
Өнөөдөр МоАХ-ы анхны Ерөнхий зохицуулагч, Ардчилсан хувьсгалын анхдагч Санжаасүрэнгийн Зоригийн амиа алдсан харамсалтай өдөр тохиодог. Тодруулбал өдгөөгөөс 18 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө тухайн үед УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зориг бусдын гарт амиа алдсан юм.
Уг өдрийг тохиолдуулан С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөв.
С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон төрөл төрөгсөд нь оролцлоо. Сонирхолтой нь уг ёслолд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаад буй Монгол улсын Баатар Э.Бат-Үүл оролцохоор ирээгүй юм.

Э.Мягмар-Өлзий
Холбоотой мэдээ
-
иргэн (October 03, 2016 6:36:23 pm )
Сайханбилэгийг барьж шоронд шаа
1 Comment