2013 онд барилга угсралт нь эхэлсэн “1А” хорооллын ажил инженерийн шугам сүлжээг барьж байгуулах хөрөнгө оруулалт саатсан шалтгаанаар зогссон. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 1230 айлын орон сууц баригдах тус хорооллын нөхцөл байдалтай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцлаа. Тэрээр тус хорооллын инженерийн шугам сүлжээг бий болгоход шаардлагатай 6 тэрбум орчим төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаа мэдэгдсэн юм. Үүнийг ямар ч хэлбэрээр буюу концессын гэрээгээр эсвэл төсвийн хөрөнгөөр шийдэх боломжтой гэж Ерөнхий сайд хэллээ. Ингэснээр “1А” хорооллын ажил ирэх оноос үргэлжилж Эрдэнэт хотын 1200 гаруй өрх шинэ орон сууцанд орох боломж бүрдэж байна.
Тус хорооллын барилгын ажлыг Австрали Улсын хөрөнгө оруулалттай “ITG-Эрдэнэт” компани гүйцэтгэж байна. Тус компани хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төсөв, хөрсний шинжилгээ, архитектур төлөвлөлт зэргийг батлуулснаар 2013 онд барилгын ажлаа эхлүүлсэн. Ингэснээр 2014 онд одоо баригдаад буй тус бүр нь хоёр орцтой есөн давхар гурван барилгын “краказ”-ыг барьсан юм.
Холбоотой мэдээ
-
namjaa (October 12, 2016 7:11:22 pm )
unen bol saihan l baina
-
zochin (October 12, 2016 10:08:49 pm )
Ene nuhur uuruu saindaa oruulah gej bgaa yum shig yariad bgaa yumuu AN-n hiij bsan ajil deer irchiheed ih yum bodchihson yavj bh shib dee
-
ЗОЧИН (October 13, 2016 8:16:29 am )
эрдэнэтийн шинэ эзэд өөрсдийн шинэ ажилчдадаа зориулж барьсан байшинг яагаад одоо байгаа эрдэнэтчүүдийг оруулж болохгүй гэж
-
Anonymous (October 13, 2016 8:43:19 am )
Эхлээд хөрөнгийг нь саатуулаад дараа нь шийдсэн болж жүжиглэхээ МАНгарууд больж үз наадах ажил чинь АН-ын засгийн үед хэвийн эхлэж явагдаж байсан ажил тэдний хийсэн бүтээсэнийг өөрсдөдөө наах жүжиг зохиож байхаар өөрсдөө санаж сэдэж ажил хийгээч
-
zochin (October 13, 2016 12:18:26 pm )
tegeed ter teneguudeeree bariulj baih n yasiin.esvel ted nar ene metiin ajil toohoorgui tom tolgoitoi boltson bsnuu.hamag har balgiig bn zasaad yum hiigeed yavaad bgaag ard tumen harj bga sh de
-
-
1323 (October 13, 2016 9:33:09 am )
ed nar ingej lalartdag yumaa
-
zochin (October 13, 2016 12:21:07 pm )
zogstson baigaa ajiliin sanhuujilt orood urgejleed yavuul sain l bn sh de.ene tal deer demjij bga saidad bayrlah heregtei sh de.nam geed heniihee ch ajiliig gatsaaj bolno de.tehgui urgejluuleed demjeed yavj bga n saishaaltai shu yumuu.
7 Comments