antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 3 comments

Эх орон ярьсан болгон эх оронч байдаггүй

нийтлэсэн Admin
527-147623822814716159_1597335503902756_1412958289676684706_n
Эх орон сүйрлээ, яах вэ энэ хэдэн луйварчныг хэмээн гаслах нэгэн эрд би үнэн сэтгэлээсээ итгэдэг байв. Тэрээр “Даяар Монгол”, “Газар шороо” өөр юу юу ч билээ хөдөлгөөнийхөнтэй уулзлаа, Женкотой холбогдлоо, энэ улс орон үнэхээр болохоо байжээ, яах вэ Галаа минь хэмээн шогширдог байв.
Яаж ч чадахгүйдээ би өмнө нь буруутан мэт өөрийгөө төсөөлж, ийм хөвгүүд байгаа цагт эх орон минь алзахгүй, болохдоо л болно, босохдоо л босно гэж омогшдог байв. Алдаж эндэж, ухаарч сэхээрсэн жинхэнэ эр хүн дээ хэмээн бахархан бичиж, УИХ-д нэр дэвшихэд нь хэрээрээ л дэмжиж байв. Телевизийнхэнд хэлэн нэвтрүүлэгт оруулж, өөрөө хүртэл ярилцлага хийж, нийтлэл бичиж байв. Тэр бол Говь-Алтай аймгийн “Айргийн хад” ХХК-ийн захирал Г.Нэргүй.
Гэтэл тэрээр сүүлийн үед төрөл арилжжээ. Говь-Алтайн үзэсгэлэнт сайхан ХанТайширын нуруу, Далангийн нурууны ар өврийг техникээр хүч түрэн ухаж хууль бусаар алт олборлох болсон байна.
Хэдхэн хоногийн өмнө Бугат сумын ер бусын үзэсгэлэнтэй нутаг болох Хөвчийн нуруунд Howo хэмээх ачааны том тэрэг 3, “унагалдай” гэж хүмүүс нэрлэдэг эксковатор, цахилгаан мотор зэргээр “зэвсэглэн” очиж онгон зэлүүд нутгийг ухаж сэндийчжээ. Үүнийг нь эсэргүүцсэн нутгийн иргэд удирдлагуудыг доромжилж, улмаар “Дараа би лиценз авчирч байгаад ухна аа” гэж хэлээд явжээ.
Эх орон гэж цээж дэлдсэн бүхэн эх оронч байдаггүйг Г.Нэргүй тод харууллаа. Өнөөгийн “тэмцэгчдийн” бодит хэв шинж нь энэ юм уу даа, хөөрхий.
Сонирхолтой нь хууль бусаар газар шороо ухаж байгаль сүйтгэж явааг нь харсаар мэдсээр байж арга хэмжээ авахгүй байгаа Говь-Алтай аймгийн удирдлагууд, гэмт хэрэг л гараагүй бол очихгүй гэж байгаа цагдаагийнхан юу бодож байгаа бол? Түрдээ харзная, хүлээзнэе. Энэ улсад чинь төр гэж байгаа бол арга хэмжээ авах л ёстой доо.
Б.Галаарид

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Zula7 (October 12, 2016 1:37:48 pm )

    УИХ-д нэр дэвшихдээ зарцуулсан зардалаа нөхөх гэж үхэн хатан зүтгэж байгаа новш байх даа!!!

  • Irgen (October 12, 2016 9:28:31 pm )

    Yg unen iim argaa uurchilsun luivarchin alban tushaaliin (luivirchid) hineetenguud mgl-oor duuren m.enhbold z.enhbold s.erdene j.batzandan l.bold s.odontuya metuud mgl-or duuren !!!!

  • mandah (October 12, 2016 11:09:43 pm )

    MAN iig songoson ta nariin buruu odoo garch bna daa

antalya rent a car