Жил бүрийн 10-р сарын 10-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тунхаглан зарласаар ирсэн билээ. Энэ өдрийг “сэтгэлзүйн анхны тусламжийг хэрэгцээтэй хүн бүрт үзүүлж сурцгаая” уриатай тэмдэглэж байна.
Улс оронд тохиолдож байгаа нийтийг цочирдуулсан үйл явдал, гэр бүл, хамт олонд тохиолдсон таагүй үйл явдал, хүүхдийн буруу хүмүүжлээс үүдэлтэй эхнэр нөхрийн харилцааны сөрөг уур амьсгал, хувь хүний ажил бүтэхгүй байх, эрүүл мэндийн доройтол, эдийн засгийн бэрхшээлд орох гээд сэтгэл санааг нь зовоосон бүхэн сэтгэлзүйн төлөвийг хямралд оруулах цаашилбал сэтгэлийн шалтгаант өвчин болох зүрхний шигдээс, цусны даралт ихсэх, ходоодны шарх, нойргүйдэл, архидалт, мансуурах дон зэрэг олон эмгэгийн үндэс болж байгаа билээ.
Тиймээс нийгмийн амьдарлын хүрээнд үүсч байгаа стрессээс үүдэлтэй нөхцөлд хүмүүст тохиолдож буй сэтгэл санааны таагүй байдалд эмнэлгийн ажилтан гэлтгүй хүн бүр сэтгэлзүйн анхан шатны тусламжийг үзүүлж сурах хэрэгтэй цаг үе хэдийн иржээ.
Сэтгэлзүйн анхны тусламжийг үзүүлэхэд дараах 3 зарчмыг баримталдаг. Үүнд:
- Ажиглах
Тухайн хүн сэтгэл санааны тулгамдсан асуудалд орсон хүнтэй тулгарсан үед нүүр царайны илрэл, үйлдэл, үг ярианы илрэийг сайтар ажиглах хэрэгтэй.
- Сонсох:
Тулгамдсан асуудалтай хүнийг сайн сонс, өөрийн санаа бодлоо чөлөөтэй ярих, илэрхийлэх боломжоор хангах хэрэгтэй. Сэтгэл санааг нь юу зовоож байгааг нь илрүүлэхийг хичээх хэрэгтэй.
- Туслах:
Тухайн хүнд ямар бэрхшээл байгааг илрүүлсэний дараа мэдээлэл өгнө. Тухайлбал хорооны халамжийн үйлчилгээ, нийгмийн ажилтны дэмжлэг, өрхийн эмнэлэгт үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх гэх мэтээр тухайн хүнийг ганцаараа биш шүү гэдгийг сайтар таниулан ойлгуулах зөвлөгөө өгөхийг хичээгээрэй. Сэтгэл санааны тулгамдсан асуудалтай хүнд өөрийн хүчин чармайлтаас давсан асуудал тулгарвал бусдаас дэмжлэг авах нь чухал юм гэдэг зөвлөгөөг хүргэхийг хичээгээрэй.
Холбоотой мэдээ
-
huuh (October 10, 2016 1:06:24 pm )
ene 76 l iim azjargaltai baigaa baih
-
Бяцхан Төгөл Хотхон (October 10, 2016 3:07:56 pm )
Шарга Морьт зусланд эрүүл агаарт харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, дулаан гражтай, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 душтэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 5-6 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. FB хаяг: Бяцхан Төгөл Хотхон, холбогдох утас: 99118457
-
kkkkk (October 11, 2016 11:14:42 pm )
saihan huuhen baih n
3 Comments