antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2012 12 comments

Уурхай түшсэн Налайх дүүрэг авилгын уурхайгаар хөгжиж байна

нийтлэсэн Admin

Нийслэлийн алслагдсан дүүргийн нэг болох Налайх дүүрэг хэдхэн жилийн өмнө гэхэд л эрчим хүчний эх үүсвэр

болсон нүүрсийг хэдэн арван тоонноор нь гаргаж алс бяцхан сууриндаа иргэд нь гал алдахааргүйгээр амьдраад зогсохгүй социализмын үед Нийслэлийг элч гэрлээр тэтгэсээр ирсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Төрд шургалсан төрөл садангуудын сүлжээ, “баг бүрдүүлэх” сонгодог арга барилын бодит үр дагавар болсон албан тушаалын пирамид гагцхүү энэ дүүрэгт төвхнөж, өргөжин тэлсээр авлигын уурхай болон цэцэглэж байна. Баримт сөхвөл:
Газрын наймаагаар буруу хөлжсөн Засаг ноёд
Тус дүүргийн засаг дарга Б.Баяндэлгэр, ТЭХ-ний дэд сайд Т.Энхтайван нар их ойрын төрөл буюу эгч дүүсийн хүүхдүүд. Тэдний ах дүүсийг тойрсон хувийн таван компани их хэмжээний газрыг хууль бусаар нэр дээрээ гаргуулж авч чадсан. Засаг дарга Б.Баяндэлгэр 320 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр холбогдох газарт шалгагдаж эхэлсэн.

Харин ИТХ-ын дарга С.Батдоржийг газар чөлөөлсөн тогтоол дээрээ хууль бусаар нэмэлт хавсралт хийж Засаг даргынхаа хамаатнуудад газар олгосон гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр болон ИТХ-ын дарга С.Батдорж нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон шалтгаан нь тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хорин таван гишүүнээс найман гишүүний гарын үсэгтэй “Манай Засаг дарга болоод ИТХ-ын хууль бус үйлдэл хэрээс хэтрээд байна. Бүр сүүлдээ газар нутгаа харийн иргэдэд тохиролцооны гэх хууль бус бичиг үйлдэн зарж эхлээд байна. БНСУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Жэхуан групп” 320 га газар эзэмших гэрчилгээ олгож өгнө хэмээн амлаж 50 мянган ам. доллар тус компанийн ажилтнаас авсан нь тодорхой болоод байгаа юм. Үүнийг та бүхэн шалгаж өгнө үү. Мөн ИТХ-ын дарга С.Батдорж нь ИТХ-ын гишүүдийн хуралдаанаар гаргасан шийдвэр дээр дур мэдэн нэмэлт хавсралт бий болгож их хэмжээний газар Засаг даргын хамаатан садангуудад өгсөн байгаа. Үүнийг шалгаж үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт хавсарган өгснөөс эхэлжээ.
Ингээд л Авлигатай тэмцэх газраас тус хэргийг шалгаж эхлээд байгаа аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Жэхуан групп”-т Налайх дүүрэгт орших газрыг өгөхийн тулд “Сеогёонг” компанийн эзэмшлийн 289 га газрыг 2009 оны наймдугаар сарын 26-ны 314 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон аж. Өөрөөр хэлбэл “Сеогёонг” хууль журмын дагуу авсан газрын гэрчилгээг Налайх дүүргийн Засаг дарга Б.Буяндэлгэр гэнэт хүчингүй болгосон гэсэн үг. Ингээд ч зогсохгүй тухайн үед “Жэхуан групп”-ыг тус газарт үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн саад гаргахгүй байхаар Засаг дарга өөрийн биеэр амлаж байсан гэдэг. “Сеогёонг” ХХК-ийнхан газар эзэмших гэрчилгээг ямар учраас хүчингүй болгосон талаар асуусан ч тодорхой хариулт өгөөгүй байх юм. Гэхдээ Засаг дарга тус компанийн газрын гэрчилгээг цуцлахдаа хэд хэдэн хууль зөрчсөн байна. Тухайлбал, “Сеогёонг” ХХК тус газрыг таван жил эзэмших гэрээтэй байсан бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн явж байхад нь гэрээгээ зөрчин цуцалсан байна.
Үүний дараагаар Б.Баяндэлгэр “Сеогёонг” компаниас “булаасан” газраа “Жэхуан групп”-ийнхэнд 300 мянган ам.доллараар “зарах” санал тавьсан гэх. Мөн газрын гэрчилгээ өгөхөөс өмнө урьдчилгаа төлбөр хэрэгтэй гэдгийг ч сануулсан гэнэ. Үүний дагуу Б.Баяндэлгэрт “Жэхуан групп”-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Солонгос улсын иргэн Ким Юн Хэн гэгч 50 мянган ам.доллар өгсөн байх магадлал өндөр байна. Дээрх мөнгийг өгөлцөж, авалцах явц нь Налайх дүүргийн томоохон албан тушаалтны өрөөнд болсон юм байх. Үүнийг нь хэд хэдэн хүн гэрчилж байгаа юм байна.
Налайх дүүргийн энгийн иргэдэд газар олдохгүй дуусчихсан байдаг гэнэ. Харин Засаг даргын хамаатнуудад бол мянган га хэмжээтэй газар хүртэл олдож байгаа аж. Налайх дүүргийн ИТХ-аас 2010 оны гуравдугаар сарын 17-ны өдөр 629 тоот тогтоол гаргажээ. Энэ тогтоолд “Налайх дүүргийн тусгай хэрэгцээнээс гаргах газрыг нэгдүгээр, тусгай хэрэгцээнд авах газрыг хоёрдугаар, Газар зохион байгуулалтанд нэмэлтээр оруулах газрыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, байршил хэмжээг тогтоосугай” гэжээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Батдорж тухайн үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж 16 газарт 1229 га талбайг дүүргийн тусгай хэрэгцээнээс гаргах шийдвэр гаргасан юм байна.

Сонирхолтой нь энэ тогтоол батлагдсаны дараа С.Батдорж 629 тоот тогтоолыг дөрвөн хавсралттай болгож өөрчилжээ. Тэрбээр ИТХ-ны VI хуралдааны тоот хавсралт гэсэн нэр зүүж, дөрөв дэх хуудсыг дур зоргоороо нэмсэн нь илэрсэн байна. Иргэдийн хурлын дарга С.Батдоржийн нэмсэн энэ хуудсан дээр Налайх дүүргийн тусгай хэрэгцээнээс гаргаж ашиглуулах газрын байршлыг кадастрынх нь зургийн солбилцолтой нь, бүр эзэмших компанийнх нь нэртэй баталж өгсөн байх юм. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр тусгай хэрэгцээнээс гаргасан газрыг хэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай асуудал огтхон ч яригдаагүй байхад их хэмжээний газар нь эзэнтэй болчихсон, бүр 629 тоот тогтоолын хавсралтаар баталгаажчихсан байж. Дээрх газрын ихэнх хэсэг нь буюу 1227 га газар нь тавхан компанийн нэр дээр байжээ. Тусгай хэрэгцээний, газраас хамгийн их хувь хүртсэн “Хангай сервис” компани гэхэд л дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийн ах дүү нарын мэдэлд байдаг хувийн компани аж. Тусгай хэрэгцээнээс гаргасан эдгээр газар нь нүүрс, элсний ордтой, тоосгоны шавартай учраас   Засаг дарга, ИТХ-ын дарга нарын мөнгө олох гэсэн башир арга болсон бололтой.
Мөн дүүргээ хөгжүүлэх нэрийн дор цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулна гэсэн лут амлалтаар дөрөөлөн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний албан бус татвар авч хувьдаа завшсан зэрэг хууль бус олон үйлдлүүдээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангиар хэрэг үүсгэн шалгагдаж байгаа юм. Газар дороо олон сая тонн нүүрсний нөөцтэй хэдий ч удирдах арга барил, чадвар байхгүй, дээр нь сэтгэл дутсаны улмаас энэ том үйлдвэр аль хэдийн хаалгаа бариж хэдэн зуун ажиллах хүчин гудманд гарч, ажил амьдралаа алдаж, өдөр өнгөрөөх төдийхнөөр аргацаах болсон нь юутай харамсалтай. Налайх дүүргийн иргэд энэ талаар гомдол санал гаргаж С.Батдоржийн халаа сэлгээний асуудлыг тавьж эхлэхэд л манарч унан, эмч дуудан ээлжит жүжиглэлт явагдсанаар замхардаг нь нэг бус удаагийн үйлдэл гэнэ. Энэ газрын наймааны хэрэгт мөн тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга н.Энхбаяр Солонгос улсын иргэдэд газар олгох нэрээр их хэмжээний авилгыг дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрт зуучилсан байх магадлалтай гэсэн үндэслэлээр дүүргийн удирдлагууд хөтлөлцөн Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байна.

Урд нь 2008 онд Засаг дарга Б.Баяндэлгэр Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байхдаа мөн төсвийн өмч хөрөнгийг идэж шамшигдуулсан гэдэг үндэслэлээр Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан нэгэн. Гэсэн хэдий ч шийтгэлээс холуур үлдэж залгамж халаагаа мөн л өөрийн хамаатны гэх н.Өлзийсайханд хүлээлгэн өгсөн байх юм. Өнөөг хүртэл дүүргийн эрүүл мэндлийн нэгдлийн үйл ажиллагаа, төсөв мөнгөний асуудал нуугдмал хэвээр, ажил нь доголдож, хууль бус үйлдэл нь хэвээр байгааг ажилчид нь гомдоллож мөн л Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан байдаг. Дүүргийн “Чандмань Налайх” Нийслэлийн өмчит компаний захирал Д.Бямбажавыг иргэд, байгууллагын өмч хөрөнгийг залилсан олон удаагийн залилангийн үйлдэлд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3 дахь зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, ажлаас нь түтгэлзүүлэн шалгаж байгаа нь үнэн гэх албаны хүний мэдээлэл ч байгаа юм.

Гэтэл ард үлдсэн иргэдийн амьдрал сүүдэр даган уруудаж явна. Өнөөдөр тус уурхайд 1000 гаруй хүн үхэж болзошгүй гэдгээ мэддэг ч хувь заяатайгаа эвлэрэн амьдралын төлөө зүтгэж байна. Тэд 50-300 метрийн гүнд гар аргаар нүүрс олборлож, амь зуухын эрхэнд үхэлтэй нүүр тулан ажиллаж байгаа. Налайхын уурхайд Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс 2010 онд 19 хүн амь эрсэдсэн бол өнгөрсөн онд 20 гаруй хүн амиа алдсан байна. Гэхдээ энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо нь. Үүний цаана бэртэж гэмтсэн, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хэдэн зуугаараа байгааг холбогдох хүмүүс хэлж байгаа.
Налайх дvvргийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 240 орчим компани, нөхөрлөл, иргэд гар аргаар нvvрс олборлох vйл ажиллагаа эрхэлдэг аж. Нэг аманд таваас долоон хvнтэй баг харанхуй, чийглэг, хvйтэн орчинтой газрын гvнд ажиллана.
Нvvрс олборлох vйл ажиллагаа нь улирлын чанартай учраас жилд тав, зургаан cap ажилладаг аж. Албан бус тоогоор 1400 гаруй хvн ажиллаж өдөр хоногийг өнгөрөөдөг гэх юм билээ. Тvvнчлэн тэдгээр бичил уурхайнууд нь хуучин Налайхын далд уурхайн нvvрс олборлолтын талбайд 300 гаруй цооног, ам гарган гар аргаар нvvрс олборлож нvvрсний байгалийн тогтцоос хамаарч олборлолтын хоёр гурван төрлийн технологиор нvvрсээ гаргаж авдаг байна. Сvvлийн vеийн статистик мэдээнээс харвал сvvлийн хоёр жилийн хугацааанд тус уурхайд ослоор 200 хvн амь насаа алдсан гэдэг.
Энэ мэтчилэн төрөлсөж төр түшилцэхийн балаг нэгэн дүүргийн аж амьдралыг хэрхэн доройтуулж, тарамдан сүйрүүлж байгааг зохих газар нь анхааралдаа авч, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа үнэн зөв явагдах эсэхийг цаг хугацаанд найдан хүлээх л үлдсэн үү?


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (January 30, 2012 2:01:22 pm )

    naadah chine eostoi unen barimt bna bas boloogui naad bayndelger chine hujaagiin erliiz yum bna lee shd nalaihiin ard tumen bugd l meddeg yum bna lee .

  • Anonymous (January 30, 2012 2:43:01 pm )

    hujaagin ur udam osoj b.n yagaad bolohgui gej. zasag dargaas.

  • Anonymous (January 30, 2012 3:33:03 pm )

    HUULI GJ BDAG BOL ARGA HEMJEEGUNE TULTAL AVAH HEREGTEI

  • Anonymous (January 30, 2012 6:39:55 pm )

    Erthen arga hemjee avahgui yugaa hiigeed bg uls ve huurhii 200 garui hun uheh yosgui ch bsan yumuu, aimaar yumaa

  • Anonymous (January 30, 2012 7:09:05 pm )

    yooy ene niitlelee hed bichdeg yum be. turuu jiliin odiid bas l bichee bizde.yasan nogoo hediigee halj chadahgui suudliig ni avch chadahgui bolhooro dahin dahin nadlaga torood unen hudal ni medegdehgui yum bichuuleed baidag yum. yadaj baihad songuuli dohchihson baidag.

  • Anonymous (January 30, 2012 8:12:59 pm )

    arga hemjee awaachei temtsey eeeeee

  • Anonymous (January 30, 2012 8:16:28 pm )

    unen shuu dee muusain hujaagiin erliiz shorond hataasai naadah chin bas boloogui ee baiguulagiin darga nariig duudaad l hereggui hog shahaad l buun mungu tsohidog nuhur bgaa yum

  • Anonymous (January 31, 2012 10:19:25 am )

    songuuli duhuud irheer balaitdagaa boliochee manaihaan. zasag dargadaa durgui baagii bainga l ene tuhai bichij baihiimaa. heden jil bichij bnaa ain. tegeed zasgaa multalj chaddaggui e huurhii. shudargaar ursulduj sur l da uls turiin soyolgui uruwdultei amitan min. jil bolgon l ingeed bicheed bhiimaa kk

  • Anonymous (February 07, 2012 12:21:13 pm )

    Үнэхээр нүдэнд гялтайх ч юм алга. Харахаас нэг 68.0 сая төгрөгний жорлон. Нөгөө 2011 онд орж ирсэн гээд байгаа 32.0 тэрбумын хөрөнгө оруулалт хаачсан бэ. Бас идчихсэн үү. Авилгалын Ланд -2ОО -гаа унаач. АТГ-ынхан шалгаач. ШАЛГААЧ.Билээхэн материал өгөөд байхад. Баримтыг нь үзэхэд л гараад ирнэ шүү. Яагаад удаашруулаад байгаа юм. Шалгасан нэртэй хугацаа хожиж хэрэгсэхгүй болгох гээд байгаа юм биш биз дээ. Нээлттэйгээр ард түмэнд тавь. Тайланг нь ч тавиул. Эрх нь та нарт байгаа шүү. Иргэд бид харж байна. Сонгуулиас өмнө тавь. Хэрвээ тэгэхгүй бол дахиад нэг авилгач гарч ирж бид дахин тэмцэх гэж байтал газар нутаг маань гадны хүний нутаг болох нь ээ. Одоо л хөдлөх цаг шүү.Хугацаа алдаж болохгүй.

  • HP (September 10, 2013 11:39:56 am )

    827474 643975I do not have a bank account *** can I spot the order? 30539

  • saints row 4 free download (September 10, 2013 9:04:26 pm )

    767604 784592This style is incredible! You surely know *** to maintain a reader amused. Between your wit and your videos, I was almost moved to start my own weblog (effectively, almost

  • Gourmet Gift Baskets, Wine Gift Baskets, Gift Baskets For Men, Gift Baskets Delivery, Birthday Gift Baskets, Corporate Gift Baskets, Ideas For Gift Baskets (September 13, 2013 1:43:00 pm )

    460473 164476I truly enjoy looking via on this web website , it holds superb content . 935985

antalya rent a car