Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь Үндсэн хууль зөрчиж байна гэх мэдээллийг гишүүн асан С.Одонтуяа хэвлэлийнхэнд өглөө. Тэрбээр УИХ-ын 2016 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаар тогтоолын холбогдох хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Тэрбээр хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш. Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгөөр дамжуулан өрх гэрийг дэмжих, төрөлтийг нэмэгдүүлэх хүн ам зүйн бодлогыг дэмжсэн чухал бодлого. Тиймээс дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, дүгнэлт гаргуулахаар хандаж байгаа гэв. Үндсэн хуулийн зүйл заалт зөрчсөн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээг тогтоох” УИХ-ын 2015 оны 103 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийг өөрчилсөн байна. Ингэхдээ 2016 оны 7-12 дугаар сард амжиргааны түвшний 1-10 дугаар бүлэгт орсон хүүхэд бүрт бэлэн мөнгөөр, үлдсэн хүүхдийн мөнгийг хойшлуулан 2019 оноос эхлэн нөхөж олгохоор болсон. Энэ нь хүүхдийг ахуй амьдралаар нь ялгаварлан гадуурхаж байгаа илрэл бөгөөд Үндсэн хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна гэлээ. Тухайлбал,Үндсэн хуулийн 1.10.2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг, 2.14.1, 2.14.2 дахь хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх байна” гэснийг, 2.16.5 дахь хэсэг, 19.1 дэх хэсэг “Хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаврлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэхчлэн олон зүйл заалтыг зөрчсөн гэх мэдээллийг хийлээ.
Холбоотой мэдээ
-
zochin (October 01, 2016 3:14:42 pm )
Yalgaatai baih esgui, hyyhdiin mongo ali ch ulsad baidag, baih estoi zuil,,,,tor , toriin ajiltanguud oorsdoo ajlaa medehgui yanz byriin yg helleg, oilgolt gargaad baidag,
Yamarch hogjiltei orond hamgiin tyryynd baidag asuudal baihgui, baih esgui,,,, -
зочин (October 01, 2016 4:51:21 pm )
дэмжиж байна.
-
зочин (October 01, 2016 8:42:55 pm )
Дэмжиж байна
-
irgen (October 01, 2016 10:46:16 pm )
AN Odontuyz asan gishvvnee hvvhdiin tetgeber halamjiin ouytanii mongiig olgohgvi boltol ni ediin zasgiin hen ymar uls toriin yed ogoh oldoj chadahgvi boltol ni uhgasan be ta iim ediin zasgiin unalatand ortol UIH d suuhdaa iim chadamjgvi boltol ni ungaj chadab aa. Odoo shine zasgiin gazriin 3 sariin ajliin hvreend iim yum heleed yarij baigaagaa yu gej tailbarlah be. Ta UIH-d suuj baihdaa yu hiitsen bolood ingej yrij suuna be.
-
zochin (October 01, 2016 11:43:22 pm )
yalgaj gaduurhaagui odoogoor huuhdiin mongoor amidralaa zalgadaggyu ni daraa ni boon abah yum bishuu
-
Anonymous (October 02, 2016 12:10:18 am )
Uls tur hiihee bolio
-
dawaa (October 02, 2016 10:07:21 am )
bvgdend hi hvrteeh heregtei hvvhed l bol hvvhed bizdee.hvmvvsee
-
эгэл (October 02, 2016 11:23:51 am )
ШШ гишүүн байхдаа нэг хэдэн хүүхдээ дагуулсан авгай Инчоны нисэх буудал дээр зочид буудал хайчихсан тэнэж явдаг этгээд одоо өнгөрсөн хойно онол яриад яахав дэ Дуугүй мөрөөрөө тэнэнэ үү бизнес ухаантай юмаа хийнэ үү тонилж өг
-
нараа (October 02, 2016 2:10:48 pm )
хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох нь зөв дэмжиж байна. Монголын үрс маш олон болтугай
-
Банк (October 02, 2016 5:46:29 pm )
чи хэзээ ард тумнээ гэх боловоо чи хуухдийн монго авах байтгугай ард тумнийг шулж наймаа хийж олсонгоосоо буцааж тарааж огох нь зов шуу чаммайг хэн бэ гэдгийг бугд мэднэ
-
gfgcv fc (October 02, 2016 7:52:24 pm )
fvedfvrdgvrffn d rt rvr fdsv
-
zochin (October 02, 2016 7:57:46 pm )
zov zov odontuya gishuuniig demjij bna. AN nam ene talaar ugee heleh yostoi, MAN ahmadiin tetgeveriig ue shattai nemegduulne gesen mortloo neg ch togrog nemehgui bna
-
Zochin (October 03, 2016 12:54:03 am )
Ямар баасаа огох гэсийм. Улсын авдраа хоослосон биздээ та нар.
-
Монгол (October 03, 2016 5:15:03 pm )
боломжтойд нь огоод хэрэгуй байхаа
14 Comments