antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2012 Comments are off

МАН-ын өмнөөс МҮОНТ сөрөг намаа “загнаж” эхлэв

нийтлэсэн Admin

Саявтархан МҮОНТ хоёрдугаар сувгаа нээв. Үзэх харах сонин хачин нэгээр нэмэгдэнэ гэдэг аштай юу. Тэр тусмаа хөдөө орон нутагт тогтмол гардаг ард түмний өөрийнх нь телевиз нэвтрүүлгийнхээ хүрээг тэлсэн нь сайшаалтай. Хоёрдугаар суваг нээх санаа нэлээд эртнээс улбаатай. Цэдэвсүрэн гэж телевизийн ууган дарга нарын нэг, инженер Ганбаатар нар л анхны санааг дэвшүүлж байсныг мэдэх юм. Тухайн үедээ хөрөнгө мөнгө хомс байснаас гадна, реклам сурталчилгаа чөлөөтэй байсан цаг болохоор нэмэлт суваг тулгамдсан асуудал биш байсан нь үнэн. Харин үндэсний телевиз, радио төрийн мэдлээс гарч олон түмний мэдэлд шилжсэнээр реклам, сурталчилгааг хязгаарласан нь мөнөөх хоёрдугаар суваг нээх асуудлаа дахин хөндөхөд хүргэсэн байж таарна. Ямар ч байсан нээгээд авч. Ил далд реклам бэлдэх гэж хөглөж байснаасаа салж амарсан байх.

 

Хоёрдугаар суваг нээлээ гээд олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг дамжуулах үүрэг нь өөрчлөгдөх учиргүйг бүгд л гадарлаж байлгүй яав гэж. Тэгсэн нэг л биш ээ. Анхандаа МҮОНТ-тэй төсөөтэй нэр логотой бас нэг шинэ телевиз нэмэгдэж дээ. Нэвтрүүлгийн байдлыг харвал МАН-ын л нэг эрхэм сонгуулийн сурталчилгаагаа хийх гээд байгуулаа биз л ухааны юм бодов. Хөтлөгч нь хүртэл МҮОНТ-ийн Чимгээ Мимгээтэй адилхан байхдаа яахав гэсэн чинь эндүүрсэн байна. Олон нийтийн телевиз маань төрөл арилжсан суваг нээчихэж. АН хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу байнгын хорооны хуралдаанаас завсарлага авсан тухай нэвтрүүлж байна. Эгээтэй л МАН-ын дарга ч юм уу, ЕНБД нь сөрөг хүчнээ буруутгаж байна уу гэж андуурахаар “загнаж” байна гээч. Засаг төрийг санаатай гацаалаа л гэнэ, өөрсдөө засгаас гарангуутаа МАН-д хамаг хүндийг тохлоо л гэнэ, юу юу гээд хэлчихэв. Заримыг нь тогтоож амжсангүй. Сөрөг хүчнийг загнаж болно л доо. Хэн хүнгүй л загнамаар байна. Гэтэл загнамааргүй хүн зөндөө байгаа шүү дээ.

 

АН-ын олон мянган гишүүд, дэмжигчдээс гадна, сөрөг хүчин байж бидний өмнөөс дуугаран, ахуй амьдралыг маань дээшлүүлээсэй гэсэн хүсэлтэй ядуус хаа сайгүй. ҮЭ-ийн жагсаалд оролцогсдоос эхлээд. Тийм байтал ингэж улаан цайм эрх баригч намд үйлчилж болно гэж үү. Сөрөг хүчин завсарлага авснаар төрийн ажил гацдаг гэж хэн баталсан юм. Эрх баригч нам л ийн шалтаглаж байгаа нь үнэн, бас зөв. Харин “хар хүний өмнөөс шар хүн дуугарч” болохгүй нь олон нийтийн телевизэд хуулиар хүлээлгэсэн үүрэг нь байх учиртай. Тэр ч бүү хэл удирдах зөвлөлд орсон нэг гишүүнийхээ хувийн сонины тоймыг тогтмол уншиж, сурталчлах ч хориотой байдаг юм билээ, бусад улс оронд. Ашиг сонирхлын зөрчил гэж энэ мэтийг хэлдэг юм гэсэн шүү.

 

Ийм байдлаараа бол МАН-ын сонгуулийн сурталчилгааг олон нийтийн телевиз хөдөө, хотгүй хийх бололтой гэж хардахаар. МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн чанар чансааг муу гэж шүүмжлэх гэсэнгүй. Анзаарагдсан болон зарим иргэдээс хэлсэн, сануулсан үнэн байдлыг холбогдох хүмүүс нь анхааралдаа аваасай гэх бодлоор үүнийг тэрлэв. Тэртээ тэргүй сөрөг хүчнээ муулах, гоочлох телевиз, радио хангалттай олон. УИХ-ын гишүүд бараг бүгдээрээ хувь хувьдаа телевиз, радио, сонин, сайттай болсон байгаа энэ цагт МҮОНТ болдогсон бол улс төрийн өнгө аястай нэвтрүүлэг огт хийхгүй байсан ч нэг их үгүйлэгдэхгүй л сэдэв. Тэгээд ч ялихгүй зусар баяжихад саад гэж үг байдаг даа. Дашрамд сонордуулахад саяхнаас МҮОНРТ-ийн нөхөд аймаг орон нутагт очиж бусад нэвтрүүлгийн өнгө аясыг шалгаж, цензурдэж яваа сурагтай. Лав л Баян-Өлгий аймагт томилогдсон гурван шалгагч оноогдсон үүргээ /цензурдах гэсэн санаа/ бараг хэтрүүлэх шахсан тухай мэдээлэл ирснийг дуулгах нь илүүдэхгүй болов уу.

 

Олхонууд ШААБАР

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car