antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 29 comments

Мэдэгдэл

нийтлэсэн Admin

147624787857fdc14688dfeАрдчилсан намын гишүүн О.Магнай 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд миний биеийг “ах дүү, амраг садны 20 хүнээ төрийн өндөр албан тушаалд томилсон” гэх ор үндэслэлгүй гүтгэлэг тараалаа.

Монгол Улсын Их Хурлын тухай болон бусад хууль тогтоомжид зааснаар УИХ-ын дарга нь Монголбанкны ерөнхийлөгч, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн нийт 8 албан тушаалтныг томилуулахаар санал гаргадаг бөгөөд тэдгээрийг УИХ-аар хэлэлцэн томилдог.

Монгол Ардын Намын дүрмийн хүрээнд улс төрийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг намын бүх шатны нэгж, байгууллага болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэх үед Намын даргын хувьд миний бие саналаа илэрхийлэх, зөвшилцөх эрх, үүрэгтэй. Ингэхдээ тухайн хүний мэргэжил, боловсрол, туршлага, чадварыг нэн тэргүүний шаардлага болгодог.

Өөрөөр миний бие өөрийн ах дүү, амраг садны хүнийг төрийн албан тушаалд санал болгосон, албан тушаалаараа шахалт үзүүлж томилуулсан зүйл байхгүй болно. Хүү Э.Анарын хувьд Монголбанкинд …… жил ажиллаж байгаа, банк санхүүгийн чиглэлээр Япон улс, АНУ-ын Колумбийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн хүн. Одоогийн хашиж буй албан тушаалд очиход нь би ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, боловсрол, мэдлэг, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, эрмэлзэл тэмүүлэлтэй монгол залуусын нэгэн адил өсөн дэвжиж яваад нь эцэг хүний хувьд талархалтай ханддаг.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног эхэлсэнтэй холбоотойгоор Ардчилсан нам, түүний зарим гишүүдээс Монгол Ардын Нам, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг илтэд харлуулах, бодлого шийдвэрийг мушгин тайлбарлах нь хэрээс хэтэрч байгаад харамсаж байна.

Иймд бодит үнэнд нийцэхгүй худал мэдээлэл тарааж, Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүтгэлгээ таслан зогсоохыг Ардчилсан нам, түүний гишүүд, тухайлан О.Магнай танаас шаардаж байна.

Сонгууль дуусна. Амьдрал цааш үргэлжилнэ. Улс орны амьдралын хүнд төвөгтэй нөхцөл байдлыг гарз хохирол багатай даван туулах, гарцаагүй шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэх, иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татахын төлөө улс төрийн хүчнүүд хамтран зүтгэх нь хоосон цуурхал, мушгин гуйвуулалт, харлуулалт гүтгэлгээс илүү чухал байгааг Та бүхэн ухааран ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга

Миеэгомбын Энхболд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • иргэн (October 12, 2016 1:08:12 pm )

    Аа яа Аймаар мэдэгдэл.

    • Anonymous (October 12, 2016 11:24:52 pm )

      Үхсэн нь аймаар мэдэгдэл байгаан, сонгуульд нэр дэвшихдээ ах хүү хамаатан саднаа албан тушаалд томилохгүй гэсэн том албан тушаалууд дээр дандаа танай намын өндөр албан тушаалтны хамаатан садан томилогдсон л байна ш д

    • zochin (October 13, 2016 5:08:02 pm )

      Huugiinhee Mongol bankind ajillasan jiliig Bicheech

  • shaa f...a (October 12, 2016 1:13:46 pm )

    chi naad ugeeree uuriinhuu bugsiig dolooj ami zuudag maniin utsan huuheldeinuuddee l hel.am hoshnogo 2 chini adilhan boljee gej

  • зочин (October 12, 2016 1:15:42 pm )

    ер нь бол Магнайгийн мэдэгдэлд үнэн юм их бии шүү. МАН ын удирдлагуудын халаа сэлгээ томилгоо хэтэрч байгаа бүгд л ах дүү амраг садан байгаа шүү АНХААР

  • tsoogiinoo (October 12, 2016 1:27:33 pm )

    Mонгол Улсын Их хурлын даргаа Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг үгийг санаарай

  • зочин (October 12, 2016 2:00:06 pm )

    МСУХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаа ХХААЯ-ны сайд болгосон чинь худлаа юу, хамтарч газрын наймаа эрхэлдэг байсан Сандуйгаа хотын дарга болгох гээд чадалгүй НИХТ-ийн дарга, нутгийн Су. Батболдыгоо хотын мэр болгосон чинь худлаа юу, УИХ-ын гишүүдийн авгай, нөхөр, хүүхэд, ах дүү нар чиний дээр хэлсэн зарчмаар биш, намын чинь нөлөөгөөр чиний оролцоотойгоор албан тушаалд томилогдоод байгаа чинь худлаа юу? Мэдэгдэл гаргаж мэлзэх хэрэггүй, хийж байгаа үйлдэл чинь олны нүдэн дээр ил байна шүү.

  • Зочин (October 12, 2016 2:46:27 pm )

    Энэ Энхболд гэж эр маш өчүүхэн зүйлд ч маш их өс хонзон санадаг гар даа. Түүний гар хүрэхгүй газар байхгүй. Хэдийд хэнийг ч “АЛЖ” мэдэх этгээд дээ. Аймаар…

  • zaluus (October 12, 2016 3:31:09 pm )

    ali ch namd shinechlel heregtei bgaa ni medregdej bna torol sadan biznesiin tunshee alban tushaald tomilhoo odoonoos bolivol yasan yum be zugeer zaigaa tavij ogood garchihal daa hezee hanaj tsadah gej tord bug boloh geed bgam be naad baylag shin hyazgaartai shuu

  • Zochin (October 12, 2016 3:37:25 pm )

    Namuud. Adilhan. Halaa. Selgee. Hiideg. Shvv. Dee. Ardchilsan. Nam. CH. Arai. Dendvv. Hiisen. Vvniig. Ni. Zasah. Heregtei. Hetrvvlvel. Hen. CH. Zvgeer. Bhgvi. Bayangol. Dvvreg. Ter. Chigtee. Erdeniin. Gar. Hul. Hel. Bologchid

  • зочин (October 12, 2016 3:52:49 pm )

    ХҮҮГЭЭ АЖИЛД ОРУУЛСАН УУ ЭНХБОЛДОО

  • mongo (October 12, 2016 4:19:15 pm )

    ardiin namiihan hurtel tolgoi segserch buuljij bn huni nas hyzgaartai hanaj tsadmaar ym jaahan byan bolood zaigaa tavij ugmuur ym

  • Anonymous (October 12, 2016 5:15:16 pm )

    Ene namiig songoj itgesen um.odo zugeer l dundhuruu

  • zochin (October 12, 2016 7:52:50 pm )

    ahmadiin tetgeveriig ue shattaigaar nemegduulne, huuhdiin horiig urgeljluulen olgono gesen hudlaa bna lee sh de bugd esregeeree bolson man d sanal ogsondoo haramsaj bga shu odoo harin an d sanal ogno do

  • zochin (October 12, 2016 7:54:34 pm )

    huuhdiin horiig yamar baidlaar ogood baigaa ni oilgomjgui bna ug ni huuhduuded nom devtree avhad tus nemer boldog baisiimsan

  • zochin (October 12, 2016 8:17:59 pm )

    Naad medegdel chin bodit baidaltai tohirohgui baina,,,medegdeld huurtdag ard tymen bish bolson , ter hysnegted baigaa byh hamaatan, tanil, naiz nohdoo hardaa, arga hemjee avch bygdiig ni ajlaas ni cholool tegj baij medegdel garga..!!!

  • Irgen (October 12, 2016 9:43:11 pm )

    Gadaadad surguuli tugsuugui mergejilten mongolbankind baihgui, olon arvan jil ajillad deshe garj heltsiin zahiral bolj chadahgui demjleggui humus zundu baihad neg nushai gazriin zahiral bollo yu arai dendne

  • Зочин (October 13, 2016 7:05:58 am )

    Хятад угсааны энэ хүн өш хонзон, муу арга, газрын наймаагаар олсон их мөнгөний кзарим хэсгээс зарах замаар урагшилсаар байна. Мэдлэг бол их муу. Ядахдаа оросоор ойлгохгүй. Их хонзон санадгийг нь олон жилийн өмнө Н. Болормаа хэлж нулмас тусааж байсан юм. уяачдыг хэн өндөр тушаалд томилов. Зөвхөн үүнийг хэлэхэд Магнайн зөв гэдэг нь ойлгогдоно.Энэ хүнд мэдэл өгөх нь их буруу Монголоо худалдаж мэдэх хүн шүү Анхаар!!!!!

    • ДоржЗочиночин (October 13, 2016 9:02:49 am )

      Энхболдоо чи булзаж зугтаалгүй буруугаа хүлээ. Хэн ч харсан чиний томилгоонууд их байгаа шүү. Одоо тат.

  • zochin-1 (October 13, 2016 8:15:17 am )

    eр нь Магнайгийн мэдэгдэлд үнэн юм их бии шүү. МАН ын удирдлагуудын халаа сэлгээ томилгоо хэтэрч байгаа бүгд л ах дүү амраг садан байгаа шүү дээ

  • zochin-1 (October 13, 2016 8:16:44 am )

    энхболдын мэдпэгпдэл бодит байдлаас зөрж байна, ичих нүүрээ илгэндээ наасан яаж ийм мэдэгдэл хийж чадаж байна, ингэж бодохоор л монголын ард түмнийг үнэн доромжилж байгаа биз

  • ЗОЧИН (October 13, 2016 8:26:25 am )

    ҮНЭН МАГНАЙ ЯГ ҮНЭН ХЭЛЧИХСЭН ШҮҮ

  • Anonymous (October 13, 2016 8:47:29 am )

    Энэ М. Энхболд чинь юу нь мэдэгдэл гаргаад байнаа зүгээр л үнэнээ хүлээчихмээр юм. Миний хамаатан садан хүүхэд биш гэж яаж хэлж чадаж байнаа монгол жижигхэн улс бараг бүгд бие биенээ мэднэ хэн хэн нь хэний хамаатан садан ах дүү вэ гэдгийг хууль хяналтынханаар заалгахгүй мэднэ ш дээ. Магнай л хэлж байгаа болохоос бүгд л харж байна шүү дээ

  • zochin (October 13, 2016 9:54:08 am )

    AN vg helee bodoj yri. Magnai chi ylagdsandaa horsoo yu cinii vnen duu hoolio chini tegeed ene vv. Uls orniig mini ard tvmnee ymar baidaltai bolgosnii har. Oriin svljeend garah gartsgvi boltol idetsgeechiheed. Ard tvmniig AN hiichihlee sh dee. Vneheer oi gutmaar

  • bat (October 13, 2016 11:15:59 am )

    ichih bulchirhaigui hujaagiin erliiz,man naminhan namaa bodoj ene hulgaichaas salaachee.

  • 111 (October 13, 2016 12:24:56 pm )

    daravgar hariiig shorond hiivel taarna.odoo magnai metiiin maluud uls turuuus hol bsan n deer sh de.ard tumen songoltoo hiitsen sh de.ingej evteihen medegdel hiij bhaar byariig uzuuleech

  • зочин (October 13, 2016 3:46:47 pm )

    энэ МЭДЭГДЭЛ энэ тэргүйгээр өөрий чинь тэртээ тэргүй бүгд л мэдэж байгаа ш дээ, гоё үгээр хуурч, сайхан амлалтаар хулхидсаныг чинь зон олноороо одоо болтол мартаагүй, Цаашдаа ч мартахгүй, Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа ш дээ,

  • batsuh (October 13, 2016 5:01:59 pm )

    Ene darga mun ch shudarga hun wmaa yostoi setgel n ariun gar n tsagaan hun wmaa iim daragatai bol aziin bar bolnoo tub aimgiin Bayan sumand hushuugiin bosgoh wmsan

  • зочинзочин (October 17, 2016 7:38:55 am )

    энхболдын монголд тарьсан гай хэдэн үе дамжих хэмжээнд хүрсэндээ. эдийн шуналд хязгаар байдаггүй гэдэг ёстой үнэн юм байна.

antalya rent a car