БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ногоон байгууламж болон хөрсний гадаргууны усны хомсдлын чиглэлээр БНТУ-тай хамтран ажиллах хүсэлт тавив.
Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 11-нд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзтэй уулзахдаа уг хүсэлтээ илэрхийллээ. Элчин сайд БНТУ байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах, туршлага хуваалцахад бэлэн бай хэмээгээд ойрын хугацаанд энэ чиглэлээр Санамж бичиг байгуулах болно гэв.
Энэ үеэд Д.Оюунхорол сайд, “Энэ сарын 13-15-нд Улаанбаатар хотноо болох “Нүүдлийн аялал жуулчлал, тогтвортой хотууд” сэдэвт хуралдаанд Турк Улсын оролцох болсонд талархаж байна. Мөн БНТУ-ын Соёл, аялал жуулчлал, Байгаль орчин, хотжилт болон Ой, усны сайд нарыг Монголд айлчлахыг урьж байна” гэлээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.