Энэ сарын 21-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын XII баг, Шинэ Дарханы 14 дүгээр байрны 26 тоотод хий дэлбэрч, өмнө нь Монголд болж байгаагүй томоохон осол гарсан. Дэлбэрэлтэд өртсөн гэрийн эзэн 54 настай Баяртулга, гэргий Жаргалсайхан болон тэднийд байсан оюутан 22 настай Лхагва жаргал нар нэлээд хүнд тү- лэгдэж, Улаанбаатар хотод Тү- лэнхийн төвд эмчлүүлж буй. Харин тус байрны 33 өрхийн 110 гаруй хүн байрнаасаа гарч, ах дүүгийнхээрээ хоног төөрүүлж байна. 1984 онд ашиглалтад орсон есөн давхар уг байрны хананд цав гарч, долоодугаар давхрын хэсгийн угсармал хав тан гадагш цүлхийн цуурчээ. Дэлбэрэлт болсон айлын тааз төвийж, шал нь цөмөрч, ганцхан арматур дээр тогтсон гэнэ.
Аймгийн онцгой байдлынхан шуурхай арга хэмжээ авч, тавдугаар давхрын 18 тоот, зургаадугаар давхрын 22 тоот болон хий дэлбэрсэн 26 тоотод нийт 54 ширхэг хүчлүүр хийж, байшинг нурахаас хамгаалж чаджээ. Нэг ам метр талбайтай бетонон хана 350 кг жинтэй байдаг юм байна. Хэрэв шуурхай тулгуур хийгээгүй бол тэр хүнд бетон доош нурж, доод айлуудын таазыг цөмлөн орсноор байшин бүхэлдээ, тэр ч бүү хэл хажуугийн орц тэр чигтээ нурах аюул нүүрлэх байжээ. Түүнчлэн дэлбэрэлтийн улмаас 14 дүгээр байрны 91 цонх хагарч, дулааны төв шугам хөлдөх аюулд орсон тул аймгийн ЗДТГ-аас хөрөнгө гарган бүгдийг нь шиллэсэн байна.
Одоогоор нуралт зогссон бөгөөд мэргэжлийн байгууллагын дэлгэрэнгүй дүгнэлт ойролцоогоор 20 хоногийн дараа гарах гэнэ. Харин тэр болтол барилгын хийцээр оролдохгүй байх үүрэг өгчээ. Тиймээс аймгийн Цагдаагийн газар, ОБГ-ын удирдлагууд хуваарь гарган оршин суугчдыг 09.00-18.30 цагийн хооронд онцгой байдлын албан хаагчдын хамт гэртээ орж, шаардлагатай эд зүйлсээ авахыг зөвшөөрсөн байна. Орон нутгийн удирд лагуудын ярьж буйгаар гэрийн эзэн Баяртулга нь насаараа Шарын голын уурхайд ажилласан, тэсэлгээчин хүн гэнэ.
Тиймээс хийг хэрхэн ашиглаж, яаж харьцахаа сайн мэдэх хүн гэж байв. Харин Монгол Улсад нэгээс дээш давхар орон сууцанд шатдаг хий хэрэглэхийг хориглосон дүрэм журам байсан юм бол мэргэжлийн хяналтын байцаагчид яагаад өнөөдрийг хүртэл хий зардаг компани, ашигладаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, тэр талаар олон нийтэд ойлголт өгч байгаагүйг хүмүүс гайхан ярьж байсан. Үнэхээр тийм дүрэм журам байдгийг мэддэг хүн цөөхөн гэдэгт эргэлзэхгүй байна.
Нийслэл дэх нийтийн хоолны газруудын ихэнх нь хий хэрэглэж буй. Хэрэв энэ явдал болоогүй байсан бол тийм дүрэм, журам байдгийг мэдэх хүнгүй өнгөрөх байж. Нийслэлийн орон сууцнуудын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг цайны газруудыг одооноос цэгцлэх шаардлагатайг хэн хүнгүй бодож байгаа байх. 20 гаруй жи лийн өмнө баригдсан, харь цангуй залуу барилга ийм байдалтай болж байхад Улаан баатарын 30-40 жилийн настай орон сууцнууд нэг өдөр юу ч үгүй нурахыг үгүйсгэх аргагүй гэдгийг энэ явдал харууллаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.