antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2016 4 comments

300 жилийн түүхтэй хосгүй үнэт олдвор болох “Хар сахиус”-ыг хулгайлсан этгээдүүдийг илрүүлэв

нийтлэсэн Admin

14767752775805cd6ddae48Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Гандандамчойлон хийдийн хосгүй үнэт олдворуудыг энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгайлжээ.

Эл хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, гурав хоногийн дараа баривчилсан байна. Хосгүй үнэт олдвор хулгайлсан этгээдүүд болох А, Б нар Гандандамчойлон хийдийн вакум цонхыг хагалан орж, хар морь хөлөглөсөн сахиус, Жигжид бурхны мандал хот гэж нэрлэгддэг эртний зурмал бурхан, Авид бурхны зурмал хөрөг, нэр нь үл мэдэх шавар тогтоц бүхий бурхан, шаазан ваар, мөн 20 ширхэг шавар бурхан зэрэг түүхийн хосгүй үнэт зүйлсийг хулгайлсан байжээ.

Хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм байна. Тус ажлын хэсэг одоогоор түүхийн үнэт зүйлсийг үрэгдэж, зарагдахаас өмнө хураан авсан байна. Харамсалтай нь эдгээр түүхийн хосгүй үнэт олдворыг хадгалж байсан Гандандамчойлон хийд нь хамгаалалтын дохиололгүй байсан аж.

Хар морь хөлөглөсөн сахиусыг 1700 оны үед Ахай бээсийн хошууны ноён Төв дархан гүн Төвдийн хөх нуураас залж авчирч байсан гэнэ. Төвд нэр нь Таогчойжил гэх энэхүү өргөмжит сахиусанд нутгийн иргэд сүсэглэн залбирдаг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх түүхийн хосгүй үнэт олдворыг хадгалж байсан Гандандамчойлон хийд нь хамгаалалтын дохиололгүй байсан аж.

Энэ нь гэмт этгээдүүдийг хулгайн хэрэг үйлдэж, үнэт эд зүйл алдагдахад хүргэсэн байж болзошгүй гэнэ. Тиймээс цагдаагийн байгууллагаас түүхийн үнэт олдворын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахыг холбогдох яам болон байгууллагуудад анхааруулж байна.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • g (October 18, 2016 6:51:09 pm )

    zugeer l urlagiin buteeluud shu de ene sur bolood bga barimluud bitgii muhar susegt avt,ene chini manj hyatdiin ye bish 2016 on yumnii uchir nachriig oilgoh bolson shinjleh uhaanii erin zuun shu serj uz bodood uzestgee humuuse

  • хөвсгөлийн иргэн (October 18, 2016 10:05:43 pm )

    тийм шүү.энэнд битгий их ач холбогдол өг.хотгойдуудын шүтдэг байсан шүтээн.нэг их сүр бадруулах хэрэггүй

    • зочин (October 19, 2016 11:10:57 am )

      Хотгойдууд яацийн?

  • зочин (October 19, 2016 11:18:30 am )

    Хүний амьдралыг тэгшилж явдаг хамгийн чухал зүйл бол сэтгэл оюун. Оюуны ядуурал сэтгэлийн мухардалд орсон өнөөгийн бидэнд оюун ухаанаа цэгцлэхэд эрт дээрийн Монгол угшилтай шүтлэг бишрэл чухал. Юуг шүтэх шүтэхгүйгээ зөв л сонгох хэрэгтэй.

antalya rent a car