Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт АТГ-аас хяналт шалгалт хийж байгаа аж. Гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох зорилгоор шалгалт явуулж байгаа юм байна. Хяналт шалгалтын ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах комиссар Д.Дуламсүрэн ахалж ажиллаж байгаа аж.
Тус ажлын хэсэг гаалийн салбар дахь ажлын байр, албан тушаалын судалгаа хийж, байгууллагын эрсдлийг тодорхойлох бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох юм байна.
Мөн гаалийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянан үзэж, албан тушаалтанд хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан хэм хэмжээг сахин мөрдөж буй эсэхэд хяналт тавих зорилготой юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (October 10, 2016 1:24:35 pm )
ed nariig shalgah tsag ni bolson.Jiriin gaaliin baitsaagch l niitiin oron suuts bariuldag uls shuu dee.3-r emnelegiin urd 6 davhar oron suuts sunderlej baigaa ni gaaliin baitsaagch G gedeg hatagtainh gene shuu
-
Zochin (October 10, 2016 4:34:46 pm )
Sain shalga, avliga avdag arga ni buur nariissan gesen shuu
-
irgediin tuluulul (October 10, 2016 7:37:47 pm )
ATG -iin suuliin ueiin uil ajillagaag saishaaj yavdag.Neeren MU-iin erunhii said asan D.Byambasuren guain helsneer manai ulsiin ediin zasag jamaaraa hundreegui,huvaaj ideed huyamruulsan gedeg tuiliin ortoi dogoo.Gaali,tatvariin baitsagchid barag oton suuts batih hemjeend hurtel hurungutei bdon gedeg unen bh shuu.Zuv obektiig songodon bna.AMJILT HUSIE! Degeend chin jaraahai bish tom tul otoh bhaa.
-
Onigoo (October 10, 2016 10:07:31 pm )
Mongolyn hamgiin bogino onigoo “АТГ-аас Гааль дахь авлигыг шалгаж” hehe.
4 Comments