antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2012 5 comments

Балбын шоронд хоригдож байсан Б.Баяндэлгэр эх орондоо ирлээ

нийтлэсэн Admin

Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт өчигдөр өглөө баярын нулимс дуслуулсан нэгэн сайхан учрал боллоо. Хүний газар хүүгээ, дүүгээ сураггүй алдаад байсан монгол айлыг элэг бүтэн болгосон энэ сайхан учралын тухай өгүүлье. Уржигдар орой Катманду-Сөүл-Улаанбаатар чиглэлээр нисч ирсэн Б.Баяндэлгэр “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатарын машинаар шөнөжин довтолгосоор өчигдөр өглөө Чойбалсан хотын ойролцоох гэртээ иржээ. Гэвч гэртээ харих зам түүний хувьд амар дардан байгаагүй билээ. Б.Баяндэлгэрт тохиолдсон явдал гадаадад зорчихдоо нарийн мэдээлэл, нямбай төлөвлөлттэй байж сурахыг олон хүмүүст анхааруулсан сургамж юм. Мөн монгол хүн монгол хүнийхээ төлөө санаа зовж, дэм дэмэндээ явах гэгээн сайхан үйлсийн үлгэр жишээ ч юм. Энэ бүхнийг дэлгэрэнгүй хүүрнэж, монгол залуу харийн шоронгоос гэртээ ирсэн түүхийг нэхэн тодруулж байна.

 

Нэг. 2006 он. Таван жил гаруйн өмнө Дорнод аймгаас 17 настай жаал хүү Өмнөд Энэтхэг рүү бурхны ном сурч, шавилан суухаар оджээ.

 

Хоёр. 2011 оны 6 дугаар сар. Суралцах хугацаа нь дуусахтай давхцан, мөнгөгүй ба хэнэггүйгээсээ болж олон жил төлөгдөөгүй байнга оршин суух зөвшөөрлийн төлбөр нэхэгдэв.

 

Гурав. Гэрийнхнээсээ явуулсан мөнгийг халааслаад Балбаар дамжин харихаар Б.Баяндэлгэр умардыг зорив.

 

Дөрөв. БНСУ-д есөн жил амьдарч байгаад эмийн ургамал судлахаар Балбад ирээд байгаа гэх, 30 гаруй насны Буяндэлгэр хэмээх монгол хүн Катмандуд байна. Тэрээр Б.Баяндэлгэрийн замын зардал болох мөнгийг “Түвд рүү гаргаж өгнө” хэмээн залилан аваад, зугтжээ.

 

Тав. 2011 оны намар. Мөнгөгүй, танилгүй, хэлгүй монгол залуу гудамжинд хоноглож эхлэв. Балбад Монгол улсын ЭСЯ байхгүй аж.

 

Зургаа. 2011 оны 10 дугаар сар. Катмандугийн цагдаад баригдаж, визийн хугацаа хэтэрсэн тул Цагаачлалын албанд хүргэгдэн “Dilli bazaar” дахь хорих төвд саатуулагдав.

 

Долоо. 2011 оны 11 дүгээр сар. Сайхан сэтгэлт балба хүмүүс Б.Баяндэлгэрийн тухай олж мэдэв. Тэд Катмандуд байнга оршин суух балба нөхөртэй монгол эмэгтэйд хандан Улаанбаатар руу холбоо барьж Б.Баяндэлгэрийн тухай мэдээлэл дамжуулж өгөхийг хүсэв. Монгол бүсгүйн хариулт: НАДАД ЯМАР ХАМААТАЙ ЮМ!

 

Найм. 2011 оны 12 дугаар сарын 26. Монголын 24tsag.mn болон Ntv production студийнхан Катмандуд томилолтоор ажиллаж байхдаа балба лам Дэнгээгээс шоронд хоёр сар гаруй болж буй монгол иргэний тухай олж мэджээ. Сэтгүүлчид шоронд нэвтэрч түүнтэй уулзав.

 

Ес. 2012 оны нэгдүгээр сарын 20. Монголын сайт дээр гарсан мэдээллийн дагуу “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатар туслахаа илэрхийлэв. Балба руу Монголын иргэнийг суллуулах торгуулийн болон тийзний мөнгийг шилжүүлэв.

 

Арав. 2012 оны нэгдүгээр сарын 28. Б.Баяндэлгэр Буянт Ухаад нулимс асгаруулан буув. Маргааш өглөөнийх нь мандах нарнаар Дорнод уудам талд халуун цайны ааг ханхалсан гэртээ сууж байлаа…

 

С.ӨЛЗИЙ

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (January 30, 2012 12:23:45 pm )

    otgonbauar ta az jargaltai bna

  • Anonymous (January 30, 2012 1:34:42 pm )

    yamaidaa hoorhii

  • Anonymous (January 30, 2012 2:28:06 pm )

    gawiya baiguulchihsan bish naad pizdaagaa yug n bichdiin

  • Anonymous (January 30, 2012 7:24:07 pm )

    ovoo do neg n ch gesen eh orondoo esen mend harijee

  • Anonymous (January 30, 2012 7:37:21 pm )

    hun medehgui bol tend tegeed uheh n bn sh dee burhanii nom surna gej baihaar mal sain hariulaad surchahaa ter ereeduitei

antalya rent a car