antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2016 19 comments

АН-ын Засгийн газар “АэроМонголиа”, “Хүннү Эйр”-ийг харж үзсэнийхээ үр дүнд Монгол Улсыг 8 тэрбумаар хохироов уу?

нийтлэсэн Admin

1-8

Өнгөрсөн жилүүдэд засгийн эрхийг барьж байсан нөхдүүдийн балаг дундрах янзгүй байна. Улстөр хийж болохгүй салбарыг хүртэл улстөржүүлсний улмаас улсад их хэмжээний хохирол учирсан асуудал цөөн хэдээр тогтохгүй байгаа. Тэдгээрийн нэг бол Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг агаарын тээврийн салбарыг улстөржүүлсний харгайгаар 60 гаруй хүний эрдэнэт амь сүйд болохоо шахсан хэрэг явдал энэ оны тавдугаар сарын 3-нд Ховдод болсныг албаны нөхдүүд эвтэйхнээр хөнгөхөн маягаар хэлж ярьж аргалаад өнгөрч байсан. Тэгвэл тэрхүү хэрэг явдлаас болоод одоогоор улсад 8 тэрбум орчим төгрөгийн хохирлын асуудал яригдахаар болоод байгааг салбарын дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн байна.

14628260_1797254530515420_1952440052_n

Эргэн сануулахад Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа  “Дотооддоо том онгоц нисгэсэн нь нисэх хүчин, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээлээ” л гээд байсан. Яахав, шинэ хуудас нээнэ гэдэг, нээсэн хүн болж харагдаж, яригдана гэдэг сайхан хэрэг байж болно. Гэхдээ эхлээд салбарынхаа онцлогийг ойлгож, мэдрэх ёстой. Ховд аймаг хэдийгээр баруун бүсийн тулгуур төв ч гэлээ, өнөөдрийн бодит нөхцөл байдлаа харахад том Боинг онгоц нислэг үйлдэх хэмжээний стандартыг яв цав хангасан онгоцны буудалтай бил үү гэдэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болоод салбарын сайд М.Зоригт нар анхаарал хандуулах ёстой байсан юм, тухайн үед.

Уг нь орон нутаг руу “Боинг 737” онгоцоор нислэг үйлдэх боломжтой эсэхийг шалгаж нягтлуулахаар олон улсын шинжээчийг авчирж нягтлуулсан байдаг. Харин олон улсын шинжээчид нөхцөл байдлыг хянаж үзээд Улаанбаатараас Ховд руу “Боинг 737” онгоцоор  нислэг үйлдэх боломжгүй, стандарт шаардлага хангасан нөхцөл бүрдээгүй байна гэж үзсэн байдаг.  Олон улсын шинжээчийн дүгнэлтийг ИНЕГ-ч гэсэн хүлээн зөвшөөрч, орон нутаг руу том онгоц нислэг үйлдэхийг зөвшөөрөөгүй аж. Гэвч Ч.Сайханбилэгийн удирдаж байсан  Монгол Улсын Засгийн газраас чиглэл өгсний дагуу МИАТ  “Боинг” онгоцоороо нислэг үйлдэж эхэлсэн юм. Харамсалтай нь, Ерөнхий сайдын чухал санаачлага 1 ч сар хүрэхгүй хугацааны дотор Монгол Улсыг 5 сая 438 мянган ам.долларын төлбөр мөнгөнд унагахын чинээ хэн санах билээ.  Ч.Сайханбилэгийн үгэнд итгээд, баярлаж байсан хүмүүс цөөнгүй л байгаа байх. Асуудалд бодитой ханддаг талууд бол “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг байдагчлан эхнээсээ том онгоц нисэх, буух орчин нөхцлийг бүрдүүлээгүй байж том зүйл яриад байгаад нь Ч.Сайханбилэгийг гайхаж л хүлээж авч байсан байх.Тэрээр “Боинг”  онгоц баруун аймагт нислэг үйлдсэний нээлтийн ёслолд оролцох үеэрээ “Ховд хотын нисэх буудал энэ үйл явдлыг дагаад том буудлын зэрэглэлд шилжих учиртай, энэ ажлыг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зохион байгуулж, ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар шийдвэр гаргаж ажиллана” гэж байсан юм. Уг нь онгоцоо нисгэж эхлэхээсээ өмнө Ховдын нисэх буудлыг шаардлага хангасан түвшинд аваачих ёстой байсан нь хэний хийх ажил байсан юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Зайлшгүй хийх ёстой зүйлийг хийгээгүйн улмаас нислэг үйлдсэнээс хойш арваадхан хонож байхад Ховдоос Улаанбаатарыг зорих гээд нислэгийн зурвасаас 180 километр цагийн хурдтайгаар өндөр авч хөөрөх гэж  байсан МИАТ ХК-ийн ОМ7056 нислэг саатсан юм. Ер нь бол шаардлага хангаагүй замаас болж онгоц замаасаа гарсан гэдэг. Онгоцонд сууж явсан зорчигч хэлэхдээ “МИАТ ХК-ийн Боинг онгоц Ховдын нисэх буудлаас хөөрөхөөр хурдаа авах явцдаа  нислэгийн зурвасаас гарсан. Энэ үед онгоц эрчээрээ шороон зам руу орж, онгоцонд тоосжилт үүссэнээс юу ч харагдахгүй болсон. Зорчигчид хашгиралдан, маш их сандарцгаасан. Азаар ямар нэгэн юм мөргөөгүй, зогсч зорчигчдыг нэн даруй буулгаад байна.” гэж хэлсэн байдаг. Зорчигчийн хувьд ийм мэдрэмж төрүүлсэн хэрэг явдал угтаа бол том хэмжээний осол болж болох байсныг, харин ч туршлагатай нисгэгч онгоцыг жолоодож байсны үрээр нөхцөл байдлыг эвтэйхэн давж туулсныг хэлэх хүмүүс байсныг эргэн сануулъя.

Харин МИАТ компанийн зүгээс мэдээлэхдээ  “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” гэсэн тайлбар хийгээд өнгөрсөн юм.

Тэгвэл М.Зоригт Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа  “Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэг хэзээ хэвийн үргэлжлэх вэ. МИАТ-ийн Бойнг-737 онгоц нислэгээ үргэлжүүлэх үү?” гэсэн асуултад хариулахдаа -“Аэро Монголиа”, “Хүннү эйр” компани Ховд, Увс, Баян-Өлгий чиглэлд өдөр бүр нислэг үйлдэж байна. Баруун гурван аймаг руу том оврын онгоцоор үйлдэх ажил удахгүй хэвийн үргэлжилнэ. МИАТ-ийн “Бойнг-737” онгоц зурвасаас гарсантай холбоотойгоор нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцны хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг шалгаж, засвар үйлчилгээ хийх ажил дуусаагүй  байна.” гэсэн зүйлийг хэлж байсан юм.

Тавдугаар сард албаны нөхдүүдийн хэлээд байснаар бол  МИАТ-ийн онгоцны саатал жирийн л зүйл юм шиг ойлголтыг хэн хүнд төрүүлэхээр байв. Гэтэл хэрэг дээрээ бол үгүй. Боинг 737 онгоцны хөдөлгүүр эвдэрсэн учраас гаднаас өндөр зардал мөнгө гарган шинжээчид авчран ажиллуулсан байдаг, өнгөрсөн хугацаанд. 5 дугаар сарын 3-ны өдрөөс хойш 22 хоногийн дотор Шинжээчийн зардал, Сэлбэгийн зардал, Инженер, Ажиллах хүчний зардал сэлтэд 438 мянган ам.долларыг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан талаар бид мэдээлж байсан. Зардал мөнгө ингээд дууссан бол бас яамай гэхсэн. Гэтэл тэгсэнгүй ээ. Нэгэнтээ онгоцны хөдөлгүүр дахин ажиллах боломжгүй болсон тул 5 сая ам.доллараар хөдөлгүүр захиж авчруулсан гэх мэдээлэл байсан юм.

Хэдхэн өдрийн дотор 5 сая 438 мянган ам.долларын засвараар сая нэг Боинг 737 онгоц өндийх нь гэж харагдаж байсан юм. Энэ бол яах аргагүй томоос том асуудал.  Ч.Сайханбилэгийн удирдаж байсан Засгийн газар  5 сая 438 мянган ам.долларыг Монголчуудаас нууж хааж байгаад нэг удаадаа шийдсэн байж болно. Харин хожим үүсч болзошгүй асуудлуудаас яаж л бултах гээд байгаа юм бол доо гэдгийг манай сайт хөндөж бичиж байсан. Орон нутаг руу том онгоц нисгэх нөхцөл  бүрдээгүй байсаар байтал, заавал нислэг үйлдүүлнэ гээд, тэгээд бас болоогүй Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МИАТ компани “АэроМонголиа”, “Хүнү Эйр” компаниудтай хамтраад орон нутагт нислэг хийх ёстой гээд байсан. “АэроМонголиа”, “Хүнү Эйр” компаниуд жижиг онгоцуудаа Ховдод байршуулж, Улаанбаатараас том онгоцоор Ховдод очсон зорчигчид жижиг онгоцоор Баян-Өлгий, Завхан,  Говь-Алтай, Увсад хүрнэ гээд байсны цаана ер нь ямар эрх ашиг нуугдаж ирэв ээ. Засгийн газраас  “АэроМонголиа”, “Хүнү Эйр”-ийг харж үзсэнийхээ үр дүнд 5 сая 438 мянган ам.долларын төлбөрт унасан юм биш биз дээ гэдэг асуулт одоо ч хүчинтэй хэвээрээ байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Зочин (October 10, 2016 1:23:49 pm )

    Сайханбилэг гэж ямар балагтай нөхөр вэ, суулгадаг газар нь суулгамаар юм.

  • 001 (October 10, 2016 1:54:51 pm )

    Та бүхэн манайхаар үйлчлүүлээрэй.
    Манайх Рейкийн энергин бариа, бүтэн биеийн бариа, хуян хөөх бариа, бөөр,нуруу, элэг, ходоодны үйл ажиллагаа сайжруулах, тамир тэтгэх бариа, өндгөвчний бариа, савны хий, гэдэсний дүүрэнг гаргах бариа, хүүхдийн тархины доргилт засах, тархины даралт бууруулах, тайвшруулах, өсөлт хөгжил дэмжих бариа, нүүр, толгойн цэгэн массаж, хөл массаж зэрэг бүх төрлийн эмчилгээний болон алжаал тайлах бариа засал хийнэ. Утас: 94069506 (цаг авч ирнэ үү)
    Хаяг: БЗД 13-р хороо Скайтаун хотхон 90б байр. (Номин хайпермаркетийн баруун талын голомт банктай байр) дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. https://www.facebook.com/mutringegeebariazasal

  • teneg ard tumen (October 10, 2016 2:09:21 pm )

    ер нь бол өмнөх засгийн газрын ч буруу, энэ асуудлыг улс төржүүлэх ч бас буруу

  • Delden (October 10, 2016 2:46:55 pm )

    МИАТ МИАТ гээд л сүүлийн үед их улстөржих болжээ үний цаана ямар эрх ашиг явж байгааг хэн ч таашгүй. тэр тусамаа жирийн иргэд …

  • zochin (October 10, 2016 3:09:11 pm )

    gemt heregten

  • Anonymous (October 10, 2016 3:12:40 pm )

    МАН 3сар АНыг мууллаа Харин ард түмэнд хэрэгтэй юм нэгийг ч хийсэнгүй 3 жилийн дараа тэд энэ л янзаараа муулсааар юу ч хийгээгүй байна даа

  • Anonymous (October 10, 2016 4:15:23 pm )

    Жижиг, дунд бизнес эрхлэгчид ээ,
    ӨМӨЗО-ы Хөххотын төвд, хөл хөдөлгөөн ихтэй газар байрлах ”Монгол хотхон цогцолбор” (Victoria Gardens)-ын монгол барааны давхарт лангуу, павильон түрээслэхийг урьж байна.
    Өвөрмонголд монголын цэвэр бүтээгдэхүүн худалдан авах сонирхол ихэссэний зэрэгцээ тус хотыг зорих жуулчдын тоо хэдэн саяар тоологдож байгаа юм.
    Бидэнтэй холбогдох: 0086-13811909777 (Хөххот дахь дэлгүүрийн дугаар)
    95095168, 96655168 (Улаанбаатар дахь дугаар)

  • зочин (October 10, 2016 6:46:55 pm )

    та нар АН -ийг их муу хэлэх юм та нар төр бариж байх үед гал унтарахаар явсан хэдэн сайхан залуус амиа алдсан шүү дээ АН их юм хийсэн өр хоёр намын өр өөрснөө алдаагүй юм шиг ямарч их муу хэлдэг юм бэ одоо болоо юм биш үү

  • Anonymous (October 10, 2016 7:22:39 pm )

    Yadag garuud ve..60 hunii ami nas ta nariin uls turiin show ymuu. Tom ongotsiig buulgah zuvshuurul ugdug teneg gart arga hemjee avaachee..

  • зочин (October 10, 2016 7:46:36 pm )

    Сайханбилэгийг шоронд хий

  • Anonymous (October 10, 2016 8:26:55 pm )

    Хариуцлага худал хошгируулдаг нехдед хариуцлага тооцохгуйгээр монгол Улс хегжихгуй шуу

  • Anonymous (October 10, 2016 9:05:47 pm )

    tv eer halamj neheed turiin ajiliig hiicheed bdg amantsar avgai naraa ta nariin demjeed bdg ardchilsan namiin batsaanuud said taigaa niileed 10 terbumaar toglochih umaa odoo uy uy genee oron nutgiin songuuliar ardchilsan nam ard tvmnee umuuruh um gesen ingeed mongoliig taltsuulj dain l hiij bval ene nam orshin bnaa gsn vgee ..odoo salal daa ene malnuudaas

  • Зочин (October 11, 2016 8:39:55 am )

    Сайханбилэг нь өөрийнхээ хүүг нисгэгчийн мэргэжилтэй болгоод фоккер-50 онгоцоор нисгэх дадлага зохион байгуулж, улсын хөрөнгөөр тоглож, 8 тэрбум төгрөгний хохирол учруулсан хэргийг шалган хариуцлага тооцох хэрэгтэй. Төр нь төмөр нүүрээ үзүүлж, төрсөн биенд махан нүүрийг харуулах цаг нь болсон Сайханбилэг, Нямдаваа, Д.Батчулуун, Дашням нарт

  • Зочин (October 11, 2016 8:57:23 am )

    монголчуудаа улс төржихөө больчих л доо.тэгвэл энэ улс чинь хөгжинө.Нам намын бөгс долоосон, бэлэн мөнгө нэхсэн арчаагүй хүмүүсийн бичсэн зүйлийг харахаар ингэж амьд явахаар та нар минь …. гэж бодогдох юм

  • Anonymous (October 11, 2016 8:56:27 pm )

    ЭНЭ БИЧЛЭГ ДОТОР ИНЕГ- ЫГ УДИРДАЖ БАЙСАН Г. НЯМДАВАА, ДАШНЯМ, БАТЧУЛУУН НАРЫГ УСНААС ХУУРАЙ ГАРГАХ ГЭСЭН ДАЛД САНАА НУУГДАЖ БАЙНА!!!!!!! ТИЙМ УЧРААС ЭНЭ АСУУДЛЫГ МАШ НУХАЦТАЙ ШАЛГАЖ ТОДРУУЛЖ УЛС ТЕР МЭРГЭЖЛИЙХЭН ХЭЗЭЭ Ч ЭНЭ САЛБАРТ ХУТГАХГУЙГЭЭР ШИЙДВЭРЛЭХ ЕСТОЙ!!!! НИСГЭГЧИД БУРУУТАЙ НЬ БУРУУТАЙ!!! ГЭХДЭЭ МУУ Л БОЛ ХОЙД ГЭРИЙН ХАР ОВООХОЙ ГЭДЭГ ШИГ НИСГЭГЧ НАРЫГ БУУ БУРУУТГА!!!!!! ИНЕГ ХОВДОД ЗЕВШЕЕРЕЛ ЕГЕЕГУЙ БОЛ ИЙМ АСУУДАЛ ГАРАХГУЙ БАЙСАААААААААААААААААААН!!!!!!!!!!!

  • dash-Nym (October 11, 2016 9:41:26 pm )

    Hunii ul shagaig chid bitgii hudlaa yariad bai Hunii ul shagaij yavahaar oort onogdcon ajilaa l hii !

  • САЙХАНБИЛЭГИЙН АШИГ СОНИРХОЛООС БОЛСОН ХОХИРОЛ (October 12, 2016 8:27:00 am )

    АСУУДЛЫН ГОЛ НЬ САЙХАНБИЛЭГИЙН ХҮҮ АЭРМОНГОЛ КОМПАНИД САЙХАНБИЛЭГИЙН ХҮҮ НЬ НИСГЭГЧ ХИЙДЭГТ БАЙСАН ЮМ. САЙХАНБИЛЭГ ХҮҮГИЙНХЭЭ НИСЛЭГИЙГ ДЭМЖИХ ГЭЖ МОНГОЛЫН МИАТ ХК -ИЙГ ХОХИРООГООД ЗОГСОХГҮЙ ГЭМ БУРУУГҮЙ МОНГОЛЫН ИРГЭДИЙН АМИАР ТОГЛОХЫГ ЗАВДСАН. САЙХАНБИЛЭГИЙН АШИГ СОНИРХОЛООС БОЛЖ МОНГОЛ УЛС ИНГЭЖ Л ХОХИРЧ БАЙГАА ЮМДАА.

  • зочин (October 12, 2016 3:25:28 pm )

    Хэрэг хуучрахгүйэээ.

  • Д.Ганхуяг, 99116570 (October 13, 2016 10:29:08 am )

    Сайханбилэг, түүний эзэн Элбэгдоржийн асуудлыг АН-тай холбох нь ямар ч утга учиргүй зүйл. Учир нь энэ хоёр нөхөр АН-ыг ашиглан хохирол учруулсан гэж үзэхээр байна. Энэ хоёр Ан-ыг самарсан. Ингэхлээр АН-ын гишүүний хувьд энэ хоёрыг маш сайн шалгаж олонд үнэнийг мэдээлэх хэрэгтэй гэж үзэж байна. Ингэж л байж АН-ын мянга мянган гишүүний идэвхийг сэргээж, элдэв бохироос цэвэрлэн, улс орны хөгжилд энэ нам байр сууриа эзлэх болно. Энэ хоёрыг АН-ын зүтгэлтэн гэхээсээ Ховдын нутгийн зөвлөлийн явцуу үзэлтнүүд гэвэл таарна.

antalya rent a car