргэж олны нүдийг орой дээр нь гаргаж байсан. Тодруулбал, БНХАУ-ын иргэд зүүн аймгуудаар явж малчдаас адуу худалдан авч хөлөөр нь нутаг руугаа оруулж байсан тухай юм.
Тэднийг ямар зөвшөөрөлтэй, юунд зориулахаар авч байгааг мэдэх нэг ч эрх мэдэлтэн тухайн үед байгаагүй юм. Ингээд монгол адууг хил давуулахыг зөвшөөрдөг эсэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Н.Ганибал тухайн үед дараах мэдээллийг өгч байсан юм. Тэрбээр “Монгол Улсад энэ жил 250 мянга орчим адууг таваарын болон үржлийн зориулалтаар экспортлох тооцоотой байгаа. Манайд мах болгоод экспортлох үйлдвэрийн хүчин чадал хүрэлцээгүй. Амьдаар гаргахыг хууль эрх зүйн хувьд хориогүй” гэх мэдээллийг өгч байсан байна. Тэгэхээр манай улс хууль эрх зүйн ямар ч хорио тавиагүй учраас хятадууд монгол адууг эрлийз гөлөгний үнээр авч байгаа нь үнэний хувьтай болж таарсан . Яг үнэндээ 2015 он гарснаас хойш Монгол Улсын хилээр 2200 гаруй адууг гаргасан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгч байсан. Угтаа бол хилээр гарч байгаа монгол адууны тоо эрс нэмэгдсэн гэсэн үг. Тэгвэл энэхүү хууль бус үйл явдал улам даамжирч монгол адуу өдөрт хэдэн зуу мянгаараа урд хөрш рүү гарсаар байгаа ажээ. Ийн хэлэхийн учир нь өчигдөр Burmaa Ukhnai гэх нэгэн иргэн цахим ертөнцөөр Сайншанд орчимд хятад руу гаргах 2000-3000 адуун сүрэгтэй таарсан тухайгаа бухимдангуй илэрхийлж энэ талаарх мэдээллийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны сайд П.Сэргэлэнгийн сонорт хүргэхийг уриалсан байв. Тодруулбал, Тэрбээр “Өчигдөр манай найз Сайншанд орчимд Хятадруу гаргах 2000-3000 адуун сүрэгтэй таарсан байна. Адууг хил гаргатал бас 2 хоног байна. Монголчуудын Хийморь сүлд мориндоо байдаг. Түүнийг нухчин дарах бодлогоор адууг Хятадруу гаргаж байгааг явдлыг Монгол хүн бүхэн таслан зогсооцгооё. Адууг хил гаргахдаа нүдийг нь сохлодог гэнээ. Ийм зэрлэг яргалалыг таслан зогсооёоо Монголчуудаа.
1. Уяачдын засгийн газраа Морин эрдэнээ хил гаргах шийдвэрээ цуцлаачээ.
2. Бүх далд ухаантанууд, чадвартангууд адуун сүргээ хилээр гаргахгүйн төлөө үйлээ хийцгээгээчээ.
3. Үлдсэн бүх Монголчууд хилээ очиж хамгаалъяаа.
Хийсээд алга болдог
Хэдэн халтар юанаар яах юм
Хэзээ ч бидний хүлэг унаа
Хэзээ ч бидний хүлэг унаа
Хийморь сүлдээ хамгаалан босьё” хэмээсэн байв.
Харин учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Замын-үүд боомтоор хөлөөр нь мал гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй хэмээн хэлж байв. Уг нь монголчууд бид усыг чандмань эрдэнэ гэдэг бол монгол хүн морио “Молор эрдэнэ” хэмээн үнэнхүү зүрх сэтгэлээсээ өргөмжлөн дээдэлдэг билээ. Тиймээс ч морьтой хүн мохдоггүй гэж ярьдагсан. Таван хошуу мал, сүргийн минь манлай морь, монгол хүн хоёр хэдэн зуунд ч ямагт хамт явсан атал ийнхүү аргамаг хурдан хөлгөө хэдэн зуун мянгаар нь урд хөршийн ах нарт хайр найргүй өгч байгаа хүн сүгтнүүдийг юу ч гэж хэлэх билээ хэмээн харуусахад хүрч байна.
Юутай ч хятадууд өвөр дүүрэн мөнгөтэй орж ирээд эрлийз гөлөгний үнээр хэдэн адууг маань тууж аваачин махны зах зээлд эзэн сууж, маниусынхаа ходоодыг захирна хэмээн маадгар сууж байна шүү П.Сэргэлэн сайд аа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (October 24, 2016 10:40:04 am )
Махны экспорт мэтийн зуйлийг дэмждэггуй.таван хошуу малаа тайван байлга. Хэзээ нэг оюунаараа монго олдог болно доо.манайхаан?
-
Зовуэн (October 25, 2016 12:06:37 am )
Арай ч угуй блгуй дээ хэрэв тэгдэг бол босцгооое
-
-
ганаа (October 24, 2016 11:03:27 am )
odoo mod manai hurdan aduug genissiin nomond bichuulne daraa n udmiin sand n oochlolt hiine tegeed buzaagaad mongold zarna ene bol darga nariin bizenis shuu dee
-
Anonymous (October 24, 2016 11:28:28 am )
Адууг юун амьдаар нь гаргах.би тэр тод манлай уяачдыг адуу магтаж ярихаар эд нар адууны мах иддэг болов уу.асуух юмсан гэж бодогдож байсан.ямар адуугаа хүнсэндээ хэрэглэдэг бол гээд их сонин санаа орж ирдэг байлаа.Гэтэл наад захын бидний ой тоонд орохооргүй жихүүцэм зүйл болохнээ!!!
-
zochin (October 24, 2016 2:16:16 pm )
Sergelen bolon tuunii hamsaatan Bayanjargal 2 ulsiin mongoor moridoo tejeeh n amar yum bolj dee .
-
СЭРГЭЛЭН САЙДАД (October 24, 2016 2:18:00 pm )
ЭРДЭНЭТ АДУУГАА УРД ХӨРШ ОҮҮ АМЬДААР НЬ ЭРГЭЖ ГҮЙЛШЭХГҮЙН ТУЛД НҮДИЙГ НЬ СОХЛОЖ ГАРГАЖ ТАМЛАЖ АЛДАГ ГЭХ МЭДЭГ УНШААД ДАРАОТ ХӨДЛӨӨД НҮНИЙ НУЛИМАС ГАРЛАА ТА ҮҮНИЙГ БОЛИУУЛААЧ НЯДЛАЖ ГАРГАЖ БОЛНО ШҮҮДЭЭ.ХЯТАД ХҮМҮҮСИЙГ МУУЛМААРГҮЙ БН ЕРНЬ ТЭД АЛИВАА АМЬТАНГ ЗОДОЖ ТАМЛАЖ АЛДАГ ШҮҮДЭЭ ХОНЬ ЯМАА ҮХРИЙГ АМЬДААРНЬ ШАРЖ БАЙХЫГ НЭТЭЭР БИД ЗӨНДӨӨН Л ҮЗСЭН НОХОЙ ШУВУУГ ЗОДОЖ АЛДАГ НЬ НУУЦ БИШ БОЛСОН6 ИЙМЭЭС АМЬД МАЛ ГАДГАШ ГАРГАХЫГ ЦААЗЛАН ХОРИГЛОЖ ЗӨВХӨН ГУЛУУЗААР БЭЛДЭЦЭЭР ГАРГАЯ САЙДАА ТА ҮҮНИЙГ ЗААВАЛ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ МАОЛД ХАЙРТАЙ МОНГОЛ ХҮН МОНГОЛ УЯААЧ БИЛЭЭ …
-
Ватук (October 24, 2016 4:15:35 pm )
Болж болж. Аль адсагыг тэр гэдэг юм.
-
Anonymous (October 24, 2016 4:37:41 pm )
Яах вэ монголчуудаа ингээдл юү ч мэдээгүй юү ч сонсоогүй юм шиг нүдэн балай чихэн дүлий яваад байхуу үнэхээр бухимдаж уур хүрч байна төрийн түшээд нэртэй мануухайнууд юу хийгээд байгаа лаларууд вэ нөгөө олон үндэстэн холбоонийхон яаваа амруугаа хэдэн халтар төгрөг чихүүлээдл дуу нь гарахаа больснуу монгол улсыхаа төлөө чин сэтгэлээсээ босж чадах нь МОНГОЛ УЛСЫН ИРГЭН та бид бүгд л байна ганц энэ адуу ч биш монгол улсын минь ирээдүй хаашаа л яваад байна даа бидний үр хүүхдийн ирээдүй үнэхээр харанхуй бүрхэг байна
-
Ганаа (October 24, 2016 4:38:02 pm )
гаргасан адууны хөлд хадаас зоогоод нүдийг нь сохлоод хашдаг гэсэн шүү
-
ХЭ ХЭ ГЭНЭН МОНГОЛЧУУДАА (October 24, 2016 4:49:08 pm )
ЯМАРЧ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ ЮМ БИЧДЭГ ЮМ БЭ ДЭЭ ЭНЭ ЧИНЬ ДУНДАД ЗУУН БИШ 21 -Р ЗУУН ГАРЧИХААД БНА
-
МОНГОЛ (October 24, 2016 5:55:18 pm )
гамин үймэхэд Халхын сайхан адуу дуусчихсан юм гэж өвөг эцэг ярьдаг байсан үлдсэнийг нь гамингийн шээснүүд дуусгахнээ
-
дорж (October 25, 2016 5:35:58 am )
Ийм балай юм бичихээ больдоо сэтгуулч гуай.
-
үнэн (October 26, 2016 10:29:28 am )
үнэн үнэн.замын үүдээс 25 ны өдөр уб явж байхад шаланз гэж ярьдаг 5 машин ар араасаа морьдыг толгойг зөрүүлж ачаал давхиж явсан.монголын бүх эд баялаг мал хүн бүгд гарж байгаа шүү дээ.энэ газар нутагт хэдэн монгол бие биеэ мэрж суух хооронд улсын толгойд сууж байгаа энэ эрхэмүүд улсаа ард түмнээ эд баялагаа байгаа бүхнээ зараад дуусах үед монгол улс мөхөх цаг ойрхон байна даа.тэмцэе босьё нэгдэцгээе
-
susan (November 13, 2016 12:31:52 am )
Би нулимс, зовлон энэ нь миний нөхөр нь хүүхдээ авах нь миний чадваргүй үр дүнд ялгаатай байсан гэж өдөр бүр энэ үгийг амьдарч байсан тэр хийсэн гайхамшигтай ажил маш их алдаа Кастер Dr.OWO ODODO баярлалаа гэж хэлэхийг хүсч сонсох бүхэнд өмнө Тэрээр таван жил таван жилийн хойш би түүнийг хүүхэд авч чадахгүй байсан тухай надад гэр бүл, түүний гэр бүлийн хүмүүс бид бие биеэ хайрлах нь маш ирээдүйтэй тэр ч байтугай хамгийн муу, өөр эмэгтэйд нөхрийг минь зөвлөсөн гэсэн тэдэнтэй болохоор ач зээ нартаа авч болно, гэхдээ гэж би хэзээ ч түүнийг өөр нэг эмэгтэйтэй хувьд, бид маш их бие биеэ хайрлах, учир нь, би бүх өөр өөр эмнэлэгт оролдсон байна үлдээх болно бид хоёр аз жаргалтай байсан ч, харин би одоо ч гэсэн түүнд жирэмсний маш муу мэдэрч, хэн ч тэдэнд туслах болно, тэд бүгд хэлдэг бол нэг зүйл, миний сав улмаас мэс засал ааштай гэж би ноцтой ослын улмаас миний умайг нөлөөлсөн гэж байсан, би удаан хугацааны өмнө би 15 настай байхад нь байсан юм. Би арга зам маш олон нь тэдний асуудал шийдэгдэх авах гэж бодсон боловч энэ нь бүх хүчин чармайлт, учир нь миний сэтгэлгээний юу ч биш ирж мөн зүрх асуудлыг боловсруулж байна, гэхдээ эдгээр бүх зүйл нь одоо тусламжтайгаар Dr.OWO ODODO өнгөрсөн ачаар нэгэн зүйл юм Би түүнд нэг нь үнэнч руу гүйж өдөр би үеэл, ноён Joan, АНУ-д амьдарч, урт удаан жилийн өмнө миний үеэл түүнийг байх тул маш их баяртай байна миний гэр бүл аварч тусалсан энэ их алдаа Кастер танилцуулж байсан гэдгийг хэзээ ч мартаж болно, би алдаа Кастер холбоо болон тэр бүх зүйл сайхан байх болно гэсэн, энэ нь гайхалтай тарнийг зайлуулж, санаа зовох байх нь бидэнд хэлсэн би ярих үед одоо би хэзээ ч би хоёр сартай жирэмсэн байсан гэдгийг баталсан хүүхэдтэй болж чадахгүй алдаа Кастер Доктор OWO ODODO бүх ачаар байж болох юм гэж нэг эмч мөн бүх зүрх сэтгэлээрээ асуудал мөн агуу гайхамшиг, миний бүх зүрх баяр хөөр түүнийг нь ердийн гайхамшиг дүүрэн байдаг вэ зогсоох байна энэ тухай бодож ирсэн, тийм болохоор тэнд сонсогч та санал болгож болох хол тэдний зөвхөн ид шид болно Кастер нь яаралтай анхаарал хандуулах шаардлагатай тусламж, хайж байгаа бол Хэрэв та эмч OWO ODODO та өөрийн и-мэйл ээр түүнийг холбоо барьж болно Үүнд: хурдан нь [email protected]~~HEAD=pobj, эсвэл түүнийг нэмж WhatsApp +2349052571784 болон
таны бүх problems.I хялбар шийдэл мэдэх дараа нь юу нь та нарт тохиолдвол
Та бас энд гэрчлэх болно
14 Comments