“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг 2015 оны хоёрдугаар сарын 25-нд “хүргэн” Г.Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулан цагдан хорьж байсан билээ.Улмаар түүнийг яллагдагчаар татаж, гурван сар цагдан хориод батлан даалтад гаргасан юм. Түүнийг Г.Дэнзэнгийн эхнэрийн эзэмшлийн “Говь повер” компанид 4,5 тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэгт буруутгагдаад байсан ч түүнд холбогдох авлига, албан тушаалын гэх тодотголтой хэрэг шүүхээр шийдвэрлэгдэлгүй Өршөөлийн тухай хуульд хамрагдсан байдаг. Харин тэрбээр эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд асуудлаа шүүхээр шийдүүлнэ гэсэн байр суурьтай байгаа мэдээлэл байсан. Тэрбээр “Надад холбогдох үйлдэл сая батлагдсан Өршөөлийн тухай хуульд хамрагдахаар байгаа. Нэгэнт би хэрэг хийгээгүй. Гэмт хэрэг мөн бишийг шүүх тогтоогоогүй байтал өршөөлд хамрагдаж хэлмэгдэе гэж бодохгүй байна. Тиймээс нэр төрөө сэргээлгэж, гэм буруугүй гэдгээ шүүхээр нотлуулна гэж мэдэгдээд байсан. Тэгвэл хүргэн Г.Дэнзэнд холбогдох хэрэг дахин хуулийнхны анхааралд хүчтэйгээр ороод байгаа энэ үед өөрийгөө өршөөлд хамрагдах ёсгүй гэж үзэж байгаа Я.Батсуурьд холбогдох хэргийн хувь заяа хэрхэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЭМО-д (October 18, 2016 3:04:00 pm )
ТЭР ҮЕИЙН ЗӨВ БОДЛОГООР ТОМИЛОЛТ АВСАН ЭГЭЛ ЖИРИЙН ИРГЭДИЙН БАХАРХАЛ ТӨРҮҮЛСЭН ХӨӨРХӨН ХҮҮХДҮҮДИЙН НЭГ. ХАРАМСАЛТАЙ Л ЮМ ДАА.
-
зочин (October 18, 2016 3:23:46 pm )
Тэр хүн хэрэг хийгээгүй гэж баттай үзэж байгаа юм байна. Шүүх хүлээн зөвшөөрөөгүй гээд Даш генерал шиг болгож харгислахгуй байх хэрэгтэй. Нягталж үзээд гэмтэй нь тогтоогдвол тэр нь өршөөлд хамарч байгаа бол монгол төр өршөөлөө үзүүлэх нь зүйтэй. Прокурор, шүүхийн харгисууд үүнд анхаарах нь зөвөө.
-
tsog (October 18, 2016 4:52:55 pm )
yah gej nuurse chalkod ogohgui 6sar zogsooson ymbe chalkod toloh oriig tolson bol hodolmriin baatar bolgochmor gaviya baigulah bla.odo shoronch bagdana
-
zochin (October 18, 2016 6:37:36 pm )
Galuu duuruaj heree huluu hulduuviin ulger bolov oo.Enenii huurhun huuhed ni ch yu ve yum uzeegui huduunii gar.
-
irgen (October 19, 2016 9:28:37 am )
Avilga avsan ni notlogdson l ym bna shuu dee
-
irgen (October 19, 2016 9:29:06 am )
t
-
Anonymous (October 19, 2016 8:07:29 pm )
Хэрэг хийгээгүй хүнийг хилсээр гүтгэж хорлохоо больж үз. Цагдаа АТГ улс төрийн захиалгаар ажилдаг болсон бүгдийг нь халж урд нь цагдаад ажиллаж байгаагүй хүмүүсээр бүрдүүлж томилдоггүй сонгодог болгож ард түмэнд тайлагнадаг болгохгүй бол энэ хэлмэгдүүлэлт зогсохгүй
7 Comments